Дэлхий дахинд
Америкийн хөлсний цэргүүд Украины талд байлдаж байна гэв
Украины Зэвсэгт хүчний талд америкийн цэргийн хувийн компанийн хөлсний дайчид байлдаж байгаа нь бүр тодорхой байна гэж Оросын бүх холбоотын телевиз радиогийн компанийн сэтгүүлч Андрей Медведев Telegram сувагтаа бичсэн байна.
“Украины зэвсэгт хүчний ажиллагаанд америкийн цэргийн хувийн Academi компани идэвхтэй оролцож байгаа мэдээлэл байна. Энэ бол өмнө нь байсан Blackwater-тай л адил” гэж Медведев мэдэгджээ.
Тэр бас цэргийн хувийн энэ компанийн бүрэлдхүүнд зөвхөн америкийн иргэд ч биш, өөр бусад улсын иргэд байгаа гэжээ. Сэтгүүлчийн хэлснээр бол цэргийн хувийн Academi компани нь Иракт ажиллагаа явуулж бүрэлдхүүнд нь Өмнөд Америкийн цэрэг цагдаагийнхан байсан гэнэ. Одоо украинд байгаа энэ хувийн компанийн бүрэлдхүүнд украинчууд, хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсын иргэд, зүүн европын орнуудын иргэд байгаа гэжээ.
“Гэхээ ажиллагаа төлөвлөх, удирдах ажлыг мэдээж америкчууд хийж байгаа” гэж Медведев онцолсон байна.