Дэлхий дахинд
Ачаа 200: Оросын сайхан залуус Украинд амь үрэгдсээр байна

Ольга Ившина
Би-би-си агентлаг нээлттэй эх сурвалжид үндэслэн Украинд амь үрэгдсэн оросын 6020 цэргийн албан хаагчийн нэрийг тодруулан тогтоосноо есдүгээр сарын 2-нд ил болгосон байна. Украинд Оросын тусгай отряд, бага тушаалын офицерууд илүү их амь үрэгдэж байна гэж Би-би-си-гийн шинжээч бичжээ. Энэ бол зөвхөн нэрсийг нь тодруулсан дайчдын тоо болохоос биш, оросын арми хөрш улсдаа түрэмгийлэн халдсанаас хойш амь үрэгдсэн нийт цэргийн тоо биш гэж энд дурдсан байна.
Оросын өнцөг булан бүр дэх суурин газруудад долоо хоног бүр л оросын цэргийн албан хаагчдыг оршуулж байгаа ч орон нутгийн засаг захиргаа энэ талаар мэдээлэхгүй байгаа юм.
Оросын удирдагчид, цэргийнхэн Украинд амь үрэгдсэн цэргийн албан хаагчдын талаар тун бага мэдээлж байгаа болохоор гадны хэвлэлүүдийн гол эх сурвалж нь оршуулгын газрууд дахь хөшөө, сургуулиудын хананд байрлуулсан самбар, цэргийн ангиуд, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газарт болж байгаа ёслол болж байна.
Энэ бүхэн л эрх баригчдын хийгээд, орон нутгийн сэтгүүлчид, амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдийн олон нийтийн сүлжээнд нийтлэхгүй байгаа дайны талбарт үрэгдсэн цэрэг офицеруудын нэр овгийг хэлж өгч байгаа юм. Яг ийм байдлаар Смоленскоос гэхэд л амь үрэгдсэн тусгай салбарын 10 дайчны нэрийг тодруулсан байна.
Ер нь оросууд амь үрэгдсэн дайчдыг дунджаар 14-20 хоногийн дараа оршуулж байна. “Танай нөхөр сураггүй алга болсон, одоо утасдах хэрэггүй” гэсэн зурвас ар гэрт нь ирсэн ч төрөл төрөгсөд нь горьдлого тасрахгүй “амьд үхсэн аль нь боловч сураг гарна” гэж хүлээсээр.
Украинд амь үрэгдэгсдийн тоогоор оросын Дагестан 278 хүнээр тэргүүлж байгаа бол Буриадын 256, Краснодарын хязгаараас 227 хүн Украинд амь насаа алджээ. Харин оросын нийт хүн амын есөн хувийг эзэлдэг Москва хотоос ердөө 15 цэрэг амь үрэгдсэн мэдээлэл байна.
Оросын армийн бүрэлдхүүнд хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсаас гаралтай иргэд орон Украинд дайтаж, амь үрэгдэж байна гэж Би-би-си мэдээлж байна. Киргизээс гэхэд л хамгийн багаар бодоход 13, Тажикстанаас ес, Гүржийн Өмнөд Осетийн 12, молдавын нэг хүн нас барсан гэдгийг баталжээ.
Нэрсийг нь тогтоосон 6024 хүнээс 1025 нь буюу 17 хувь нь офицер байгаагийн дөрөв нь генерал, 35 нь хурандаа байгаа юм байна.
Гэхдээ мэдээж яг тулааны талбарт тактикийн үндсэн шийдвэр гаргаж байгаа бага тушаалын офицерууд нийт хохирлын ихэнхийг эзэлж байгаа бол тэдний олонхи нь бүр залуу офицерууд байна. Дэслэгч цолыг цэргийнхэн 21-22 насандаа л авдаг болохоор ихэнх нь туршлагагүй ч гэлээ дарга удирдагч нарынхаа тушаалыг биелүүлэхийн тулд тэргүүн шугаманд шийдвэр гарган байлдаж амь насаа алдаж байгаа юм гэжээ.
Үүнээс гадна амь үрэгдэж байгаа офицеруудын дийлэнх нь Тагнуулын удирдах газар, Росгварди зэрэг тусгай салбаруудын ажилтнууд байна. Тусгай салбараас амь үрэгдэж байгаа ажилтнуудын дөрөвний нэг нь офицер байна.
Оросын цэргийн нийт хохирлын дийлэнхийг явган цэрэг эзэлж байгаа бол десантын цэргийн хохирол харьцангуй буурч байгаа гэжээ. Есдүгээр сарын 2-ны мэдээгээр хохирсон цэргийн албан хаагчдын 20 хувь нь мотобуудлагын анги салбарын дайчид байгаа бол 17 хувь нь агаарын десантын цэрэг байна. Наймдугаар сарын эхнээс амь үрэгдсэн дайчдын тавны нэг нь десантын цэрэг байна. Ер нь Украинд цэргийн тусгай ажиллагаа эхэлсэн эхний саруудад гол гол ажиллагаанд агаарын десантын дайчид гол үүрэг гүйцэтгэж байжээ.
Би-би-си-гийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол одоо оросын давшилтын тэргүүн шугаманд, үндсэн ачааллыг хувийн цэргийн кампанийн отрядууд буюу төрийн хэвлэл мэдээллээр “сайн дурынхан” гэж нэрлэдэг дайчид гүйцэтгэж байгаа гэнэ.
Энэ салбаруудад голдуу 40-өөс дээш насны, харьцангуй төлбөр багатай хүмүүсийг татаж байгаа юм байна. Хүний эрх хамгаалагчдын мэдээлснээр бол гэр бүлд нь дарамт шахалт үзүүлж байгаагаас болоод Чеченийн иргэд голдуу сайн дурын отрядуудад орон байлдаж байгаа гэжээ. Оросын цэрэгжсэн салбаруудад оросын хоригдлуудыг бас дайчилж байгаа гэж Gulagu.net төслийнхөн өнгөрсөн долдугаар сард мэдээлсэн. Өөр бусад хэвлэлүүд ч ингэж мэдээлж байсан юм. Энэ есдүгээр сарын мэдээлэлд тэднээс лавтай дөрөв нь амь үрэгдсэн гэжээ.
Орос улс Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш долдугаар сарын эцэс гэхэд 15000 цэргээ алдсан гэж Тагнуулын төв газар мэдээлсэн бол Британийн тагнуулын байгууллага 20 мянган хүнээ алдсан гэжээ. Харин Украины Зэвсэгт хүчний Жанжин штаб болохоор дайн эхэлснээс хойш Орос 44000 цэрэг дайчнаа алдсан гэж мэдээлж байгаа юм.
Оросын Батлан хамгаалах яам гуравдугаар сард мэдээлэхдээ амьд хүчний хохирлоо 1351 гэсэн байдаг.
Юутай ч Орост өдөр бүр л амь үрэгдсэн цэргийн нэр, гэрэл зураг, оршуулгыг шинээр мэдээлж байна. Ийм мэдээллийг оросын бүс нутгийн удирдлагууд, засаг захиргааны нэгж, тухайн дайчны суралцаж байсан сургууль, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрөл төрөгсөд нь байнга нийтэлсээр байгаа юм.

Дэлхий дахинд
Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно

Ромын католик сүм хийдийн кардиналууд өчигдөр хуралдаж, пап Францисын оршуулах ёслолыг энэ бямба гарагт Гэгээн Петрийн талбайд гадаа үйлдэхээр тогтжээ. Харин ард иргэд, сүсэгтнүүдийг Ромын Папд хүндэтгэлээ илэрхийлэх боломжийг олгох үүднээс лхагва гарагт шарилыг нь Гэгээн Петрийн сүмд байрлуулж юм байна.
88 настай Пап лам Францис тархинд нь цус харвасны улмаас зүрхний дутагдалд орж нас нөгчсөн болохыг Ватиканы албаныхан үүний өмнө мэдээлсэн. Он гарснаас хойш хоёр уушгиндаа хатгалгаа туссаны улмаас эмчлүүлж эмнэлгээс гараад удаагүй байсан Ромын пап хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр Улаан өндөгний баярыг тохиолдуулж Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олонтой мэндчилж байсан юм. Францис ламтан мөн тогтсон заншлаас гажиж, Гэгээн Петрийн сүмд бус, Гэгээн Мариагийн сүмд өөрийг нь оршуулахыг гэрээсэлжээ. Өмнөх бүх Ромын папуудаас анх удаа Европын бус орны гаралтай Францис ламтны дурсгалыг хүндэтгэж төрөлх Аргентин улсад нь болон хөрш Бразил улсад 7 хоногийн гашуудал зарласан байна.Мөн дэлхийн католик шашинтнуудын тэргүүнийг оршуулах ёслолд оролцож, Пап Францистай салах ёс гүйцэтгэх бодолтой байгаагаа дэлхийн олон орны удирдагчид илэрхийлж байгаа юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тухайлбал гэргийн хамтаар Ром хотноо энэ ёслолд оролцохоо мэдэгдсэнээр албандаа орсноосоо хойш анх удаа хилийн дээс алхах гэж байгааг хэвлэлүүд дурьдаж байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Бразилийн ерөнхийлөгч Лула да Сильва, Пап ламтны төрөлх Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей нар мөн оршуулгад оролцохоо мэдэгджээ. Украины ерөнхийлөгч Зеленский очихоор төлөвлөж байгаа талаар дотоодын хэвлэлүүд нь мэдээлжээ.
Дэлхийн 1,4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн, дараагийн Пап ламыг сонгох сонгуулийн тухайд, түүнийг таалал төгссөнөөс 15-20 хоногийн дараа эхэлдэг жаягтай. Энэ үүднээсээ тавдугаар сарын 6-наас хойш болох юм байна. Маш чанд хатуу дэг ёсны дагуу, нууц байдалд явагддаг энэ сонгуульд дэлхийн өнцөг булан бүрийн 135 кардинал оролцох эрхтэй байна.
Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

-
Нийгэм4 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм6 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр5 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент5 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм4 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна