Дэлхий дахинд
Ираны нисгэгчгүй аппарат АНУ-ын цэргийн баазад цохилт өгчээ
Кувейтын нутаг дэвсгэр дэх АНУ-ын цэргийн нисэх хүчний бааз руу Ираны нисгэгчгүй аппаратууд довтолж удаа дараа цохилт өгсөн байна. АНУ-ын F-35 сөнөөгч онгоц, MQ-9 Reaper дронууд байрладаг нисэх бааз руу хийсэн довтолгоонд хамгийн багаар бодоход дөрвөн ч аппарат оролцсон гэжээ.
Хиймэл дагуулаас авсан зургаас үзэхэд америкийн цэргийнхний ашигладаг цэргийн энэ баазын нэлээд талбай гэмтсэн нь харагдаж байна гэв. Цэргийн албан хаагчид бэртэж гэмтсэн талаар америкийн тал мэдээлэхгүй байгаа ч цэргийн байгууламжийн дэд бүтэц багагүй гэмтсэн нь баазын төв хэсэгт том хар толбо үүссэнээс харагдаж байна гэжээ.
Энэ халдлагын хариуцлагыг ираны “Ташкиль Аль-Варсин” бүлэглэл хүлээгээд шалтгаанаа АНУ-ын цэргийн нисэх хүчний дрон иракийн “Али Ас-Салям” нисэх буудалд цохилт өгсний улмаас ираны генерал Кассем Сулейманы амийг хөнөөсний төлөө гэсэн байна.