Дэлхий дахинд
НҮБ хүмүүнлэгийн тусламж хүрэлцэхгүйд хүрч байна
Өнөөдөр олон улс оронд тулгарч байгаа хүнсний хомсдолоос болоод хэрэглээ улам өсч байхад НҮБ-ын салбарууд эдгээр улс оронд илгээх хүмүүнлэгийн тусламжийг санхүүжүүлэх хөрөнгө хүрэлцэхгүйд хүрч байна, баян донор орнууд Украин руу анхаарлаа хандуулах боллоо гэж New York Times сонинд бичсэн байна.
Баян орнуудын татварыг энэ жил үл ялиг нэмэгдүүлсэн ч хөрөнгө хуримтлуулах явц шаардлагатай хэрэгцээтэй харьцуулбал удаан байгаа нь хүмүүнлэгийн хямралтай тэмцэх ажлыг санхүүжүүлэх ажил өнөөдөр шаардаж байгаа хэрэглээнээс хоцорч байна гэж хэвлэл онцолжээ.
“Энэ бол бидний урьд өмнө харж байгаагүй санхүүжилтийн хамгийн том зөрүү, энэ нь хүмүүнлэгийн тусламж шаардлагатай эмзэг бүлгийн хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотой” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн туслах Мартин Гриффитс хэлж байна.
Санхүүжүүлэгч орнууд Ойрхи Дорнод эсвэл Африкийн оршин суугчдаас илүүтэй Украины хүн амд илүү их санаа зовж, ялангуяа Украины дотоод улс төрд хандах хандлагаас болж тийм хямрал улам бүр гүнзгийрч байна гэж Хүмүүнлэгийн тусламж болон дүрвэгсдийн байгууллага онцлон тэмдэглэжээ.