Энтертайнмент
《Тайванийн асуудал ба шинэ эриний Хятад улсыг нэгтгэх үйл хэрэг》 цагаан ном хэвлэлтэд гарлаа

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал хариуцсан алба, Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 10-ны өдөр《Тайванийн асуудал ба шинэ эриний Хятад улсыг нэгтгэх үйл хэрэг》цагаан номыг нийтэлж, Тайвань бол Хятадын нэг хэсэг хэмээх бодит үнэн хийгээд одоогийн нөхцөл байдлыг дахин нотолж, ХКН болон Хятадын ард түмний эх орноо нэгтгэх тууштай тэмүүлэл, сэтгэлийг харуулж,ХКН болон Хятадын Засгийн газрын шинэ эринд эх орноо нэгтгэх байр суурь, бодлогыг танилцууллаа.
Тайвань эрт дээр үеэс Хятадын нэг хэсэг байсан тод томруун түүх, хууль эрх зүйн тодорхой баримт бий. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2758 дугаар тогтоол бол Нэг Хятад зарчмыг тусгасан улс төрийн бичиг баримт юм. Олон улсын практик энэхүү тогтоолын хууль ёсны хүчин төгөлдөр байдлыг бүрэн батлах ба үүнийг мушгин ойлгох боломжгүй. Нэг Хятад зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт бөгөөд олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг дагаж мөрдөх ёс зүй юм. Дэлхий дээр ганц л Хятад улс бий, Тайвань бол Хятадын нэг хэсэг гэдэг түүхэн бодит байдал, хууль ёсны үнэнд эргэлзэх шаардлаггүй. Тайвань хэзээ ч бие даасан улс байгаагүй, харин Хятадын нэг хэсэг гэдэг статус өөрчлөгдөхгүй хэмээн цагаан номд онцолжээ.
Цагаан номд, ХКН Тайванийн асуудлыг шийдвэрлэж, эх орноо бүрэн нэгтгэх ажлыг ямагт ухрашгүй түүхэн үүргээ болгож, хоёр эргийн ахан дүүсээ удирдан замчилж, Тайванийн хоолойн хурцадмал нөхцөл байдлыг намдааж, сайжруулснаар энх тайван, хөгжлийн замаар замнаж, хоёр эргийн харилцаа тасралтгүй эрчимтэй хөгжиж ирсэн. ХКН-ын удирдлагаар өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд, ялангуяа хоёр эргийн тусгаарлалтыг үгүй болгосноос хойш хоёр эргийн харилцаа өндөр хөгжилд хүрсэн. Хоёр эргийн харилцаа, хамтын ажиллагаа ямагт өргөжиж, харилцан зорчих хөдөлгөөн улам сайжирч, хоёр эргийн ахан дүүс, ялангуяа Тайванийн ахан дүүсэд бодит сайн талыг авчирсан нь хоёр эргийн энх тайван, хамтын ажиллагаа хоёр талдаа ашигтай гэдгийг харуулж байна гэжээ.
Цагаан номд, эх орноо бүрэн нэгтгэх нь Хятад үндэстний түүх соёлын шаардлага, мөн Хятад үндэстний агуу их сэргэн мандлын цаг үе, нөхцөл байдлын шаардлага билээ. Бидний Хятад үндэстний агуу их сэргэн мандлын зорилтыг хэрэгжүүлэх итгэл, чадвар, ахиц дэвшил түүхийн аль ч үеэс илүү их байна. Мөн, эх орноо бүрэн нэгтгэх зорилтод илүү ойртсон, илүү их итгэл, чадвартай болсон байна. Улс орны хөгжил, ялангуяа сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлсэн нээлттэй бодлого, орчин үеийн бүтээн байгуулалтад гарсан агуу их амжилт Тайванийн асуудлыг шийдвэрлэж, эх орноо бүрэн нэгтгэх түүхэн үйл явцад асар их нөлөө үзүүлсээр байна гэжээ.
Ардчилсан дэвшилтэт намын эрх баригчдын “тусгаар тогтнол” гэх үйлдэл хоёр эргийн харилцааг хурцадмал байдалд хүргэж, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд аюул учруулж, энх тайвнаар дахин нэгдэх хэтийн төлвийг сулруулж, орон зайг багасгасан нь энх тайвнаар дахин нэгдэх үйл явцын дундах зайлшгүй арилгах ёстой саад бэрхшээл юм. Гаднын хүчнүүд “Тайванийн тусгаар тогтнол”-ын салан тусгаарлагчдыг өдөөн хатгаж, дэмжсэнээр хоёр эргийн тэмцэл, Тайванийн хоолойн нөхцөл байдлыг хурцатгаж,Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сүйтгэж, энх тайван, хөгжил, хамтын ашгийг эрэлхийлсэн цаг үеийн хандлагыг сөрж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлт, дэлхийн ард түмний хүсэл тэмүүллээс урваж байна. “Гадныхныг түшин тусгаар тогтнох” нь бүтэшгүй, “Тайванийн асуудлаар Хятадыг хязгаарлах” нь ялагдалд хүрнэ. Эх орноо нэгтгэх түүхийн дугуй урагш эргэсээр байх болно. Ямар ч хүн, ямар ч хүчин үүнийг зогсоож чадахгүй хэмээн цагаан номд онцолжээ.
Цагаан номд, “энх тайвнаар нэгдэх, нэг улс хоёр систем” бол Тайванийн асуудлыг шийдвэрлэх үндсэн чиглэл хийгээд улс орноо нэгтгэх хамгийн сайн арга юм. Энэ нь Хятад үндэстний хүлээцтэй, уужуу ухааныг илэрхийлж, Тайванийн бодит нөхцөл байдлыг сайтар бодолцсон төдийгүй нэгдсэний дараах Тайванийн урт хугацааны амар амгалан байдалд тустай юм. Хоёр эргийг нэгтгэх үйл явцад эх газрын болон Тайванийн нийгмийн тогтолцоо, үзэл суртлын ялгааны үндсэн асуудалтай зайлшгүй нүүр тулна. “Нэг улс хоёр систем” нь энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд гаргасан хамгийн хүртээмжтэй санаачилга юм. Үүнд энх тайван, ардчилал, сайн санааг багтаасан. Хоёр эргийн тогтолцооны ялгаатай байдал нэгдэхэд огтхон ч саад болохгүй, салан тусгаарлах шалтаг бүр ч биш хэмээжээ.
Цагаан номд, бид энх тайвнаар нэгдэхэд өргөн уудам орон зай гаргахад бэлэн байна. Гэвч янз бүрийн хэлбэрийн “Тайванийн тусгаар тогтнол”-ын салган бутаргах үйл ажиллагаанд ямар ч орон зай хэрхэвч үлдээхгүй. Бид цаашид ч мөн хамгийн үнэнч, шударгаар, хамгийн их хичээл зүтгэлээрээ энх тайвнаар нэгдэхийн төлөө явах болно. Бид цэргийн хүчийг орхино гэж амлахгүй, шаардлагатай бүхий л арга хэмжээ авах хувилбаруудыг хадгалсаар байна. Энэ нь гаднын хүчний хөндлөнгийн оролцоо болон цөөн тооны “Тайванийн тусгаар тогтнол”-ын салган бутаргах этгээдүүд болон тэдний салган бутаргах үйл ажиллагаанд чиглэсэн болохоос биш Тайванийн ахан дүүс рүү чиглээгүй. Энх тайванч бус арга хэлбэр нь зайлшгүй нөхцөл байдалд хийх хамгийн сүүлийн сонголт байна. Тайванийн ирээдүй улс орны нэгдэлд байна. Тайванийн ахан дүүсийн сайн сайхан үндэстний сэргэн мандлаас хамааралтай. Бид Тайванийн ахан дүүстэйгээ хамтран эх орноо нэгтгэх, үндэстний сэргэн мандлын агуу их үйлийг бүтээх болно гэжээ.
“Нэг улс хоёр систем”-ийн дагуу хоёр эргийг энх тайвнаар нэгтгэснээр Хятадын хөгжлийн ахиц дэвшил, Хятад үндэстний агуу их сэргэн мандалд бат бөх шинэ суурийг тавьж, Тайванийн нийгэм, эдийн засгийн хөгжилд асар том боломж нээгдэж, Тайванийн ахан дүүсэд бодит давуу тал авчрах юм. Хоёр эргийг энх тайвнаар нэгтгэх нь зөвхөн Хятад үндэстэн болон Хятадын ард түмэнд сайн сайхныг авчраад зогсохгүй олон улсын хамтын нийгэмлэг, дэлхийн ард түмэнд мөн сайн сайхныг авчирна.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм14 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм16 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм15 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм15 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр14 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр