Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Замын түгжрэл

Нийтэлсэн

-

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх долоо хоногт автомашиныг тэгш сондгой дугаараар нь өдөр өдрөөр ээлжлүүлэн явуулав. Хүн бүр л сургуулийн хүүхдийнхээ хувцас, хичээлийн хэрэглэл энэ тэрийг бэлтгэх гээд дэлгүүр худалдааны төв хэсэх, орон нутгаас оюутан хүүхдээ хүргэж ирсэн хөдөөгийнхөн замын түгжрэлд нэмэрлэдэг энэ үеэр энэ хориг арга хэмжээ тодорхой нөлөө үзүүлж хотын түгжрэл арай гайгүй байсан нь үнэн.

Гэтэл үүнийг харж, “хамгийн зөв шийдэл олсноо ойлгож мэдэрсэн” манай хотын мэр ерөөсөө нийслэлийн замын түгжрэлийг бууруулах хамгийн зөв арга бол автомашиныг тэгш сондгой дугаараар нь өдөр өдрөөр ээлжлүүлэн хөдөлгөөнд оролцуулах явдал юм байна гэж сэтгээд ийм шийдвэр гаргахаар зүтгэж эхлэх нь тэр.

Уг нь нийслэлийн эрх баригчид энэ 2022 онд замын түгжрэлийг бууруулна гэж төсвөөс 420 тэрбум /тэрбум шүү/ төгрөг суутгуулж авсан улс. Энэ мөнгөөр чухам юу хийсэн нь өнөө болтол тодорхойгүй л байгаа. Энэ их мөнгө хаачсан бэ. Эрх баригчид ямар нэг юм хийсэн бол, амбаар саравч барьсан ч улаан хивс дэвсч, тууз хайчилдагсан. Ийм ёслол болоогүйг бодоход юу ч хийгээгүй л байж таарах нь. Арай “автомашиныг өдөр өдрөөр тэгш сондгой дугаараар явуулсугай” гэсэн шийдвэр нь ийм үнэ өртөгтэй л биш баймаар.

Д.Сумъяабазарын “тэгш сондгой” гэсэн шийдвэр гаргахыг олон хүн дэмжжээ. Бодоход өөрийн нь удирдлагад ажилладаг, өөрийнхөө үзэл бодлыг шууд илэрхийлбэл ажилгүй болох, халамжаас хасагдах нөхөд л байх. “Зөв шийдвэр, одоохондоо ингэж байгаад, зөв шийдэл олох байх”, “Гаргалгаа олтлоо тэгш сондгойгоор явуулбал дээр юм байна”,”Тэгш сондгойгоор нь нэг сар явуулаад туршъя” гэх зэргээр хотынхоо мэрийг дэмжжээ.

Ийм сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийнхээр бол Д.Сумъяабазар дарга хамгийн зөв шийдлийг олсон хүн гэнэ.

За яахав, аугаа удирдагч алдарт бөх, аварга Д.Сумъяабазар мэргэн ухаанаараа олон жилийн туршид шийдэж чадаагүй нийслэлийн замын түгжрэлийг ингээд шийдчихье гэж бодъё. Үүнээс гарах үр дагавар, элдэв сөрөг нөлөөллийг нь  тооцож үзсэн үү гэж асуумаар.

Нэгэн зүйл. Өнөөдөр нийслэл хотод 600 мянга гаруй автомашин хөдөлгөөнд оролцож байгаа гэсэн баримжаа тоо бий. УИХ-ын гишүүд, сайд дарга нар /Д.Сумъяабазар дарга ч өөрөө энд орно/ яам агентлагын дарга нарын унадаг,  ард түмний мөнгөөр авсан том том жипүүдийг эс тооцвол бусад нь хүний хувийн эд хөрөнгө. Тэр хүмүүс хуруу хумсаа хуйхлан хөдөлмөрлөж байж болсон хэдэн төгрөгөөрөө, зарим нь зээл, лизингээр унах унаатай болсон. Хэдэн арван сая төгрөгөөр авсан машинаа бүтэн жилийн талд нь унах эрхгүй, унавал торгууль төлөөс, машин тэргээ хураалгах, ачуулах болдог нь ямар ёс вэ. Зуны халуунд өмсөхөөр нарны сайхан малгай автал сондгой тоотой өдөр нарны малгай өмсөхийг хоригловол ямар вэ дээ. Үүнтэй агаар нэгэн биш үү.

Тийм бол автозам ашигласны төлбөр, агаар бохирдуулсны төлбөр, тээврийн хэрэгслийн албан татвар  гээд жилд  авдаг татвар хураамжийнхаа талыг авахаа болих хэрэгтэй шүү дээ. Жилийн талд нь тэр зам дээр нь явахгүй байж замын хураамж бүтэн төлөх нь шударга ёс гэж үү. Ер тэгээд зээл, лизингээр авсан машинаа унаж, эдэлж хэрэглэж, ажил үйлчилгээндээ ашиглахгүй бол зээл, лизингээ юугаар яаж төлөх юм….

Нэгэн зүйл. Авто машин гэдэг өнөөдөр хүний хэрэглээ болсон. Өнөөдрийн нийгэмд маш олон хүн автомашинаар амьдралаа залгуулж байгаа. Тэртэй тэргүй төрийн ч бай, хувийн  хэвшлийн ч бай цалин хөлс, ахмад настны тэтгэвэр нь өнөөгийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа болохоор амь зуухын тулд, үр хүүхдээ өлсгөчихгүйн тулд маш олон хүн машинаараа  таксинд явж хэд гурван төгрөг олж байгаа. Тэд бол хоёр гурван тэрэг худалдаад авчих нь бүү хэл ганцынхаа шатахуун түлшийг арай гэж аргалаад дээрээс нь талхны мөнгө олдог улс, энэ хүмүүсийг яа гэж байгаа юм бол.

Нэгэн зүйл. Бүтээгдхүүнээ борлуулдаг, ачаа, түүхий эдээ татдаг, үгүй ядахнаа зах худалдааны төв рүү бараагаа зөөдөг хувийн хэвшлийнхэн, наймаачдаа цаашид хэрхэн яаж амь зуу гэж байгаа хэрэг вэ. Аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, түгээлтийн машиныг лого  тэмдэг нааж, зохих зөвшөөрөл авсан бол дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж байгаа ч энэ нь бас хоёр талтай. Ямар ч аж ахуйн нэгжгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг наймаачин яахав. Эсвэл Тээврийн цагдаад танилтай нэг нь борлуулат ч юм уу, хэвлэл мэдээлэл гэсэн  хаяг  наагаад давхина, цагдаагийнхан ч авлигадаа дуртайг хэлэх үү.

Нэгэн зүйл. Д.Сумъяабазар дарга энэ түүхэн шийдвэрээ гаргахаар  болсны дараахнаас Тээврийн цагдаагийн газраас шинэ дугаар авах хүсэлт эрс ихэссэн гэсэн мэдээлэл байна. Бэл бэнчинтэй нь шинэ машин нэмж аваад тэгш сондгой дугаараар нь ээлжлээд унах нь.  Харин Тээврийн цагдаад танил талтай нэг нь авлига өгч байгаад өнөөдөр унаж байгаа машиндаа дахиад нэг дугаар авчихна. Орой гараашдаа машиныхаа дугаарыг сольж байгаа нэгэн даргын зураг хэдэн жилийн өмнө олон нийтийн сүлжээнд явж байсан нь өнөө ч санаанд байж л байна. Ингэхээр замын түгжрэл буурах уу.

Тэртэй тэргүй УИХ-ын гишүүд, сайд дарга, МАН-ын баяцуул, төрийн авлилгач албан хаагчид бол нэг байтугай хэд хэдэн машинтай болохоор энэ шийдвэрт ер цочихгүй, харин ч дэмжээд алга ташиж байгаа нь мэдээж. Зарим нь бүр бүхэл бүтэн гараж дүүрэн цуглуулгатай гээ биз.

Уг нь ард иргэдийнхээ амьжиргаа руу өнгийлгүйгээр, тэдэндээ хүндрэл дарамт учруулахгүйгээр замын түгжрэлийг бууруулах өчнөөн олон арга зам бийсэн. Гагцхүү эрх баригчид зөв шийдлийг нь олж хийхэд нэг бол ухаан нь хүрэлцэхгүй, эсвэл юу хийхгүй аргацааж байгаад төсөвлөж зориулсан хөрөнгө мөнгийг нь хувьдаа завшиж идэх гэж л цаг хожиж аргацааж байдаг юм биш байгаа гэсэн бодол төрөх. Заримдаа бүр эрх баригчид зориуд ард түмнийг туйлдуулж, ядууруулж хоосруулах гэж санаатайгаар ингээд байна уу гэсэн адгийн бодол ч төрөх.

Уг нь бол нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад нэг их хүн бүрт бага оврын онгоц, нисдэг тэрэг түгээж өгөөд байлгүй, метро барьчхалгүйгээр байгаа боломж нөөцдөө тохируулаад хийчихэж болох ажлууд баймаарсан.

Нэг. Нийслэлийн сул талбай бүрийг өндөр үнээр зарж өндөр үнэтэй орон сууц, шинэ байшин барилга бариад байхын оронд машины зогсоолыг аль болох нэмэх. Байгууллага энэ тэрийн гаднах талбай бүрийг төлбөртэй зогсоол хэмээн өмчлөөд мөнгө олох хэрэгсэл болгочихсныг  нягталж шалган, нэгэн мөр болгох хэрэгтэй баймаар. Гудамжаар явж байхуйд төлбөртэй гэсэн зогсоолууд нь зайтай байсаар байхад хажуу дэргэд нь замын нэгдүгээр эгнээнд машинууд өрөөстэй л харагддаг. Аль зогсоол нь албан ёсны зөвшөөрөлтэй, аль нь тухайн байгууллага сайн дураараа төлбөртэй болгосныг ялгаад салгаад өгдөг газар нь хаанах юм бэ. Үүний цаана мөн л авлига явж байгаа….Албан ёсны зөвшөөрөлгүйг нь шууд очоод хааичх гэхээр нэг дарга нь авлига аваад амаар зөвшөөрчихсөн л байгаа.

Хоёр. Автомашины зөвшөөрөлтай зай талбайд  авсаархан давхар зогсоолууд суурилуулчихад юу нь болохгүй байгаа юм бол. Нэг их төмөр бетон цутгаад байлгүйгээр угсарчихдаг, тэр бүү хэл цахилгаан өргүүртэй зогсоолууд гадаад улс орнуудад түгээмэл. Хотын эрх баригчид бидний хөрөнгөөр гадаад  улс орнуудад их л явдаг. Ийм дэвшилтэд зүйлсийн хажуугаар нүдээ аниад өнгөрдөг л биш байлтай. Клиникийн нэгдүгээр эмнэлгийн өмнө  нэг ийм юм барьсан нь өнөө болтол ажиллахгүй, мэдээж хэн нэгэн даргын, энэ талаар ямар ч мэдлэггүй нөхөр бариад мөнгийг нь авчихсан нь олйгомжтой л доо.

Хотын чихэлдсэн олон барилгын дунд үлдсэн жаахан талбайг зарж, авлига авч бас нэг барилга барихын оронд автомашины олон давхар зогсоол бариулж бас болмоор доо. E-mart  дэлгүүрийн жишгээр яахав дороо үйлчилгээний төвтэй ердөө ийм олон давхар зогсоол барьж болмоор доо. Хотын захиргаа  бол зүгээр л тендер зарлаад шударгаар шалгаруулчих. Дарханы замын тендер шиг авлига аваад хятадуудад өгчихгүй л бол.

Гурав. Хамгийн их ачаалалтай уулзварууддаа гүүрэн гарц барих ажлыг үргэжлүүлбэл уг нь зүгээрсэн. Замын цагдаагийн, Яармагийн зам дахь гүүрэн гарцууд ашигтай нь анзаарагдсаар л байна шүү дээ. Замын цагдаагийн газрын дэргэдэх гүүрийг явган хүний замгүй хийчхээд одоо дахин хийж мөнгө идэж байгааг нь л эс тооцвол. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн алба хашиж байгаа  Ж.Энхбаяр нэгэнтээ “Зүүн дөрвөн зам 2020 онд ийм болно” хэмээн энэ дэлхий дахинаа бараг байхгүй гайхамшигтай зураг тавьж Баянзүрх дүүргийнхнийг хулхидан УИХ-д сонгогдож байсан удаатай. Энэ бүхнээ хийхэд юу нь болохгүй байгаа юм бол.

Дөрөв. Тэгш сондгойгоор явуулсан хэдэн өдөр нийтийн тээвэр нь бөөн чихэлдээн болж байсан, Нийтийн тээврийнхээ автобусны тоог нэмэгдүүлж, нэгдүгээр эгнээг нь чөлөөлөөд өгвөл бас ч гэж нийтийн тээврээр зорчоод байж болмоорсон.

Саяхан халаа сэлгээ хийсэн энэ Засгийн газрын зарим сайд нь  нэг өдрийг ч хойш тавилгүйгээр ажилдаа ханцуй шамлан орж бараг таван жил хойшилж, зургаа дахь сайдынхаа нүүрийг үзэж байгаа Дарханы зам дээр очоод “энэ намартаа багтаагаад нэг урсгалыг нь ашиглалтад өгнө” гээд ам угтуулаа авчихлаа. Ганц С.Бямбацогт ч биш ер нь бүгдээрээ л яам тамгынхаа газар очоод хадаг, мөнгө аяга сүүгээ аваад ажилдаа орчихов бололтой. Олимпын сайд Б.Бат-Эрдэнэ хүртэл өрөө тасалгаандаа оччихсон сууж байна. Бодвол 2024 оны олимпыг хэрхэн зохион байгуулах талаар Францын олимпын үндэсний хороонд зөвлөгөө өгөөд байж байгаа байх.

Харин нийслэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар тангараг өргөснийхөө дараа “Хотын даргатай ажил булаацалдахгүй, зөрчилдөхгүй, сөргөлдөхгүй” гэсэн нэг ярилцлага өгснөөс хойш таг чиг. Арай л “зодолдохгүй, байлдахгүй” гэж хэлсэнгүй. Бодоход нийслэл дээрээ очиж мөнгөн аяга хадгаа авсан л байлтай билээ. Эл ярилцлагадаа тэрбээр “Богино хугацаанд хийх ажил бол  хөдөлгөөний зохицуулалт, хязгаарлалт. Захиргааны арга хэрэглэнэ гэдгийг хэлэх хэрэгтэй. Түгжрэл гамшгийн хэмжээнд очсон” гэсэн байна.

Тэгэхээр автомашины дугаарын хязгаарлалтыг өдөр өдрөөр тэгш сондгой явуулах гэж байгаа Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын “захиргааны арга”-ыг дэмжиж байгаа гэж ойлгож болох нь. Одоо байтлаасаа жолооны буруу хүрдтэй машиныг хориглох  санал боловсруулж байгаа ч гэх шиг…..Хаах хориглох, торгох, шийтгэх нь өнөө цагт хэр зохистой шийдэл юм бол.

Эцэст нь хэлэхэд автомашин бол хувь хүний өөрийнхөө мөнгөөр худалдан авсан хувийн өмч нь юмсан. Хүний хувийн өмчийг өнөөдөр хэрэглэ, маргааш битгий хэрэглэ гэж эрхэнд нь халдах ямар байдаг юм бол.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд 11 дүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллалаа.
Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК, “Грэйт роуд” ХХК, “ОЧТ” ХХК дараах гудамжуудыг цэвэрлэлээ.
Баянхошууны гудамжны 251,950 м.кв
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 233,600 м.кв
Зүүн, Баруун салааны 61,600 м.кв
Товчооны замын 191, 600 м.кв
Толгойтын замын 56,000 м.кв нийт 794,750 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 145 зам талбайн үйлчлэгч, 38 жолооч, 21 ачигч, инженер техникийн 35 ажилтан албан хаагч зэрэг 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 автогрейдр, 4 ковш трактор, 4 бобкат, 24 хог тээврийн автомашин 386 рейсээр 1599 тонн хар цасыг тээвэрлэн ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 749.5 тонн давс, 290.5 тонн бодис, 165.2 тонн дайргын үлдэгдэлтэй байна.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж байна.
Харин 400-500 гаруй хүн шинээр өвдөж байна.
Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаагийн дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины шалтгаантай байгаа юм.
Гэтэл умайн хүзүү, элэг зэрэг вирусийн гаралтай хавдраар тэргүүлдэг улс орон үлдээгүй байна.
Өнөөдөр манай улс өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй зүйлийг эхлүүлэх боломж бүрдэж ХПВ-ийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ.
Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуулиндаа 2023 оны аравдугаар сард өөрчлөлт оруулаад, гурван төрлийн вакциныг товлолд шинээр нэмж оруулсан.
-Нэгдүгээрт, гипатит А буюу ард түмний хэлдгээр “бохир гарын шар” өвчин.
-Хоёрдугаарт, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа үүсгээд байгаа пневмококкийн эсрэг вакцин.
-Гуравдугаарт, хүний папиллома вирусийн эсрэг вакцин юм. Папиллома вирусийн 300 гаруй хэв шинж дэлхий дээр тархсан байдаг. Үүнээс 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг. Олон жил судалсны үндсэн дээр энэ вирус умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоосон. Эрэгтэй, эмэгтэй хүйсэнд аль алинд нь энэ вирусийн өндөр хэв шинжүүд хавдар үүсгэж байна. Эдгээрээс хамгийн их буюу 80-90 хувьд умайн хүзүүг бай эрхтэн болгон өвчлүүлж, хавдар болгодог вирус юм.
Урьдчилан сэргийлснээр үүсээд байгаа өвчлөлийг бууруулах бүрэн боломжтой. Хамгийн өвөрмөц урьдчилан сэргийлэлт буюу вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй нь тогтоогдсон.
Цаашлаад хоёр дахь урьдчилан сэргийлэлт буюу эрт илрүүлэгтээ тогтмол хугацаанд хамрагдах ёстой. Эрт илрүүлэг гэдэг хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй мөртлөө өвчин нь хэдийнэ эхэлснийг хэлж байгаа юм. Тиймээс өвчин үүсэхээс өмнө биш, бүр халдвар авахаас нь өмнө сэргийлж буй вакцин гэж ойлгох хэрэгтэй.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 мин өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм5 мин өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр19 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент21 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр21 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм21 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм22 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм22 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд23 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм23 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм24 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим