Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМД ШИЛЖСЭН 30 ЖИЛ

Нийтэлсэн

-

1990 оноос “социалист лагерь” тарж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих амаргүй үе эхэлсэн юм. 1991 онд СЭВ буюу Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл хэмээх хуучин социалист орнуудын хамтын ажиллагааны гол байгууллага үйл ажиллагаагаа зогсоов. Монгол Улсын ДНБ-ний гуч гаруй хувийг бүрдүүлж байсан Зѳвлѳлтийн тусламж  бүрмөсөн тасрав. Ийнхүү Монгол Улс “угжих” эх үүсвэргүй боллоо. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дийлэнхийг импортоор авдаг улс орны зовлон ямар их байдгийг тэр үеийнхэн сайн мэднэ. Манай улсын экспорт тасалдаж, эдийн засгийн хүнд цохилтууд шил шилээ даран ирлээ. Монгол Улсын экспорт 1989 онд 721,5 сая ам.доллар байсан бол 1991 онд 348.0 сая ам.доллар болж, 2 дахин буурчээ. Эдийн засаг 1991 онд – 8.7 хувь, 1992 онд – 9.5 хувиар уначихсан  хүнд үед “үнэ” чөлөөлснөөр гипер-инфляц(инфляц 300% давж, жилийн дотор үнэ 3 дахин өсөв) гаарч иргэдийн өчүүхэн орлого хуу хамагдсан юм.

ЗХУ-аас тогтмол татаас авдаг улсын үйлдвэрүүд шил шилээ даран хаагдаж, олон мянган ажилчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжлээ. Хүнсний дэлгүүрийн лангуу хоосорч, зөвхөн давс үлджээ. Мах сүү, гурил будаа, сахар талх… зэрэг нэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнүүд картад орж, хүрэлцээ туйлын хангалтгүй боллоо. Нийгэмд архидалт хавтгайрч, гуйлгачин хүүхэд багачуудаар гудамж дүүрэв. Ирээдүй туйлын бүрхэг болж, иргэдийн итгэл алдарсан үе ийн эхлэв.

Тэр үед энэхүү хямралын учир шалтгааныг үнэн мөнөөр нь тайлбарлачих дуу хоолой илт дутагдаж байв. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэхээр зүйл бараг байсангүй. “Өнөө маргаашаа хэрхэн өнгөрөөх вэ” гэх асуудалдаа бухимдсан иргэдийн толгойг “ардчилал”-д бүх муу муухайг тохох замаар мушгин гуйвуулах шиг хялбар зүйл байсангүй. Хуучны үзэл суртлыг уриа болгосон цөөн тооны сонин, алдаг оног гарах ганц зурагтын сувгаар ийм мэдээлэл тасралтгүй хөвөрч байв. Бүхэл бүтэн 70 жил ард түмнийхээ тархийг угааж, “өөрийн бодол”-тойчуулыг хядаж, дуулгаваргүй заримыг нь шоронгоор айлгаж гаршсан МАХН (одоогийн МАН)-ын боловсон хүчин төрийн бүх шатанд байж нийгэмд үүссэн сөрөг бүхнийг зөвхөн ардчилсан хүчинд тохож, буруушааж байв.

Тэр үеэс л “ардчилал”-ыг өөлж, буруутгасан ойлголт өнөө хүртэл нийгэмд амь бөхтэй оршсоор байна. Тухайлбал, “ардчилал үндэсний үйлдвэрүүдийг сөнөөсөн” гэх яриа одоо ч улс төрчдийн амнаас салаагүй. Тэд социализмын үед байгуулагдсан олон арван үйлдвэрүүд яагаад дампуурсан учрыг ч өөрсдөө ойлгоогүй, ойлгохыг ч эс хүснэ. Тухайн үед социализмын бүтээн байгуулалт бүрийг санхүүжүүлж байсан ЗХУ хэдэн хэсэг хуваагдаад зогсохгүй эдийн засгийн гүн шоконд орчихсон байв. Тиймээс бусдыг тэтгэх нь бүү хэл, өөрийгөө яая даа гэж байсан хүнд үе.

Харин манай улс 1990 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ 11,7 тэрбум шилжих рублийн өртэй үлджээ. Шилжих рубль гэдэг нь тухайн үеийн ЗХУ-д хэрэглэж байсан рублиэс өөр хэмжүүртэй валют юм. Энэ мөнгөн тэмдэгтийн автор нь Иосиф Сталин. Тэртээ 1951 онд социалист орнуудын төрийн тэргүүнүүдийн нэгэн хүлээн авалтын үеэр, “агуу удирдагч. Сталин”, “Бид гадаад худалдааны төлбөр тооцоогоо шижир алтанд суурилсан шинэ валютаар хийх ёстой. Ийм мөнгөн тэмдэгтийг судлах олон улсын тусгай комисс байгуулна … ” гэж мэдэгдснээр ийм мөнгөн тэмдэгт үүсчээ.

1963 оноос “шилжих рубль” нь Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн орнуудын гадаад худалдааны төлбөр тооцоо хийдэг үндсэн валют болсон бөгөөд албан ёсоор 0.987412 грамм цэвэр алтаар баталгаажиж байжээ. 1980-аад оны үед дэлхийн гадаад худалдааны 5 орчим хувийг энэ валютаар хийж байсан юм. Энэ нь 4.5 их наяд шилжих рубль буюу ойролцоогоор 6 их наяд ам.доллартой тэнцэнэ. Хэрэв Монгол улсын “Их өр”-ийг ам.долларт шилжүүлж тооцсон бол нэг хүнд оногдох өрийн хэмжээ “аюулын харанга” дэлдэх хэмжээг хэд хэд дахин нугалах  байв. Гэвч ийм мэдээллийг нийтээс тас нуудаг байжээ. Тиймээс зардал ихтэй, алдагдалтай ажилладаг нүсэр үйлдвэрүүдийн санхүүжилтийн талаар мэддэг хүн хуруу дарам цөөн байв.  Ийм үйлдвэрүүдийг ажиллуулах нь эдийн засгийн хувьд ямар ч утгагүй байсныг социалист орнуудын туулж өнгөрүүлсэн түүхээс харж болно.

Мөн өмч хувьчлалыг буруу явуулж улсын ѳмчит үйлдвэр, барилга төдийгүй орд газруудыг цөөн хэдэн “ардчилагч” завшсан гэх ташаа ойлголт манай нийгэмд хүчтэй тархсан. Хувьчлал хийхэд алдаа оноо байсан нь үнэн. Гэвч өмч хувьчлалаар  “халаасаа түнтийлгэсэн” хүмүүс тухайн үеийн төр, засаг барьж байсан МАХН-ынх байдаг юм билээ. Ийм байдлаа нуух зорилгоор  ардчилсан хүчний лидерүүдийн талаар элдэв худал цуурхал тарааж байсан нь өдгөө ил болжээ. Гэвч ардчиллыг сонгосон жанжин шугам зөв байсныг өнөөдөр хэн нь ч үгүйсгэж чадахгүй биз ээ.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих хоёр загвар байдаг.  1990-ээд оны үед Дэлхийн банк, ОУВС болон АНУ-ын зарим эдийн засагчид “shock therapy” буюу “цочир эмчилгээ” гэх загвар нь социалист гэгдэж байсан орнууд зах зээлийн харилцаанд хурдан шилжихэд тохирох хувилбар гэж зөвлөсөн байдаг.  Дэлхийн хоёрдугаар дайны дараах үеийн баруун Германы эдийн засгийн огцом сэргэлтийг энэ загварын ач тус гэж үздэг. Энэ арга нь макро эдийн засгийг тогтворжуулахын тулд эдийн засаг болон гадаадын хөрөнгө оруулалтыг нээлттэй болгох, гадаад худалдааг хөнгөвчлөх, инфляцыг бага түвшинд барих, төрийн өмчийг хувьчлах, төрийн оролцоог багасгах, татварын шинэчлэл явуулах зэрэг цогц асуудлыг маш богино хугацаанд шийдвэрлэх зорилготой. Гэвч энэ загвар өндөр эрсдэлтэй, олон сөрөг үр дагавар дагуулдгийг тухайн үеийн Монгол, ОХУ зэрэг улсын туулж өнгөрүүлсэн туршлага харуулдаг. Гэхдээ Польш энэхүү загварыг хамгийн үр дүнтэй ашиглаж чадсан орны нэгд тооцогддог юм билээ. Харин нөгөө загвар нь  “градуализм (gradualism)” буюу “үе шатлалт” загвар гэж орчуулж болох юм. Энэ арга нь эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг аажмаар, үе шаттайгаар хэрэгжүүлдэг онцлогтой. БНХАУ, Вьетнам зэрэг улсууд энэ загварыг амжилттай хэрэгжүүлсэн орны тоонд багтдаг. Монгол улс зах зээлийн нийгэмд шилжихийн тулд бусад социалист орнуудын нэгэн адил дээрх хоёр загварын аль нэгийг сонгохоос өөр зам байгаагүй юм.

Ийнхүү 1991 онд Төв банк болон арилжааны банк гэсэн хоёр шатлалтай тогтолцоонд шилжив. 1993 онд шинэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулснаар өнөөгийн санхүүгийн тогтолцооны суурь тавигдав. Хөрөнгийн зах зээл үйл ажиллагаагаа эхлүүллээ. Зах зээлийн харилцаанд хувийн хэвшлийнхэн голлох үүрэг гүйцэтгэх боллоо. Дэлхийн Банкны “ядуу буурай орны” ангиллаас, өндөр-дунд орлоготой орны тоонд  багтсан… гээд дурдвал эерэг жишээ маш их бий.

Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд социализмын үеийн зогсонги байдал, шилжилтийн үеийн гүн хямрал, уналтаас бүрэн гарч чадсан нь чухал ололт байв. Хэдийгээр хэд хэдэн удаа томоохон хямралтай нүүр тулсан боловч манай улсын эдийн засаг ойрын ирээдүйд аажимдаа  тэлж, өснө гэсэн ерөнхий дүгнэлт хийж болохоор байна.

ӨНГӨРСНИЙГ ӨНӨӨТЭЙ ХАРЬЦУУЛБАЛ:

Зах зээлийн нийгэмд шилжсэнээр ямар эерэг өөрчлөлт гарав? Гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж таарна. Нийслэлийн гудамжинд багтахаа байсан машин тэрэг, тохилог орон байр, лангуу дүүрэн супермаркетууд, эдэлж хэрэглэж дадсан чамин тансаг хэрэглээ зэргийг дурдаж болох ч, энэ нь учир дутагдалтай. Харин дэлхий дахинд ДНБ хэмжээ, гадаад худалдаа, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ зэрэг эдийн засгийн макро үзүүлэлтүүдэд үндэслэн дүгнэлт хийдэг.

Эдийн засгийн өсөлтийн чухал хэмжүүр нь ДНБ-ний хэмжээ байдаг. Манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 1990 оноос хойш 1993 он хүртэл буурчээ. 1994-2002 оны хооронд бага зэргийн өсөлт бууралт ээлжилж, харин 2003 оноос хойш тасралтгүй өсч иржээ.  Монгол Улс ДНБ-нийхээ 1990 оны хэмжээнд 8 жилийн дараа буюу 1998 онд эргэн хүрчээ. Шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлээс үүдэлтэй эдийн засгийн уналт 3 жилийн дараа буюу 1993 онд зогсож, 1994 оноос хойш аажмаар, харин 2004 оноос хойш эрчимтэй өсч байна. 2021 оны статистикээр Монгол Улсын  ДНБ-ний хэмжээ  15 орчим тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 1990 онтой харьцуулахад 20 дахин өндөр үзүүлэлт. Монгол Улс  хүчирхэг гүрний нөмөр нөөлөгт хавчуулагдаж биш харин өөрсдөө бие даан эдийн засгаа удирдаж эхэлснийг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй.

Улс орны эдийн засгийн чансааг хэмжих бас нэгэн чухал хэмжүүр бол нэг хүнд оногдох ДНБ хэмжээ байдаг. Хэдийгээр ДНБ-ний нэг хүнд ногдох 1990 оны хэмжээ маргаантай байдаг ч 2004 оноос эдийн засгийн тууштай өсөлт рүүгээ эргэлт буцалтгүй оржээ. Энэ үзүүлэлт 1990 онд ердөө 364 ам.доллар байсан бол 2021 онд 4656 ам.долларт хүрээд байна.

Гадаад худалдааны эргэлт 1990 онд 1.6 тэрбум ам.доллар байсан бол 2021 онд 16.1 тэрбум болж арав дахин өсчээ. Төсвийн орлого 6.5 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 16 их наяд төгрөгөөр яригдаж байгаа нь 1000 дахин их гэсэн үг. Эдийн засгийг тодорхойлох макро үзүүлэлтүүд ийнхүү суга өссөн ажээ. Гэхдээ энэ бүхэн манай орны хувьд өөрийн бүх боломж, дотоод нөөц баялгаа бүрэн ашиглаж чадсан гэсэн үг огт биш. Иргэдийн асар их хүлээлт, итгэл найдварт бүрэн гүйцэд хариулт өгч чадаагүй  байна.

Туулж өнгөрүүлсэн богино хугацааны түүхээс харахад, эдийн засгийн хязгаарлагдмал эх үүсвэртэй, манай орны хөгжил дэвшил шулуун шугам, өндөр хурдаар явсангүй.  Монголын эдийн засагт цаашид ч өөдлөх-уруудах, тэлэх-хямрах мөчлөгүүд тулгарах нь гарцаагүй. Өмнө нь хэд хэдэн удаа тохиож байсан эдийн засаг, санхүүгийн гүн хямралд гадаад хүчин зүйл хүчтэй нөлөөлж байсан нь үнэн. Гэвч харамсалтай нь биднээс шалтгаалах дотоод хүчин зүйл чамгүй их байжээ. Хоёр том гүрний дунд “хавчуулагдсан” Монгол Улс ардчиллын үнэт зүйлсийг хайрлан хамгаалж, хөгжүүлж чадсан тохиолдолд дэлхийн улс орнуудтай мөр зэрэгцэн хөгжиж, эдийн засгаа тэлж, иргэдийн хүсэн хүлээсэн амьдралд хүрч чадна.  Ямар байсан ч бид хөгжлийн зөв зам дээр гарч ирсэн. Монгол орны эдийн засгийг төр биш харин хувийн хэвшил үүрч эхэлжээ. Өрхийн сарын орлого ч өмнөх онуудаасаа өсөж, ядуурлын үндсэн үзүүлэлт ч  буурч байгаа зэрэг үндсэн үзүүлэлтүүд зах зээлийн нийгмийн давуу талуудыг батлан харуулдаг.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр16 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент18 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр18 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм19 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм19 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм19 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд20 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм21 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм21 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм21 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим