Дэлхий дахинд
Украины асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулъя гэж хүслээ
Украины эргэн тойрны асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг наймдугаар сарын 24-нд хуралдуулъя гэж АНУ болон Европын орнууд хүслээ гэж ТАСС агентлаг эх сурвалжаас авснаа дамжууллаа.
Агентлагийн эх сурвалжийн хэлснээр бол энэ хүсэлтээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн даргад илгээсэн юм байна. Хэрэв хуралдвал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн Украинд хийсэн айлчлалын дүнг хэлэлцэх юм байна.
Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах хүсэлтийг АНУ, Албани, Франц, Их Британи, Ирланд, Норвеги улсууд гаргажээ.
Үүний өмнө Орос улс өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандаж Украины зэвсэгт хүчин Запорожийн Атомын цахилгаан станц руу цохилт өгч байгаа асуудлыг хэлэлцэх хүсэлт гаргаж энэ нь сүйрлийн үр дагаварт хүргэж мэдэх юм гэж байсан юм. Энэ мэдээллийг НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский бас баталж энэ хуралдаан дээр энэ атомын станцыг тойрсон асуудлыг хэн ч дэмжээгүй гэжээ.
Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээс хасч “террорист гүрэн” гэж хүлээн зөвшөөрөхийг санал болгон уриалж байсан юм. Үүний хариуд НҮБ-ын Ерөнхий ассамблейн даргын албан ёсны төлөөлөгч Полина Кубиак энэ шийдвэр Аюулгүйн зөвлөлөөр дамжиж гарах болохоор үүнд Орос улс хориг тавих эрхтэй. Тэгэхээр ийм шийдвэр гарах үндэслэлгүй гэсэн юм.
Мөн Дмитрий Полянский үйл явдлын ийм өрнөл нь НҮБ-ыг тарааж, дахин шинээр байгуулахад хүргэж мэдэх юм гэсэн байна.