Дэлхий дахинд
Украины зүг оросын цэргийн шинэ цуваа хөдөлжээ
Оросын танк, агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгсэл, их буу ачсан шинэ цуваа Украины зүг хөдөлж байна гэж Ростов муж, Крымын иргэд мэдээлж байна. Иргэдийн ярьснаар бол агаараас эсэргүүцэн хамгаалах төрөл бүрийн хэрэгсэл, өөрөө явагч их буу, хэдэн арван танк бүхий цуваа оросын хилээр гарч байгаа нь Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаанд хүч нэмэгдүүлж байгаа бололтой. Энэ бүхнийг “Могилёв.Онлайн” хэвлэлд нийтэлсэн олон тооны дүрс бичлэг нотолж байна. Сайтад нийтэлсэн төрөл бүрийн дүрс бичлэг дээр төмөр зам дээр асар урт цуваан дээр “Бук” иж бүрдэл, хамгийн сүүлйин үеийн Т-80, Т-90М танкууд, өөрөө явагч их бууны сууриуд харагдаж байна.
Наймдугаар сарын 28-нд бас цэргийн техник ачсан галт тэрэгний гурван ч цуваа хил дээр ирсэн нь Киев болон өрнөдийн орнуудын мэдээлснээр Орос улс украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаандаа байлдааны техникийн хувьд нэлээд хүнд байдалд орсныг харуулж байгаа гэнэ.
Харин оросын Авиа.про хэвлэлийн шинжээч “Энэ дүрс бичлэгүүд өрнөдийнхний баталгааг үгүйсгэж байна. Орос улс хилээ хамгаалах зэвсэг техникийн хувьд хүндрэлд орчихоогүй, хангалттай энд Хуучин ЗХУ-ын үед ашиглаж байсан зэвсэг техникүүдийн хувьд төдийгүй, орчин үеийн зэвсэг ч хангалттай” гэж бичсэн байна.