Дэлхий дахинд
Балтийн тэнгист зургаан хүнтэй Cessna 551 онгоц осолдлоо
Испаниас германы Бонн хотыг чиглэн зургаан зорчигчтойгоор нисч явсан бага оврын Cessna онгоц Балтийн тэнгист унаж осолдлоо гэж латвийн LETA агентлаг мэдээлсэн байна. “Баталгаатай мэдээллээр бол онгоцонд зургаан хүн явжээ” гэж мэдээлэлд дурджээ. Бага оврын онгоц Балтийн тэнгист унаж осолдлоо гэж Bild сонин өмнө нь мэдээлсэн юм. Онгоц хөөрсний дараа бүхээгт гэнэт асуудал үүсч, дараа нь холбоо тасарчээ. Агаарт ийм нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор испани, францын сөнөөгч онгоцууд агаарт хөөрсөн ч онгоцон дотор юу болоод байгааг харж чадаагүй байна. Германы Eurofighter онгоц ч юу болоод байгааг тодорхойлж чадаагүй гэнэ. Харин данийн F-16 онгоцны нисгэгчид Cessna 551 онгоц унаж осолдохыг харсан гэрч болжээ.
Dpa агентлагийн мэдээлснээр бол Cessna-гийн нисгэгч ухаан алдсан байж магадгүй гэнэ. Шведийн эргийн хамгаалалтын алба ослын газар луу аврах онгоц, нисдэг тэрэг, завь илгээжээ. Онгоц Вентспилсаас холгүй унасан гэж Латвийн иргэний нисэхийн агентлаг баталж байгаа юм байна. Газар нутгийн нь усанд хаанахын юун онгоц осолдсон талаар Латвийн Батлан хамгаалахын сайд Артис Пабрикс, Дотоод хэргийн сайд Кристапс Эклогс нар ярилцаж байна.
Анх 1977 онд агаарт гарсан, найм хүртэл зорчигтойгоор 3700 км алсад нисэх чадалтай Cessna 551 нь хоёр моторт, бизнес ангиллын хөнгөн онгоц.