Дэлхий дахинд
Хятадын Коммунист намын ХХ их хурал аравдугаар сард болно
Өнгөрөгч наймдугаар сарын 30-нд хуралдсан Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаар ХКН-ын бүх хятадын ХХ их хурлыг аравдугаар сарын 16-нд хуралдуулахаар товлосон байна.
ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпиний даргалсан энэ хуралдаанаар ХКН-ын Төв хорооны 19 дэх удаагийн долдугаар бүгд хурал болон, ХКН-ын Бүх хятадын ХХ их хуралд бэлтгэх асуудлыг хэлэлцжээ.
Долдугаар бүгд хурлыг энэ есдүгээр сарын 9-нд хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.
Харин аравдугаар сарын 16-нд хуралдах ХКН-ын бүх Хятадын ХХ их хурал нь БНХАУ-ын зүгээс шинэ зуунд социалист төр улсыг шинэчлэн байгуулах бүх талын зорилтыг хэрэгжүүлэх шинэ аянд олон ундэстний ард түмэн хийгээд бүх намыг чиглүүлэх чухал цаг үед хуралдах онц чухал их хурал болно гэж намын Төв хорооны Улс төрийн товчоо онцлон тэмдэглэжээ.
Энэ их хурал Мао Зэдуны үзэл санаа, Дэн Сяопины онол, марксизм-ленинизмын тугийн дор гэсэн хөгжлийн шинжлэх ухааны гурван чухал тулгуурыг баримтлан, шинэ эринд хятадын хөгжлийн социалист хөгжлийн тухай Си Зиньпины үзэл санааг амьдралд хэрэгжүүлэн, өнгөрсөн таван жилийн ажлыг дүгнэж, намын бүх гишүүд, олон үндэстний ард түмний удирдагч Си Зиньпин даргын гол цөм нь болсон ХКН-ын Төв хорооноос дэвшүүлсэн ололт амжилт, үнэт туршлагын нэгтгэн дүгнэж, олон улсын болон улс орны дотоодын нөхцөл байдалд гүнзийн дүн шинжиллгээ хийх юм байна.
Намын Их хурлаар нам, төрийн үйл хэргийг хөгжүүлэх шинэ шаардлага, ард түмний шинэ хүсэл эрмэлзлийг шинэ эрин, шинэ кампанит ажилд цогцоор нь шингээж, намын мөрийн хөтөлбөр, улс төрийн үндсэн чиглэл боловсруулахад, улс төрийн үндсэн бодлогыг чиглүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж тодорхойлно. Улс орны нийт нам, олон үндэстний ард түмэн өөрсдийн түүхэн үнэт зүйлдээ итгэх итгэлээ бэхжүүлж, Идэвхи санаачлагаа улам эрчимжүүлж, түүхэн уламжлал дээрээ тулгуурлан, шинэлэг үйл ажиллагаа хөгжүүлэхийн төлөө зориг эрмэлзэлтэй урагшилж, таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ажиллах эрч хүч, урам зоригийг хөгжөөн дэмжих болно.
Нийт ард түмэн, нам таван тулгуурт бүтээн байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд дөрвөн чиглэлийн иж бүрэн стратегийн үзэл баримтлалыг мөрдөж, намын бүтээн байгуулалтын шинэ агуу хөтөлбөрийн үндсэн дээр хүн амын сайн сайхан байдал, амжиргааны түвшинг улам дээшлүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг бүрдүүлэн, шинэчлэгдсэн социалист улсыг цогцоор нь байгуулахын төлөө эв нэгдэлтэйгээр тэмцэх, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын үйл явцад энэ их хурал асар их хувь нэмэр оруулах болно.
Их хурлаар ХКН-ын Төв хорооны шинэ бүрэлдхүүн, Намын сахилгын төв комиссыг сонгож батална.