Дэлхий дахинд
Чех улс Украинд бүх талын дэмжлэг үзүүлсээр байх болно
Чех улс Украинд цаашид ч урьдын адил бүх талын цэргийн болон, хүмүүнлэгийн дэмжлэг туслалцаа үзүүлсээр байх болно гэж БНЧехУ-ын Ерөнхий сайд Петр Фиала хэлснийг РИА Новости агентлаг мэдээллээ.
“Дайны дараа энэ улсын хот, тосгодыг сэргээн босгох талаар бид Киевтэй хэлэлцээр хийж байгаа. Бид Европын холбооны түншүүдтэйгээ хамтраад украины ард иргэдийн хэвийн амьдралдаа ороход нь нэн шаардлагатай сургууль, хүүхдийн бусад байгууллага, эмнэлэг, иргэний байгууламжуудаа засварлахад нь украинчуудад туслахыг хүсч байна. Киевийг дипломат шугамаар үргэлжлүүлэн дэмжих болно. Мэдээж цэргийн техник ч нийлүүлэхээ үргэлжлүүлнэ” гэж Чехийн Ерөнхий сайд хэлжээ.
Тэр бас тус улс бусад улс орныг бодвол өөрийнхөө хүн амьтай харьцуулахад Украины дүрвэгсдээс хамгийн олон хүн хүлээн аваад байгаа гэсэн байна.