Дэлхий дахинд
ОХУ-ын Жанжин штаб өөрийн хохирлоо мэдээллээ
/daily.com.ua/….Наймдугаар сарын 22. Өнгөрсөн нэг хоногт оросын 200 орчим цэрэг украинд амь үрэгдлээ. Оросын дайчид дайсны долоон танк, нисдэг тэрэг, агаараас эсэргүүцэн хамгаалах дөрвөн ч хэрэгслийг устгалаа.
Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн хоёрдугаар сарын 24-нөөс, наймдугаар сарын 22 хүртэлх хугацаанд оросын цэрэг бие бүрэлдхүүнээсээ 45400 хүнээ алдсан нь хоногт дунджаар 200 цэрэг амь үрэгдэж байна гэсэн үг хэмээн ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штаб мэдээлжээ.
Энэ зургаан сарын хугацаанд оросын арми танк 1909 /+7/, байлдааны хуягт машин 4230 (+6), артиллерийн систем 1032 (+4), шуурган галын тийрэлтэт систем 266, агаараас эсэргүүцэн хамгаалах систем 145 (+4), нисэх онгоц 234, нисдэг тэрэг 198 (+1), оператив-тактикийн нисгэгчгүй аппарат 815 (+9), цэргийн хөлөг онгоц, катер 15, авто машин, шатахуун тээвэрлэгч 3149 (+6), цэргийн тусгай техник 99-ийг устгуулсан гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын мэдээлэлд дурджээ.