Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Э.БУЛГАН: Эмээ, ээж, би гээд гурван үеэрээ Эхийн алдар I, II одонтой

Нийтэлсэн

-

35 насандаа есөн хүүхэд төрүүлж, өсгөж яваа Арвайхээр сумын иргэн Э.Булгантай ярилцлаа.

-Өөрийгөө, гэр бүлээ танилцуулах уу, Залуухан хосууд хэрнээ олон хүүхэд төрүүлж өсгөсөн нь их бахархалтай, сайхан санагддаг учраас ярилцлага хийе гэж бодсон юм. Хэдэн настайдаа анхны хүүхдээ төрүүлж байв?

-Намайг Э.Булган гэдэг. Хархорин суманд ерөнхий боловсролын сургууль төгссөн. Одоо Арвайхээр сумын 13 дугаар багт нөхөр, есөн хүүхдийн хамт амьдардаг. Зургаан хүү, гурван охинтой. Нөхрийг маань А.Дэмбэрэлнямбуу гэдэг. Хотод төрж өссөн. Би одоо 35 настай. Хамгийн анх 2007 онд 20 насандаа ууган хүүгээ төрүүлж байсан. Хүү маань 9 дүгээр ангид суралцдаг. Бага нь 7 сартай. Есөн хүүхэдтэй гэхээр хүмүүс гайхаад анх хэдэн настайдаа төрж байсан юм бэ гэж их асуудаг. Аав минь амьд ахуй байхдаа “Миний охин хүүхэд олбол дандаа төрүүлж байгаарай. Эмээ чинь юмуу, өвөө чинь, хэн нэгэн чам дээр зорьж ирж байгаа юм. Аав, ээж хоёр нь эрүү өвдөг тулаагүй байхдаа элбээд өсгөлцөнө” гэж хэлдэг байсан. Намайг дөрвөн хүүхэдтэй байхад аав минь хорвоог орхисон. Тэгээд аавынхаа хэлсэн үгийг байнга бодож, надад буцаад ирэх байх гэсэн горьдлогоор хүүхдүүдээ төрүүлсэн дээ. Сүүлдээ долоо ч, найм ч ижил гэж явсаар есөн сайхан үртэй болоод байна.

-“Эхийн алдар” одонгуудаа хэзээ авч байв?

-Хоёрдугаар одонг 2013 онд, нэгдүгээр одонг 2018 онд авч байсан.

-Арван хүүхэдтэй болох төлөвлөгөө байгаа юу?

-Есөн эрдэнийг бэлгэшээгээд есөн хүүхэдтэй байхаар шийдсэн. Ойр ойрхон төрөхөөр их ядардаг юм байна.

-Удам угсаанд нь олуулаа айл өрхүүд бий юу?

-Миний аав, ээж аль аль нь эхээс арвуулаа. Би өөрөө эхээс зургуулаа. Эмээ, ээж, би гээд гурван үеэрээ Эхийн алдар I, II одонтой.

-Хүүхдүүдийнхээ нэрийг сонирхуулаач, ямар нэг утга учир агуулдаг байх?

-Анхны хүүхдэдээ нэр өгөх гээд ламаас асуухад ням гарагт төрсөн, бас ууган хүүхэд болохоор Нямбаяр гэж нэрлэж байсан. Бусад хүүхдийнхээ нэрийг дандаа будаанд шигшиж өгсөн. Хоёр дахь охиндоо нэр өгөх гээд шигшихэд Анхнысолонго гэдэг нэр гурван удаа гарч ирсэн. Манай хадмын талд анхны эмэгтэй ач гээд нөхрийн маань ах энэ нэрийг бичсэн юм билээ. Аав нь, бас том хүү маань “Ням”-тай нэртэй болохоор бүх хөвгүүдийнхээ нэрд оролцуулсан. Харин охидууд маань өөр өөр нэртэй.

-Олон хүүхэд өсгөж хүмүү­жүүлнэ гэдэг мэдээж, амар­гүй. Гэр бүлдээ барим­талдаг, мөрддөг дэг журам бий юу?

-Ямар нэг дүрэм, журам тогтоогоогүй. “Үглэж хүмүү­жүү­лэхээс үлгэрлэж хүмүүжүүлэх” гэх үгийг л баримтлахыг хичээдэг дээ. Би өөрөө өглөө эрт босоод гэр орноо цэвэрлэчихээд өдөржин ийм байх ёстой гэдгийг хэлчихээд ажлаасаа орой ирэхэд өглөөний байдлаараа л байдаг. Мөн хүндлэл гэх зүйлийг хүүхдүүдэдээ хэлж сургадаг. Манай хүүхдүүд нэг насны зөрүүтэй байсан ч нэгнийгээ “чи” гэж дууддаггүй “агаа”, “эгээ” гэдэг. Бас дэрсхэн насны хүүхдүүд цаг, зав ихтэй байвал дүрсгүйтэх, хоорондоо тэрсэлдэх асуудал гардаг учраас хүүхдүүдээ завгүй байлгахыг хичээдэг. Хичээлээс гадуур урлаг, спортоор хичээлэж, өөрийгөө хөгжүүлэхэд нь их анхаардаг. Хоёр хүүхдээ бүжиглүүлдэг, хоёр нь таеквандогоор, нэг хүү маань хүндийн өргөлтөөр хичээллэж байна. Жижгүүд бол одоохондоо зургаан наснаас доош байгаа учраас ямар чиглэлээр яаж хөгжүүлэх вэ гэдгээ ярилцаагүй.

Спорт бол хүнийг хүмүүжүүлдэг гэдэгт би бат итгэдэг л дээ. Би өөрөө арван жилд байхдаа хөнгөн атлетикийн тамирчин байлаа. Нэгт хүнээс үг дуулж сурдаг, хоёрт сахилга батын хувьд хүмүүжүүлдэг. Таеквандо гэхэд л мэндлэх, хүндлэх ёсыг багаас нь суулгаж өгдөг. Тэгээд тэр үү,  манай хүүхдүүд ер нь гайгүй. Ямар ч хүн орж ирсэн “танай хүүхдүүд бүгдээрээ байгаа юм уу, ямар томоотой, чимээгүй юм бэ” гэж хэлдэг юм. Мэдээж, хүүхэд л болсон хойно, намайг эзгүйд үймүүлэх явдал гардаг л байх.

-Хүүхдүүдийнхээ амжилтаас дурдвал…?

-Бид хоёр анх хүүхдүүдээ амжилт гаргаасай гэж спорт, урлагаар явуулаагүй, “Гэрээсээ хол байж сураг, өлсөж үзэг” гэж боддог байсан. Гэтэл хүүхдүүд маань сонгосон төрлөөрөө амжилт гаргаад байгаа болохоор их урамтай байгаа. Том охин маань одоо наймдугаар ангид сурдаг. Тавдугаар ангиасаа таеквандогоор хи­чээл­лэсэн. Эхний хоёр сар хичээл­лээд улсын аваргад ам­жилт­тай оролцож, хүрэл медаль авч байсан. Түүнээс хойш их олон медаль авсан байна. Нэг хүү маань өнгөрсөн намраас эхэлж хүндийн өргөлтөөр хичээллээд дөрөвдүгээр сард улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, гурван хүрэл медаль авчирсан. Бүжгийн хүүхдүүд маань ч улсын уралдаанаас 2, 3 дугаар байр эзэлж байсан. Таеквандогоор хичээл­лэдэг хүү маань хоёр алт, мөнгөн медальтай, бас шилдэг тамир­чин болж байсан. Ер нь нэрлэх юм бол амжилтууд зөндөө. Хүүх­дүү­дийн­хээ медалийг туузалж өгнө гээд амжихгүй яваад байгаа.

-Тэмцээн, уралдаанд явуулах нь сайхан ч зардал мөнгийг нь гар­гах гэж нэлээн л зүтгэдэг байх. Яаж зохицуулж байна вэ?

-Энэ жил тэмцээн, уралдаан маш их боллоо. Нэг нь оролцоод дөнгөж ирэхэд нөгөөх нь явах болдог. Нэг тэмцээнд дор хаяж 300 мянган төгрөг орно. Хэцүү ч гэсэн хүүхдүүдээ яаж ийгээд оролцуулдаг.

-Хүүхдийг өөрийн хүсэл со­нирх­лоор нь хөгжүүлбэл илүү амжилтад хүрнэ гэж ярьдаг. Гэхдээ ирээдүйд тийм мэр­гэжилтэй, ажилтай бол­го­чих юмсан гэх бодол байдаг уу?

-Хүүхдүүдийнхээ оюун ухаанд хөрөнгө оруулалт хийе, боловсролтой мэдлэгтэй хүн болгоё л гэж зорьдог. Манай хүүхдүүд хичээл номондоо жигдхэн гайгүй. Гэхдээ бүгдийг нь их, дээд сургуульд сургах боломж бид хоёрт гарахгүй байх. Ямар ч байсан том хүүгээ хүсэл сонирхлынх нь дагуу хуульч болгоно, мөн охидуудаа өндөр боловсролтой болгоно гэж ярьдаг юм. Чадал хүрвэл хүүхдүүдээсээ багш, эмч, хуульч гээд салбар бүрт мэргэжил эзэмшүүлэх юмсан гэх хүсэлтэй байдаг.

-Хүүхэд гэдэг гэр бүлийн баяр баясгалан юм даа. Хөг­жилтэй явдлуудаас нь яриач? 

-Өө зөндөө зөндөө /инээв/. Урд шөнө гэхэд л бүгдээрээ унтаж байхад нь 12 өнгөрөөгөөд хамгийн бага нь уйлсан байгаа юм. Нэгдүгээр ангийн ах нь эхэлж сэрээд дүүгээ авсан юм байна л даа. Тэгээд хүүхэд уйлах чимээнээр дунд охин сэрээд “Яасан Жаргалаа” гэсэн чинь “Энэ Даш чинь унтахгүй намайг тамлаад байна, би унтмаар байна” гэчихсэн дүүгээ тэврээд хоёулаа уйлаад сууж байсан гэсэн. Ер нь өдөр тутамд л инээдтэй зүйл тохиолддог.

-Нэг эцэг, эхийн хүүхдүүд ч гэлээ, өөр өөр араншинтай байдаг. Танай хүүхдүүд ааш зангийн хувьд хэр өөр вэ?

-Ер нь өөр өөрийн онцлогтой. Манай том хүү гэхэд л их зөөлөн. Дүү нарыг нь зодох үед “Намайг зод” гээд уйлаад байдаг байсан. Хүүхдүүдээ буруу зүйл хийх, сахилгагүйтэх үед нь гар хүрэхгүй эцэг, эх гэж ховор шүү дээ. Том охин маань бүүр багаасаа дүү нарынхаа даавууг угаадаг, нэгдүгээр ангид байхаасаа бантанг нь хийж өгдөг байсан. Ажилсаг, манлайлагч зан чанараараа одоо спортод амжилт гаргаж яваа гэж боддог юм. Дунд охин болохоор дүү нараа их баздаг сурагтай /инээв/. Тавдугаар ангийн хүү гэртээ байхдаа их дуугай, тайван хүүхэд байхгүй юу. Гэтэл сая төгсөлтийн баяр болсон чинь номер нэг бүжиглэж, дуулж, шүлэг уншиж байна гэнэ. Манай хүүхэд чинь бөөн авьяас юм байна шүү дээ гэж сая л мэдсэн. Дараагийн хоёрдугаар ангийн хүү болохоор их хөдөлгөөнтэй, сэргэлэн, аливаа юманд би чадна гэсэн хандлагатай хүүхэд. “Танай хүү чинь тэмцээнд орохдоо аль хэдийнэ ялчихсан гэх сэтгэхүйтэй гарч ирэх юм” гэж багш нь хэлж байсан.

-Олон хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг хэдийгээр хувь хүний сонголт, тухайн айл өрхийн амьдрал ч гэлээ, хүн амын хувьд аймаг, орон нутагтаа оруулж байгаа том хувь нэмэр гэж бодож байна. Төрөөс эсвэл байгууллага, хувь хүнээс туслалцаа дэмжлэг үзүүлсэн тохиолдол бий болов уу?

-2018 онд одонгоо авах үеэр “Хангамж-Өргөө” ХХК-ийн захирал Н.Батхүү подволын нэг өрөө байр бэлэглэж байсан юм. Одоо ч тэндээ л амьдарч байгаа. Олуулаа болохоор агаар салхи муутайдуу ч гэсэн өвөл дулаан, хүүхдүүд маань хичээлээ хийгээд суухад ая тухтай байдаг. Үүнээс өөрөөр тоймтой дэмжлэг авч байгаагүй.  Би ч тэгээд хүний өмнөөс амьдарч байгаа биш гэж санаа зовоод дэмжлэг гуйгаад явдаггүй л дээ. Харин зээл хөөцөлдөж үзсэн. 2019 онд залуучуудын бизнесийг дэмжих “Start up” гээд хөтөлбөрт манай хүн бетонон шал өнгөлдөг техно­ло­гийн төслөөр оролцоод хөн­гө­лөлт­тэй зээл авсан юм. Гэ­тэл тэр үед ковидын халдвар тар­хаж, ямар ч ажил хийх боломж ол­доо­гүй. Аймагт бас ажлын олдоц муу, том байгууллагууд хувь хүнээр хийлгэдэггүй юм билээ.

Уг нь би гар урлалын бүтээгдэхүүн хийдэг. Шүр, сувд хэлхэж, нэхмэл гутал хийнэ. Энэ чиглэлээрээ зээл хөөцөлдтөл гэр бүлийн хүн нь авсан байна гээд олгоогүй. Уг нь жаахан дэмжлэг авчихвал бизнесээ үргэлжлүүлмээр л байна.

-Ер нь амьдрал ямархуу байна. Хүн бүрийн амнаас нь хүрэлцэхгүй байна гэсэн үг гарч байгаа шүү дээ. Нууц биш бол танай сарын санхүүгийн зарлага хэр байдаг бол?

-Олны амнаас “Пөөх, танайх сард хүүхдийн мөнгө гэж 900 мянга авдаг. Баян юм байна шүү дээ” гэх үг их гардаг. Хүүхдүүдийн хооллох, өмсөх зүүх, сурах хэрэгцээг ерөөсөө тооцоолдоггүй. Энэ мөнгө хүүхдүүдийн хэрэгцээнд сардаа хүрч байна уу гэвэл үгүй. Өнөөдөр хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгаа билээ. Хүүхдүүдээ сургахад нэхэж шаардах зүйл нь ямар их байдаг билээ. Би гэр бүлийнхээ  зарлагыг тооцож үзсэн. Өдөр тутмын хэрэглээнд 60-70 мянган төгрөг урсаж байна лээ. Дээр нь хувцас хунар, хүүхдүүдийн уралдаан, тэмцээний зардал гээд ний нуугүй хэлэхэд өрнөөс өрний хооронд л амьдарч байна.

Эрэгтэй хүүхэд өсч том болохоор гутал тэсдэггүй юм байна. Хүүхдүүддээ зун нэг, нэг сандаал өвч өгөөд хөдөө явуулахад ямар ч байсан тэр зундаа өмсчихдөг байсан бол одоо нэг сар л өмсдөг болж. Эрэгтэй хүүхдүүд морь мал унана, хад чулуугаар явна, тэгээд тэсдэггүй байх. Нөгөөтэйгүүр гутал, хувцасны үнэ нэмэгдээд чанар муудчихсан юмуу. Хүмүүс хэлэхдээ томдоо нэг хувцас авахад доошоо дамжуулаад өмсчихнө гэдэг. Тийм биш байнаа, нэг хүүхдэдээ ч удалгүй л хуучирч элэгддэг. Тэглээ гээд хүнээс тусламж, дэмжлэг авах гээд байдаггүй л дээ. Залуу хүмүүс юм чинь гээд болгохын төлөө л зүтгэдэг. Хамгийн гол нь хүүхдүүд минь гэдэс нь өлсөхгүй, өвдөхгүй байх нь л чухал.

-Үр хүүхдээ гэсэн эх хүний сэтгэлийг юутай ч зүйрлүүлэшгүй. Өөрийн тань хувьд хүүхдүүдээ хайрлахаас гадна баярлуулахыг хүсдэг гэдэгт эргэлзэхгүй байна. Гэр бүлийнхээ хамгийн баяр хөөртэй байсан цаг мөчийг хуваалцаач?

-Тэгэлгүй яахав. Энэ жил Эмэг­тэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр би их баярласаан. Орой ажлаа тараад гэртээ орсон чинь дээрээс шаар хагараад дотроос нь янз бүрийн цаасан чимэглэл дээрээс цас шиг бударч унаад…бас өнгө өнгийн цаасаар цэцэг хийгээд бас шаарнуудаа үлээгээд газраар тавьж, үүднээс дотогшоо надад зам засчихсан байсан. Бас мах шараад хоол хийчихсэн, “Ээжээ бид нар мөнгөтэй бол танд бэлэг авч өгмөөр л байсан. Гэхдээ байгаа гурван мянган төгрөгөөрөө шаар авсан” гэсээр угтсан. Би хүүхдүүдээ яаж гоё байлгах вэ гэж хичээдэг болохоор тэд маань ч ээжийгээ баярлуулья гээд ярьдаг юм байна. Уржнангийн Хүүхдийн баяраар би хүүхдүүдээ яаж баярлуулах вэ гэж бараг шөнөжингөө бодсон. Тэгээд өглөө эрт босоод 40 шаар аваад бүгдийг нь орцондоо үлээ­гээд гэртээ оронгуутаа “Хүүх­дийн баярын мэнд хүргэе” гээд хийс­гэ­хэд бөөн баяр хөөр болж билээ.

-Ямар гоё хайр вэ?

-Гэртээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх нь их чухал гэж боддог. Хичээлээ тараад “Хурдан гэртээ харья, аав, ээж минь ямар хоол хийсэн бол” гэх сэтгэгдэл төрүүлж байвал хүүхэд гадуур сэлгүүцэхгүй. Аав, ээж нь “ажил, ажил” гээд гэрийн бараа харахгүй байхаар хүүхдүүд их бухимддаг, ганцаарддаг санагдсан. Тийм үед хүүхэдтэйгээ гадуур гарч, ганц таваг хоол идэнгээ ярилцах нь их чухал байдаг юм билээ.

Би ерөнхийдөө өнөөдрөөрөө сэтгэж амьдардаг. Өнөөдөр хүүхдүүдээ яаж баярлуулах вэ, яаж гоё байлгах вэ, ядаж л хиргүй хувцастай, индүүдсэн цамцтай явуулчих юмсан гэж боддог. Ирээдүйд нь шаналаад л, арван жилийн дараах явдалд санаа зовж байхаар өнөөдөр л хүүхдээ жаргалтай байлга гэж хэлмээр санагддаг. Маргааш дахиад мар­гаа­шийнхаа төлөө л санаа тавина.

-Энэ гацуур модоо медалиудаар чимэглэсэн нь их өвөрмөц, гоё харагдаж байна.

-Сая шинэ жилээр хүүхдүүдийнхээ гацуур модыг засч өгөх гэтэл чимэглэлүүдээс нэлээн их хагарчихаж. Тэгээд шинээр авах гэтэл зургаан ширхэгтэй чимэглэл дор хаяж хорин хэдэн мянга гээд үнэтэй болчихсон байна. Тэгэхээр нь бодож байгаад хүүхдүүдийнхээ медалиудаар чимэглэсэн.

-Фэйсбүүкээс нь харж бай­хад өөрөө бас нийгмийн сайн үйлсэд их оролцдог юм байна.

-Хүүхдүүдэд маань буян нь буцаж ирнэ гэж бодоод сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог. “Аргалиа аварья” аянд өвөл, хаваржингаа явсан. “Хүрз хар” гээд сонирхлоороо нэгдсэн бүлгэмийн гишүүдтэй хамтраад ковидын цар тахлын үеэр айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлсэн. Цахимаар хандив тусламж гуйж байгаа өвдсөн шаналсан хүмүүст өөрийнхөө идэх талхны мөнгийг илүүчлээд яаж ийгээд л өгдөг. Саяхан нэг хүүгийнхээ 15 насны төрсөн өдрөөр бусад хүүхдийнхээ медаль авсан амжилтыг хамтатгаад бүгдээрээ гарч, ресторанд хооллохгүй юу. Гэтэл нэг гэр бүл бидний ойролцоо хоол идэж байснаа эхнэр нь хүрч ирээд “Энэ хүүхдүүд бүгдээрээ танай хүүхдүүд үү?” гээд их сонирхож асуусан. “Тийм ээ, миний хүүхдүүд” гэтэл аягүй их баярлаад хүүхдүүдэд маань мөнгө өгч, хамтдаа зураг авахуулсан. Би танихгүй учраас цахимдаа тавиад талархлаа илэрхийлэхэд “Эрдэнэ” төвийн эзэн гэж хүмүүс бичсэн байсан.

-Амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр14 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент16 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр16 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм16 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм17 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм17 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд18 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм19 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм19 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм19 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим