Дэлхий дахинд
Дайн өдөөгч Оросын эсрэг улс орнуудын хориг
Геополитикийн сөргөлдөөн, ялангуяа Оросын зүгээс Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор түрэмгийлэл үйлдсэн нь эдийн засгийн нь нөхцөл байдалд асар ихээр сөрөг нөлөө үзүүлж байна. Хоёрдугаар сарын 24-нд Оросын цэрэг Украинд цөмрөн орсны дараанаас олон улс орон ОХУ-ын эсрэг хориг тавиад байна.
Ямар орнууд хориг тавьсан бэ
Үндсэндээ хөгжиж байгаа эдийн засаг бүхий улс орон, бүс нутаг энэ хоригт нэгдээд байна. Үүнд, Европын бүх орон, Австри, Бельги, Болгар, Унгар, Грек, Герман, Дани, Итали, Ирланд, Испани, Кипр, Люксембург, Латви, Литва, Мальт, Нидерланд, Португал, Польш, Румын, Словени, Словак, Франц, Финлянд, Хорват, Чех, Швед, Эстони, Швейцар, Их Британи.
Үүн дээр АНУ, Канад, Япон, Австрали улсууд… Сastellum агентлагийн мэдээлснээр бол хамгийн их хоригийг Швейцари 1103, Их Британи 1098, Европын холбоо 940, АНУ 838, гээд бүхий л улсууд нийтдээ 6901 төрлийн хоригийг Оросын эсрэг тавиад байна.
Эдний ихэнх нь буюу 5963 нь оросын өндөр албан тушаалтан хувь хүний эсрэг тавьсан хориг байна. Бусад нь оросын эдийн засгийн тодорхой салбар, секторын эсрэг хориг юм.
Оросын эсрэг хоригийн бодлогыг Өмнөд Солонгос, Сингапур, Шинэ Зеланд, Тайвань бас дэмжиж байгаа юм.
Оросын эсрэг хоригийг ямар улсууд дэмжихгүй байна вэ
Хоригийг дэмжиж байгаа эсэхээ улс орнууд ил тод зарлахгүй байгаа учраас хориг дэмжихгүй байгаа орнуудын яг тодорхой жагсаалт гаргахад тун бэрх. Оросыг өнөөдөр үндсэндээ Беларусь, Венесуэль, Сири, Мьянма, Бразиль, Куба, Абхаз, Өмнөд Осети, Төв африкийн бүгд найрамдах улс, Киргиз улсууд дэмжиж байгаагаа мэдэгдээд байна.
Хоригийг дэмжих эсэхээ хэлэлцэх буюу харзнаж байгаа улсуудад Хятад, Мексик, Гүрж, Египет, Серби, Молдав, Казахстан, Арабын эмират, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Никарагуа, Болив, Сальвадор, Уругвай, Аргентин улсууд орж байна.
Харин Пакистан, Босни Герцеговина, Энэтхэг улсуул төвийг сахьсан хэвээр.