Дэлхий дахинд
Финляндын Ерөнхий сайд “дайны үеийн эдийн засагт” шилжиж байгаагаа мэдэгдэв
Финляндад нүүрлээд байгаа эрчим хүчний хямрал нь “дайны үеийн эдийн засгийн” нөхцөлд амьдрахад хүргэж байна гэж Ерөнхий сайд Санна Марин мэдэгдсэнийг Yle хэвлэл иш татан мэдээллээ.
“Бид дайны үеийн эдийн засгийн нөхцөлд амьдарч байна. Энэ бол эдийн засгийн хэвийн бус нөхцөл байдал” гэж Марин хэлжээ.
Өнөөгийн эрчим хүчний хямрал нь байж боломгүй нөхцөл байдал гээд үүнийг шийдвэрлэхийн тулд онцгой арга хэмжээ авах хэрэгтэй гэж Марин мэдэгдсэн байна. Би болоод байгаа энэ нөхцөл байдлаас гарахад Еврокомисс туслах байх хэмээн найдаж байгаагаа Ерөнхий сайд бас онцолжээ.
Түүнийхээр бол хүндрэлийг даван туулахад эрчим хүчний үнэд хязгаар тогтоох явдал чухал гэнэ.
Оросуудын зүгээс Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсний дараанаас өрнөдийн орнууд Орост үзүүлэх хоригоо чангатгаж эхэлсэн. Герман болон Европын холбооны бусад улс орнууд хоригийн зургаан багц мөрдөж эндээ нүүрс, нефть нийлүүлэхийг хориглоод байгаа. Мөн тээврийн сүлжээ зөрчигдсөнөөс Европ, АНУ-д хүнсний бүтээгдхүүн, түлш нийлүүлэх үнэ өсөөд байна.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болохоор Орост дарамт шахалт үзүүлэх бодлого нь Өрнөдийн удаан хугацааны стратеги, харин манай эсрэг тавьсан хориг нь дэлхий дахины эдийн засагт ноцтой том цохилт болж байна гэж мэдэгдсэн. Путиныхаар бол Өрнөдийн гол зорилго нь сая сая хүний амьдралыг доройтуулах гэсэн явдал гэнэ.