Дэлхий дахинд
Запорожийн атомын цахилгаан станцын орчим байлдахгүй байхыг уриалав
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын тэргүүн Эмманюэль Макрон, Германий канцлер Олаф Шольц, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар хамтарсан ярианыхаа явцад Украины Запорожийн Атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангахыг уриаллаа хэмээн “Интерфакс” агентлаг мэдээлсэн байна.
Холбоотнууд Запорожийн атомын цахилгаан станцын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаад, станцын ойролцоо байлдааны ажиллагаа явуулахгүй байхыг уриаллаа гэж Цагаан ордны мэдээлэлд дурджээ.
Талууд бас “аюулгүй байдлын тогтолцоо бий болгохын тулд тийшээ Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг МАГАТЭ-гийн төлөөлөгчийг ойрын үед очуулахын чухлыг онцолсон байна”. Холбоотнууд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийн талаар бас ярилцжээ.
Атомын цахилгаан станцын ойролцоох байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш найидугаар сарын 11-нд бас уриалж байсан юм. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова НҮБ-ын энэ байр суурийн хариуд “Гутерриш украины засаг захиргаанд хандаагүй шүү дээ” гэж мэдэгджээ.