Спорт
“Тамирчдын баяр-ын өдөр” шинэхэн спортын мастерууд төрлөө

Монголын “Тамирчдын баярын өдөр өчигдөр тохиолоо. Энэхүү баярт өдрийг спортын салбарын үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүд орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээтэй, онцлог дүүрэн зохион байгууллаа. Тус 86 дахь өдрийн баярыг нээж Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсайхан: “Монголын тамирчдын өдөр”-ийн мэндийг хүргээд энэ баярыг тэмдэглэж буй энэ цаг үед “Парис 2024” олимпын эрхийн оноог олгох жүдо бөхийн дэлхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа нь Монголын спортыг олон улсын түвшинд сурталчилсан түүхэн үйл явдал болж байна.
Спортын төлөө сэтгэл зүрхээ зориулан дэмжиж байдаг төрийн түшээд, тамирчдын ар гэрийг нь хариуцлагатай авч явдаг эцэг эх, ахан дүүс, гэр бүлийн гишүүд, ивээн тэтгэгч байгууллага, ААН, компани, хувь хүмүүсийн халуун дэмжлэг хамгаас чухал байдаг учраас та бүхэндээ үе үеийн тамирчин, дасгалжуулагч, биеийн тамир, спортын салбарын нийт ажилтан албан хаагчдынхаа нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улмаар тамирчид та бүхнийг “Парис 2024” олимп, паралимпын наадамд Төрийн дууллаа олонтаа эгшиглүүлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье хэмээлээ. Баярын оргил арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд эхэлж спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин болон олимп, паралимп, диплимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальт тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал хийсэн юм. Мөн баяр дээр баяр нэмж “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Э.Энхсоёл, Ш.Лочин, И.Тэсхүү, Б.Дүвжид нарыг, Биеийн тамир, спортын улсын хорооны “Жуух бичиг”-ээр Д.Соёлмаа, Б.Батчимэг, А.Пүрэвсүрэн, Э.Энхтөгс, Ц.Ариунзул нарыг, Сагсан бөмбөгийн спортын мастер цолоор Ш.Жамц, Гимнастикийн спортын мастер цолоор Б.Болдбаатар, П.Баасансүрэн, Ц.Хулан нарыг шагналаа. Мөн “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Г.Дашчанарав нар ая дуугаа өргөсөн бол Зэвсэгт хүчний “Үлгэр жишээ” үлээвэр найрал хөгжимчид, бөмбөрийн “UB dreams”, цацагтай аэробик гимнастик, брейк бүжиг, флаш моби дасгал, таеквондогийн үзүүлэх тоглолтууд болсон юм.
Ингээд баярт оролцсон зарим удирдлага, тамирчдын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэе.
Монголын үндэсний олимпийн академийн Ерөнхийлөгч, доктор, профессор Ч.Зоригтбаатар
Тамирчдынхаа хиймор сүлдийг сэргээсэн олон хүртээмжтэй ажил зохион байгуулах хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа
–Энэ баяр зөвхөн тамирчид төдийгүй Биеийн тамир спортын салбарт ажиллаж байгаа бүхий л хүмүүсийн баяр юм. Бидний ажил ахмадуудаа хүндэтгэн хүлээж авч залуу үеэ халамжлан хүмүүжүүлж, одоо үеэ дэмжих гол зорилготой. Мөн тамирчдынхаа хиймор сүлдийг сэргээсэн цаашид олимп, тив дэлхийн тэмцээнүүдэд монголын тамирчид өндөр амжилт үзүүлэх, энэ чиглэлээр олон улсын болон үндэсний хэмжээний тэмцээн уралдааныг хүртээмжтэй байдлаар зохион байгуулах хүсэл эрмэлзлэл дүүрэн байгаа. Улмаар Биеийн тамир, спортынхоо хөгжлийг эрчимжүүлэх, шинэчлэх шинэ шатанд гаргах зэргээр олон зүйлийг хийх шаардлагатай байгаа. Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар доктор, гавьяат дасгалжуулагч хүн томилогдлоо. Иймд Жаргалсайхан дарга цаашид улам ихийг хийж бүтээхийн төлөө эрчимтэй ажиллана гэдэг нь ажил авсан анхны өдрөөсөө мэдрэгдэж байна.Бидний Парисын болон бусад олимпийн наадмууд хүлээж байгаа.
А.Өүлэн- Эх
Ази тив, дэлхийд нэрээ дуурсгасан сайн тамирчин болно
Хүндийн өргөлтийн ОУХМ, залуу тамирчин А.Өүлэн- Эх 16 наснаасаа эхлэн хүндийн өргөлтийн спортоор эдүгээ зургаан жил хичээллэж байна. Тэрбээр намайг өдий зэрэгт хүргэсэн багшийг маань Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр багшдаа маш их талархаж явдаг. Мөн МУГТ Анхцэцэгийн удирдлаган дор олон жил бэлтгэл сургуулилтаа хийж байна. Эдгээр багш нарынхаа ачаар Дэлхийн болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт байр эзэлж байлаа. Цаашдаа Ази тив, дэлхийд нэр алдраа дуурсгасан сайн тамирчин болно гэж зорьж байгаа гэв.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
-
Нийгэм7 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм9 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм9 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм8 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм9 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Улс төр9 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав