Дэлхий дахинд
Европын эрчим хүчний хямрал гурван жил үргэлжилж магадгүй
Оросын хий дамжуулах “Умардын урсгал-2” хоолойг цаашид үл тоомсорлон, ашиглахгүй хэмээн зүтгэх нь Европын орнуудад эрчим хүчний хямрал даамжрахад л хүргэнэ гэж судалгааны “Vygon Consulting” төвийн захирал Мария Белова хэлснийг “Экономика Сегодня” хэвлэл наймдугаар сарын 21-нд мэдээлжээ.
“Оросын байгалийн хийнээс татгалзсан шийдвэрээ Европын холбоо дахин бодож түргэтгэхгүй юм бол байгалийн хийн зах зээл дэх хурцадмал байдал хямрал нь гурван жил хүртэл үргэлжилж, хийн үнэ буурна гэдэг ойлголт байхгүй болно” гэж Белова хэлснийг хэвлэл иш татсан байна. Тэр бас Европын эрчим хүчний салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг манай “Умардын урсгал-2” өөрчилж чадна гэжээ. Хий дамжуулах энэ хоолой ашиглалтад орж чадахгүй юм бол европчууд нэг мянган шоо метр байгалийн хийн төлөө дөрвөн мянган ам.доллар төлөх болно хэмээн хатагтай Белова сүрдүүлсэн байна.