Дэлхий дахинд
Орос улс Москва, Ленинград мужид «нууц дайчилгаа” явуулж байна
ru.slovoidilo.ua: Орос улс төвийн бүсийн нутаг дэвсгэртээ цэргийн “нууц дайчилгаа” явуулж байна. Одоо украин дахь дайндаа Мосва, Ленинград мужийн иргэдээс татан явуулах нь гэж украины тагнуулын байгууллага мэдээлжээ. “Оросын хувьд Украин дахь дайны үндсэн “донор” нь буриад, тува, Кавказын бүгд найрамдах улс, бусад ядмаг бүс нутгийн иргэд байснаа болиод Кремль одоо “төвийн нэр хүндтэй мужуудаас” дайчилгаа хийж цэрэг татах болж байна” гэж мэдээлэлд дурдсан байна.
Дайчилгааны үндсэн арга нь орост телевиз, радио, интернет, хэвлэмэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулдаг өргөн хэмжээний сурталчилгааны кампани байдаг.
Дайчилгаанд хамрагдах насны эрчүүдтэй мөнгөн тэтгэлэг олгохоор 3-12 сарын “сайн дурын” гэрээ байгуулдаг. Тэдэнд цэргийн хэлтсээс олгох тусгай банкны картад байршуулсан 240 мянган рублийн цалин амлана. Харин сургуулилтын үед бол жирийнхээр 30-45 мянган рублийн цалин өгнө.
Эмнэлгийн үзлэг, комисс бол хэлбэрийн төдий, хүссэн хүн бүр л тэнцэнэ. “Сэтгэлзүйн тест өгөөд, анкет бөглөж, эмчийн үзлэг комиссоор орсны дараа гэрээ байгуулна. Эмнэлгийн комиссын үзлэг бол хэлбэрийн төдий гэж татагдагсад хэлж байна. Үндсэндээ цэрэгт элсэхийг хүсэгчдийг бүгдийг, тэр бүү хэл цэргийн дайчилгаанд тэнцэхгүй “В” үнэмлэхтэй ч гэсэн” хэмээн тагнуулчид мэдээлжээ.
Москва мужаас голдуу танкчдыг бэлтгэж байна. Тэднийг 10 хоногоос нэг сарын хугацаанд бэлтгэх юм байна. Луганскийн бүгд найрамдах улс хэмээн өөрийгөө тунхагласан мужид бол эрчүүдийн 55 хувийг дайчлан татаж фронт руу илгээж байгаа гэсэн мэдээлэл бий гэжээ.