Бусад
Ражнат Сингх: Монгол улс бол Энэтхэгийн гуравдагч чухал хөрш

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх манай улсад есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Тэгвэл өчигдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нарын хоёр талын уулзалт боллоо.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтын эхэнд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингхт цар тахлын нөхцөл байдал хэвээр байгаа энэ цаг үед миний урилгыг хүлээн авч, айлчлал хийж буй явдалд талархал илэрхийлээд, 16 жилийн дараа Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаанд илүү их үр дүн авчирч, өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг цохон тэмдэглэв.
БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх хэлэхдээ, намайг сайхан Монгол орондоо урьсан явдалд талархаж байгаагаа илэрхийлье. Монгол, Энэтхэг улсын хооронд стратегийн түншлэл тогтоосноос хойш Энэтхэгийн батлан хамгаалах яамны зүгээс анхны айлчлал болж байна. Энэхүү айлчлалын үр дүнд хоёр улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, зэвсэгт хүчнүүдийн харилцаа улам гүнзгийрч, хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Монгол улс бол Энэтхэгийн гуравдагч чухал хөрш юм хэмээн онцолсон юм.
Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цэргийн бүх түвшний харилцан айлчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн мэргэжилтэн сургах, мэргэжил дээшлүүлэх, энхийг сахиулах болон хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулах зэрэг хэлбэрээр амжилттай хөгжиж буйг тэмдэглээд, улам бат бэх харилцааг бэхжүүлнэ гэдэгт санал нэгдэв.
Түүнчлэн энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэг улсын цэргийн салбарт хамтран ажиллах, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд цаашид хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэн, өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгийг харилцан тэмдэглэв.
Уулзалтын дараагаар Монгол Улс болон БНЭУ-ын Засгийн газар хоорондын санамж бичгийн дагуу ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуульд Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулах ажил 2018 онд эхэлж байсан. Харин өчигдөр тус төвийн үйл ажиллагааг нээх ёслолын арга хэмжээ боллоо. Цэргийн нэгдсэн дээд сургуульд Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын төв байгуулснаар ҮБХИС-ийн сонсогчид болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдыг энэ чиглэлд мэргэшүүлж, чадавхжуулах боломж бүрдэх юм. Энэтхэг Улсын зүгээс тус төвийн гурван лаборатори, номын сан, лекцийн танхим байгуулах болон иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулах ажилд үнэтэй хувь нэмрийг оруулав.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент14 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг17 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм17 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм15 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм14 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм17 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм17 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно