Бусад
Амьтдын нууц чадварууд

Дэлхий дээр бидэнтэй зэрэгцэн амьдарч буй амьтдын талаар таны мэдэхгүй маш олон сонирхолтой зүйлс байдаг. Ингээд амьтдын талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.
Хэрээний ой тогтоолт: Хэрээ удаан хугацааны турш хараагүй хүмүүсээ царай төрх нь өөрчлөгдсөн байсан ч таних чадвартай.
Соно ба тэдний эрэгтэйгээ айлгах арга: Эм соно өөрт нь таалагдахгүй эр соно байвал өөрөөсөө холдуулахын тулд шууд л үхсэн мэт жүжиглэдэг аж.
Тарантул аалз болон түүний “тэжээвэр амьтан”: Тарантул аалз нь амазоны мэлхийг аливаа зүйлээс хамгаалдаг байна. Учир нь мэлхийнүүд аалзны өндгийг гэмтээх магадлалтай жижиг төрлийн хортон шавжийг иддэг “амазоны мэлхий”-г ийнхүү халамжилдаг гэнэ.
Бинтуронг ямар үнэртэй вэ?: Бинтуронг нь “муур баавгай” нэрээрээ алдартай бөгөөд гадаад төрхөөрөө элбэнх, баавгай, мууртай ижил харагддаг модон дунд амьдардаг хөхтөн амьтан юм. Хамгийн хачирхалтай нь бинтуронг шээх үедээ попкорн шиг үнэр гаргадаг гэнэ.
Хувирлын ид шид: Жаран хөлт нь хүүхэлдэй болж хувирах үедээ далавчтай болоод зогсохгүй бие нь эхлээд шингэн, зунгааралдсан зүйл болж хувирдаг байна. Харин дараа нь эрвээхэй болно.
Чанга дуутай “сэрүүлэг”: Тахианууд өөрийн сонсголыг гэмтээхгүйн тулд чангаар донгодох үедээ хэсэг хугацаанд чимээгүй болдог гэнэ.
Наймалжны талаарх нууц: Наймаалж нь дотроо шингэн бүхий найман тэмтрүүлтэй гэдгийг бид мэднэ. Үүнээс гадна тэд гурван зүрхтэй юм байна. Нэг нь бүх биеэр цэнхэр цус ялгаруулж, харин үлдсэн хоёр нь цусыг заламгай руу дамжуулдаг. Мөн наймаалж нь гавал ясгүй учир хэлбэрээ өөрчлөх чадвартай. Жишээлбэл, ангийн үеэр тэд далайн гүнд камбала загас мэт болж хувирдаг. Гавал ясгүй учир бүхий л нарийн нүх сүвээр багтдаг давуу талтай.
Усны үхрийн нарны тос: Хэт их халуун нар шарах үед усны үхрийн арьс нь улаан өнгийн тос ялгаруулдаг бөгөөд энэ нь ерөнхийдөө нарнаас хамгаалах тосны үүргийг гүйцэтгэдэг.
Тоншуулын толгой яагаад өвддөггүй вэ?: Тоншуул нь маш урт хэлтэй учир хэл тархийг нь ороож, мод тонших үед доргилтоос хамгаалдаг байна. Тоншилтын ачааллын 99.7 хувь нь бүх биеэр тархаж, толгой дээр зөвхөн 0.3 хувийн ачаалал ирдэг аж.
Барын хэл: Урт, хурдан хөдөлгөөнтэй барын хэл нь хажуу талаараа хатуу эдтэй бөгөөд энэ нь ангийн махыг, яснаас нь салгахад тусалдаг байна.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент17 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг21 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм20 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм18 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм18 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм18 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм21 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм18 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа