Нийгэм
Наадмын тасалбарыг цахимаар худалдаална, үнэ 42000-52500 төгрөг

Энэ онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байна. Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс нэгдсэн вэбсайтаас цахимаар худалдаална. Үндэсний их баяр наадмын албан ёсны вэбсайт болох eNaadam.mn-ээр үйл ажиллагаа, автозогсоолын зөвшөөрөл зэрэг үндсэн үйл ажиллагаатай холбоотой захиалга, зөвшөөрлүүд худалдаалах ба баяр наадмын комиссоос гаргасан нийт найман мянган тасалбар зарагдана. Түүнчлэн уг сайтад баяр наадмын хөтөлбөр, 21 аймгийн мэдээлэл багтжээ.
Тасалбар захиалга долдугаар сарын 1-ний 11 цагаас eNaadam.mn сайт дээр идэвхжих юм. Иймд урьдчилаад бүртгэлээ үүсгэсэн байх шаардлагатай. Нэг хэрэглэгч үүсгэсэн бүртгэлээ ашиглан хоёр тасалбар худалдан авах боломжтой. Тасалбар захиалга баталгаажсаны дараа та бүртгэл дээр оруулсан хаягаараа тасалбараа хүргүүлэн авч болно. Мөн уг сайтаар дамжуулан Хүй долоон худагт автомашинаа байршуулах зогсоолын эрхээ баталгаажуулах боломжтой юм байна.
Тасалбар, зогсоолын зөвшөөрлийн тоо цөөн, худалдан авах хүсэлтэй хүний тоо их байдаг тул цахим захиалгаа амжилттай хийхэд тань туслах заавар мэдээллийг хүргэе.
-Ухаалаг утас, вэб сайт ашиглан цахимаар тасалбар захиалах боломжгүй байгаа бол танд туслах боломжтой хүмүүст эртнээс хандахыг сануулъя.
-Захиалах тасалбар, авто зогсоолын зөвшөөрлийн тоо хязгаартай! Нэг хүн хоёр тасалбар, таван зогсоолын зөвшөөрөл захиалах боломжтой.
-Захиалах суудлаа сонгож сагсандаа хийсэн бол 10 минутын дотор төлбөрөө төлж баталгаажуулах ёстой бөгөөд 10 минут өнгөрвөл захиалга автоматаар цуцлагдах болно. (Дээрх тохиолдолд та захиалгыг дахин эхнээс нь эхлүүлэх боломжтой ч таны өмнө захиалах гэж байсан суудлыг тухайн суудал идэвхтэй болмогц өөр хүн захиалан авах боломжтой болохыг анхаарна уу.)
-Төлбөр төлөх боломжуудыг аль болох хамгийн төвөггүй байлгахаар Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг байршуулсан.
-Үнийн хувьд сүүдрэвчтэй суудлууд 52500, сүүдрэвчгүй нь 42000 төгрөгийн сонголттой. Энэ нь хоёр өдрийн буюу долдугаар сарын 11-ний нээлт эхлэхээс 12-ны хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.
-Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болно.
Захиалга баталгаажихгүй байх хэд хэдэн шалтгаан бий.
- Таны төлбөр амжилттай болоогүй буюу банкны гүйлгээ, дансны үлдэгдэл, интернэтийн тасалдал зэргээс шалтгаалан төлбөрийн гүйцэтгэл дээр саатал үүсэх.
- Захиалга баталгаажуулах хугацаа өнгөрсөн.
- Төлбөрөө дутуу төлсөн.
Иймээс “Таны төлбөр амжилттай төлөгдлөө” гэсэн төлөвийг төгсгөлд нь гарч ирж байгаа эсэхийг заавал шалгах шаардлагатайг сануулъя.
Үндэсний их баяр наадмын тасалбарыг “Коди” ХХК-тай хамтран, тэдний програм хангамжид суурилан борлуулна. “Коди” ХХК-ийн зүгээс систем унахгүй, гацахгүй, нэг дор нэг сая хүн зэрэг хандах боломжтой гэсэн баталгаа өгчээ. Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээ мэдээллийг eNaadam.mn, болон Naadam 2022 сошиал хуудсуудаас цаг алдалгүй авах боломжтой юм.

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм17 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм19 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм19 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр18 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр19 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна