Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Ц.Мөнхбат: Дундговь Өмнөговь аймгийн 100 гаруй мянган иргэний эрхийг хүнд даацын автомашинтай тээвэрчид зөрчиж байна

Нийтэлсэн

-

Дундговь аймгийн засаг дарга Ц.Мөнхбаттай энэ өвлийн бэлтгэл ажил болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Дундговь аймагт зуншлага ямархуу болов одоо өвлийн бэлтгэл ажил ер нь хэрхэн хангагдаж байгаа вэ?

-Энэ онд манай Дундговь аймгийн хэмжээнд, ерөнхийдөө байгаль цаг уурын хувьд маш их таатай, сайхан жил боллоо. Хаваржилт, зуншлага ерөнхий нийт нутгаараа сайхан байсан. Баруун талын зарим сумууд Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Эрдэнэдалайн баруун урд тал, Хулдын баруун тал гээд энэ сумууд бусад сумдаасаа арай дутуу, гэхдээ бол гурван ногоотой сайхан зун боллоо гэж үзэж байгаа юм. Манай малчид ч гэсэн харьцангуй таатай нөхцөлд өөрсдийн мал сүргээ өсгөж, тарга тэвээргийн авхуулж ажилласан жил байлаа гэж хэлэх байх.

-Аймаг сум бүр намрын ажилдаа орж хадлан тэжээлээ авч эхэлжээ танай аймгийн хувьд ямар байгаа вэ?

-Тийм, манай аймаг чинь өөрийн гэсэн тийм хадлангийн талбай байдаггүй. Бусад аймаг сумдаас хадлан тэжээлээ бэлддэг. Тодруулбал Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаас хадлан бэлдэж байна. Бид өөрсдөө таанаа шүүж, давсалж, хатааж янз бүрийн байдлаар хадлангаа бэлдэж байгаа. Өнгөрсөн жил харьцангуй манай нутагт өвөл хавар аятайхан болсон учраас өнгөрсөн жилийн аймгийн нөөцийн болон сумын нөөцийн ус, өвс тэжээл хэрэглэгдээгүй тэр чигээрээ байгаа. Ийнхүү хаваржилт, өвлийн бэлтгэл хангах үед аймгийн онцгой комиссоос өвс нэмж авах шаардлагагүй гэдгийг хэлсэн. Бид энэ жил улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу 800 тонн өвс бэлтгэхээс энэ жил 1160 гаруй тонн өвс аймгийн хэмжээнд байна. Зарим сумууд ялангуяа баруун талын сумд нэмж өвс тэжээл бэлтгэх шаардлага байгаа. Үүнийхээ хүрээнд сумдын засаг дарга нарт чиглэл өгсөн. Тэжээлийн хувьд бага зэргийн тэжээл нэмж авах хэрэгцээ байна гэсэн ийм тооцоо судалгаа гаргаад ингээд ажиллаж байна.

-Зэргэлдээ аймгуудаас жишээ нь Өмнөговь аймгаас танай аймагт отор нүүдэл хийх санал тавьсан гэж байсан. Ийм саналууд хэр ирж байгаа энэ асуудлуудыг яаж зохицуулж байгаа вэ?

-Мэдээж манай аймгууд чинь бүгд л харилцан адилгүй л нэг жил, нэг нь аятай таатай байхад нөгөөх нь жоохон хүндхэн байдаг ийм учиртай. Өмнөговь аймгийн зүгээс ирж бид бүхэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Мөн Өвөрхангай аймгаас бас тийм санал ирсэн тус аймгийн засаг даргын зүгээс манай аймгийн малчдыг оторт явахад төрийн дэмжлэг үзүүлнэ үү гэсэн утга агуулаг бүхий бичиг ирүүлсэн. Манай аймгийн зарим сумууд ч гэсэн дотроо отор нүүдэл хийдэг бусад аймгийнхаа малчдыг бас бид нар авахгүй бол болохгүй. Тиймдээ ч энэ жил бид бүхэн хүнс хөдөө аж ахуйн газар, сумдын засаг дарга нартай нийлээд отрын бүсүүд гаргаж байгаа. Ялангуяа зүүн талын сумууддаа түлхүү отрын бүс гаргаж зааж өгч байна. Энд отор нүүдлээр ирж байгаа малчдыг отрын бүс рүү чиглүүлж тэнд оторлуулж энэ өвөл хаврыг даван туулах ажлуудыг зохион байгуулж байгаа.

-Хэчнээн толгой мал хүлээж авах отрын бүс байгуулсан бэ?

-Тэр нарийн тооцоо хараахан эцэслэж гараагүй байна. Яагаад гэхээр зэрэг энэ намар орой эсвэл буусан хойно нь эцсийн баримжаа гаргадаг учраас яг тэр тооцоо гараагүй байгаа. Одоогоор Өмнөговь, Өвөрхангай аймгийн урд талын хэсгээс нийтдээ 100-200 орчим айл өрхийн 300 мянга гаруй мал орж ирчхээд байна. Манай аймгийн баруун талын сумдын малчид ч гэсэн одоо зүүн талын сумд руугаа оторлох хөдөлгөөн эд өрнөж байна даа.

дууны өв, соёлын наадам зохион байгуулсан энэ талаараа та тодорхой мэдээлэл өгвөл?

-Энэ жил манай аймаг хөгжлийн бодлогоо тодорхойлох хэд хэдэн форумын үйл ажиллагаанууд зохион байгуулсан. Үүний нэг нь аялал жуулчлалыг орон нутагтаа хөгжүүлэх ажил юм. Өнгөрсөн хавар бид аялал жуулчлалын чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгчид бодлогыг нь тодорхойлдог БОАЖ яам, төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын холбоотой хамтраад Дундговь аймагтаа анх удаа форум зохион байгуулсан. Энэ дээрээс бид нар нэг шийдвэр гаргасан нь дэлхийн энэ аялал жуулчлалын форумд гурван том эвэнт арга хэмжээ хийдэг болъё. Үүний нэг нь энэ адууны өв соёлын баяр бид бүхэн есдүгээр сарын 10-11-нд Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм хөх бүрд хэмээх газарт энэ арга хэмжээгээ амжилттай сайхан зохион байгуулсан. Дундговьчууд бид бүхэн бол өөрсдийгөө энэ өв соёлыг хадгалж хамгаалж яваа ард түмэн гэж үздэг. Энэ ч утгаараа, ялангуяа тэр “Адаацаг” гэдэг бол “Адуун цэг” гэсэн утгатай эрт дээр үеэсээ адууны сайхан, өгөөжтэй, адуун сүргийн тоо толгойг өсгөж үржүүлж байсан адуунд их тохиромжтой газар нутаг. Тэр агуулгаараа адууны өв соёлыг тээж хадгалж хамгаалж байсан малчдынхаа өвлөн уламжилсан энэ арга барилыг нь дэлхий нийтэд сурталчлах зорилготой адууны өв соёлын баяраа хийсэн. Жуулчид, өөр аймаг сумдаас зорьж ирсэн иргэд ихээр ирж тойрон хамрах хүрээ ихтэй сайхан баяр болсон. Энэ баярын бас нэгэн онцлог нь бид адууг эдэлж хэрэглэхээсээ илүүтэй ашиг шимийн яаж хүртэж буй. Сүү, цагаан идээ, айраг дээрээс нь уламжлалт өв соёл, тоглоом наадгай энэ бүхнийг л гадна дотнын хүмүүст сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой ийм баяр. Ирэх арванхоёрдугаар сард бид тэмээний өв соёлыг харуулсан баярыг мөн хийнэ. Дээрх баяруудаас өмнө зургаан сард бид од гарагсыг харж судалдаг хүмүүст зориулан сайхан тунгалаг, таван гараг давхацсан шөнө хийсэн. Энэ дээр манай Өлзийт, Хулд сумын тэр нутаг дэвсгэрт байдаг зурхайчид, оддыг тодоор дэлгэмэл байдлаар нь хардаг тийм газар нутгийг сонгож энэ ажлыг зохион байгуулсан. Цаашдаа ч жил болгон зохион байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах зорилготой гурван арга хэмжээг дэлхийн аялал жуулчлалын календарьт суулгасан.

ур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг ногоон байгууламж тарих ерөнхийлөгчийн “тэрбум мод” хөтөлбөр явагдаж эхэлсэн. Энэ ногоон байгууламж тарих, цөлжилтөөс сэргийлэх талаар аймгийн зүгээс ямар ажлууд хийж байгаа вэ?

-Өнгөрсөн 2021 оны хавар манай аймагт байгалийн том том гамшигт үзэгдэл болох говийн угалз болж бүтэн өдөржин харанхуйлсан. Ийм хүчтэй шороон шуурга удаа дараа болж олон хүний бас амь нас эрсдэж, айл өрхийн эд хөрөнгө, гэр орон, унаа машин, дээрээс нь мал сүрэг ихээр үрэгдсэн амшигтай зүйлүүд болсон. Энэ бүгд дээрээс үндэслэж бид уур амьсгалын өөрчлөлт, дээрээс нь цөлжилттэй яаж тэмцэх вэ мөн ирэх онд болох 80 жилийн ойг угтаж 80 мянган мод тарих санаачлагыг гаргасан. Ийнхүү уг санаачилгын хүрээнд аймгийн бүх аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд, айл өрх, ард иргэдийнхээ тусламжтайгаар нийтдээ өнгөрсөн жил хавар намар хоёр удаагийн тарилтаар нэг 66 мянга гаруй мод тарьсан. Ингээд удалгүй Монгол Улсын Ерөнхийлөгч нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлсэн. Энэ хөдөлгөөний хүрээнд ер нь цаашлаад энэ үйл ажиллагаагаа улам өргөжүүлье Дундговь аймгийн хэмжээнд гучин сая мод тарья гэдэг амлалт авсан. Одоо ажлууд хийгдэж байна ихэвчлэн мод үрсэлгээний газруудыг шинээр бий болгох тал дээр газар зохион байгуулалтын асуудлууд, дээрээс нь модыг үрслүүлэхэд холбогдох боловсон хүчин ажиллуулах, хүн хүчний асуудлуудыг бас шийдвэрлэх ийм бодлогын ажлууд хийгдэж байгаа. Өнгөрсөн 2022 оны хавар энэ 80 жилийн ойдоо зориулан нэмж 60 гаруй мянган мод тарьсан. Нийтдээ өнгөрсөн жилээс эхлээд 130 орчим мянган мод аймгийн хэмжээнд тарьсан гэдэг тооцоо гарчсан. Үүнийгээ улам илүү ургалтын хувь хэмжээг сайжруулахын тулд байнгын усалгаатай байлгах үүднээс тодорхой хүмүүсийг ажиллуулж байна. Дээрээс нь хариуцсан байгууллагуудыг үүрэг чиглэлээр хангаж ажиллаж байгаа. Үүнийхээ үр дүнд одоогоор ургалтын 80 гаруй хувьтай явж байна гэсэн тооцоог гаргасан. Ирэх 80 жилийн ойгоо 80 мянган модтой угтах эхний зорилго маань төлөвлөлтдөө хүрчихсэн. Цаашлаад сумдуудад мод үржүүлгийн газруудыг шинээр бий болгох, хувь хэмжээг үлэмж нэмэгдүүлж байж 30 сая модоо тарих учиртай.

ундговь аймгаар нүүрсний тээвэр явдаг үүнтэй холбоотой нэлээн асуудлууд дуулддаг. Хүнд даацын машинууд зам эвддэг гэдэг зүйлүүд яригддаг энэ тал дээрх асуудлыг яаж шийдэх вэ гарц гаргалгаа байгаа юу?

-Сүүлийн гурван жилийн хугацаанд Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр улсын чанартай авто зам дагуу нийслэл хотыг утаагүйжүүлэх зорилготой нүүрс тээвэр явж байгаа юм. Энэ нүүрс тээвэр явснаар нэгдүгээрт улсын чанартай авто замын ачаалал ихэссэн, хоёрдугаарт эвдрэл үлэмж нэмэгдсэн. Мэдээж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотыг утаагүй болгох үндэсний том ажлыг бид нар дэмжиж байгаа. Харамсалтай нь энэ тээвэрчдийн зам дагуух стандартынхаа шаардлагыг барьж тээвэрлэх гэдэг асуудал. Нэг тэнхлэг дээр 11 тонн, зургаан тэнхлэгтэй ачааны машин бол 66 тонноос хэтрэхгүй гэж байгаа юм. Сүүлд авто замын тухай стандарт шинэчлэгдээд тээврийн машин бүрийн жин 44 тонноос хэтэрч болохгүй гэсэн стандарт гарсан. Гэтэл манай нөгөө нэг тээвэрлэлт хийж байгаа авто машинууд маань 80-90 тоннтой нүүрсээ тээвэрлээд явдаг энэнээс болж зөрчил үүссэн. Бид нарын хувьд өнгөрсөн жилд 1.8 орчим тэрбум төгрөгийн зам засварын нөхөөс хийсэн. Намар аравдугаар сар гэхэд аж ахуйн нэгжтэй хамтран нөхөөс хийгээд дууссан арваннэгдүгээр сар гэхэд эргээд бүгд онгойчихсон, бүгд эвдэрчихсэн. Яагаад вэ гэхээр тэр бэхжээгүй нөхөөс асфальтан дээгүүр хүнд даацын авто машин явахаар хуулраад хуулраад эвдчихдэг. Энэ замаар явж байгаа Дундговь аймгийн 48 мянга, Өмнөговь аймгийн 60 гаруй мянган хүмүүс энэ үндсэн замаар явж байна. Нааш цаашаа ажил албаны олон зорчигчид явж байгаа тийм үү энэ хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж энэ авто замаа засаж сайжруул гэдэг шаардлага тавьдаг. Иргэд олон нийтээс зайлшгүй шаарддаг, энийг бид нар холбогдох газруудад нь хэлдэг, энэ чинь өөрөө улсын чанартай авто зам учраас, зам тээврийн яам, дээрээс нь зам тээврийн хөгжлийн төвд харьяалагддаг. Ийм зам засвар ачилт бүх юмыг нь тэндээс шийдвэрлэдэг мөнгө хураамж, татвар хураамжийн мөн тэнд хүлээж авдаг. Улсын төсөвт суугаад хийгддэг ажил долоо хоногийн дараа бүгд эвдэрчихээр харамсалтай байгаа юм. Ийм учраас энийг бид нар тэр даац хэтрүүлсэн хүнд даацын авто тээврийн хэрэгслээс болсон гэдэг ганцхан дүгнэлт гардаг. Ингээд үүнд нь аж ахуйн нэгж, аймгийн удирдлагууд бид нар удаа дараа жолооч нарт шаардлага тавьдаг. Жолооч нар тэр зөрчлийг арилгахгүй урдны хэвээрээ даацаа хэтрүүлэн тээвэрлэлтээ явуулдаг. Аргаа бараад бид нар Дундговь аймгийн Хулд сумаас аймгийн төвийн постон дээр зогсоож үзсэн. Зогсоож саатуулаад бичиг баримтыг нь шалгаж үзэхэд дандаа даац хэтрэлтэй, бүр цаанаасаа ачуулахдаа даац хэтрэлттэй гэж ачуулсан бичгээ хүртэл үзүүлсэн. Тэр хүмүүс торгуулна гэдэг нь ойлгомжтой тэрнийгээ ч мэддэг торгуулийн тавин мянган төгрөг ингээд барьчихсан. Манай тээврийн байцаагч, авто замын байцаагч нарт бичиг баримтаа өгөхдөө торгуулийн 50 төгрөгөө цуг өгдөг. Энэ үйлдэл бол төрийн албан хаагчийг доромжилж байгаа зүйл ийм байдалтай зөрчлийн асуудал үүсээд байгаа юм. Тэгвэл хуулиараа аж ахуйн нэгжийг нь 1.500 мянгаар торгон гэнгүүт өөрсдөө асуудал үүсгэж эхэлдэг. Тэд нар зөрчлөө арилгаад тээврээ даацанд нь бариулах ямар ч сонирхол байхгүй. Яагаад гэхээр тэр жолооч нар тонн километрийнхээ зөрүүгээр мөнгөө тооцож авдаг учраас авто зам эвдрэх асуудал тэдэнд тийм ч чухал биш. Одоо нэг, хоёр, гурван удаа тэндээс ашиг л олж байвал энэ нөхдүүдэд хэн нь замаа засах хамаагүй ийм хандлагаар асуудалд ханддаг. Дээрээс нь тэр ачиж өгч байгаа компани, “Эрдэнэс таван толгой” ХХК, Энержи Ресурс эд нар ямар замаар явах нь бид нарт хамаагүй учраас багтаж л байвал хэд хамаагүйгээр нь одоо нүүрсийг нь ачаад өгчихдөг, нөгөөдүүл нь ч ингээд явдаг. Сүүлдээ бид нарыг шаардлага тавингуут зөрүүлээд бойкот хийж нөгөө том машинуудаараа зам хааж хөндлөн зогсоодог. Жирийн иргэдийн явах нөхцөл боломжийг нь хааж боомилж одоо зөрж бойкот хийж байна шүү дээ. Энэ дээр бол төрийн төмөр нүүр гэж байдаг бол одоо гаргах хэрэгтэй энэ төлийн төрийн хуулийг хэрэгжүүлж ажиллах юм бол, хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Холбогдох бүх газруудад нь бид мэдээлэл, одоо тэр бүх зүйлсийг нь өгсөн. Тэгээд одоо ямар хэмжээнд ямар асуудал үүсэхийг бид мэдэхгүй байна. Бид нар энэ шаардлагаа тавина. Энэ жил Дундговь, Өмнөговь аймгийн авто замын засвард зургаан тэрбум төгрөг тавигдсан. Уг зургаан тэрбум төгрөгөөр замаа нөхөөд долоо хоног бүтэн замтай байгаад буцаад эвдэрч байна гэдэг бол олон хүний хөлс, хүч хөдөлмөрийг зарцуулаад дээрээс нь салхинд хийсгэсэнтэй ялгаа байхгүй. Энэ мэтчилэн жил болгон нэг нь зам зассан болж, тэр нэг хэсэг нь мөнгө өгсөн болж, ингээд нэг хэсэг нь дахиад тээвэр хийгээд л эвдэлдэг ийм асуудалтай тулгараад байна. Ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хангах үүднээс бид нар энэ замыг бол бүрэн бүтэн байлгах ёстой, хайрлаж хамгаалах ёстой дээрээс нь хүнд даацын авто тээврийн эрхлэгчдийг даацын шаардлага бариулах шаардлаыг тавих ёстой гэж бодож байна. Гэхдээ стандартаа бариад явж байгаа тээврийн аж ахуйн нэгжүүд байгаа. Жишээ нь Европын хөнгөн тээвэртэй, 40 тонндоо баригдчихдаг. Энэ мэтчилэн стандартад нь бариулаад яваад байгаа тээврийн хэрэгслүүд нь болохоор хохироод хэл амтай нь болохоор ингээд явж болохоор болоод байдаг. Энэ олон ард иргэдийн нийтлэг эрх ашгийг бодлого чиглэлээр ханган зохион байгуулаад сууж байгаа хүний хувьд бол энэ төрийн хуулийг хэрэгжүүлье норм стандартад бариулъя гэдэг, ийм л асуудал байна.

Тэгэхээр Дундговь аймгийн хувьд уул уурхайн ашигт малтмалын хайгуул, олборлолт ямархуу хэмжээнд байгаа, ураны ордуудаас байгаа шүү дээ. Энэ тал дээр орон нутгийн удирдлагууд, нутгийн иргэдийн зүгээс бас ямар байр суурьтай байдаг вэ?

-Манай дундговь аймаг бол уул уурхай сул хөгжсөн орон нутаг. Мэдээж ашиглалтын нөөцтэй гэвэл нөөцтэй. Хүрэн, нүүрсний 50 орчим хувь Дундговь аймагт байна. Гөлтгөнө, байгалийн чулуу, шохойн чулуу гэх мэтийн ийм барилгын материалын чиглэлийн түүхий эдүүд нэлээд байна. Дээр нь жонш гээд ашиглалтын 100 гаруй лиценз манай орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Тэрний нэг нь Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт сумдын нутаг дэвсгэрийг хамарсан энэ ураны нэг орд газар байгаа юм. Уран гэдэг түүхий эд өөрөө цөмийн энергийн цацрагийн идэвхт бодистой гэдэг утгаараа автоматаар стратегийн ач холбогдол бүхий орд газар болдог. Ашигт малтмалын тухай хууль энэ стратегийн орд газрыг Монгол Улсын Засгийн газар, Их хурлаар батлагдсан хуулиудтай. Нэгэнт норм дүрэм журам, шаардлага стандартыг нь хангасан бол тэр ашигт малтмалынх нь зөвшөөрлийг олгодог, тэгээд нэгэнт олгочихсон зөвшөөрлийг Монголын зүгээс хамгаалж явдаг хуультай юм билээ. Тухайн газар нутагт хайгуул хийж буй “Гурансайхан” ХХК компани нь Чехийн хөрөнгө оруулалттай, дээрээс нь Монголын төрийн өмчит компани “Мон Атом” гэж компанийн хувьцаа эзэмшдэг ийм компани. Уг компани 1994 оноос эхлээд л хайгуулын лицензийг авч сүүлд 2015 онд ашигтай лиценз болгоод ингээд явж байгаа. Энэ жил нарийвчилсан хайгуул хийнэ гэж маш олон тооны өрөм нэг зэрэг тавиад үйл ажиллагаагаа явуулсан. Энд манай Өлзийт сумын Буянт багийн тодорхой ард иргэд эсэргүүцэл илэрхийлж байгаа юм. Ер нь зөвхөн тэр хавийн ард иргэд ч гэлтгүй сум аймгийн, удирдлагуудын зүгээс энэ үйл ажиллагааг нэгдүгээрт хуулийн хүрээнд явуулах ёстой, хоёрдугаарт ард иргэдийн эрх ашгийг хүндэтгэлтэй хандаж, эрх ашигт нийцсэн үйл ажиллагаагаа явуулах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Харамсалтай тэр аж ахуйн нэгжийн зүгээс жоохон түрэмгийлсэн, хүч хэрэглэсэн явдал бий. Ард иргэдийн тэр одоо эсэргүүцэлтэй тэмцэхэд ойлголцох, дээрээс нь ураны талаарх мэдлэг мэдээллийг олгох тал дээр бол аж ахуйн нэгж өөрөө дутагдалтай ажилласан. Бид нар ашиглалтын лиценз эзэмшдэг компани учраас одоо энэ хүмүүстэй бол зүгээр яаж ч харьцсан яах вэ гэсэн тийм хандлагаар харьцсан. Энэ нь өөрөө ард иргэдийн бухимдлыг бий болгосон нь тодорхой. Багийн иргэдийн нийтийн хурлаар тухайн ойр орчимд амьдарч байгаа, олон жил малаа хариулсан тэр хүмүүстэй ойлголцох, багийн иргэдийн нийтийн хурлаар зөвшөөрөл авах, энэ юмнууд нь хийгдээгүй юм байна лээ нэгдүгээрт. Хоёрдугаарт мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бичигтэй, ажиллах үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн. Ард иргэд, тухайн нутгийн оршин суугчдын зүгээс нэлээн хэдэн жилийн өмнөөс энэ лицензийг нь цуцлуулах талаар шүүх, шүүхийн байгууллагаар явж байгаа. Урьдчилсан шатны шүүхээр тэр аж ахуйн нэгжийн талд гарсан юм шиг байгаа юм. Иргэд нь бол давж заалдах шатандаа хандчихсан ийм байдалтай л байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зүгээс шалгалт ирж ажиллах гэж байна. Миний хувьд болбол манай Өлзийт сумын одоо тэр ард иргэдийн зүгээс бидэнд хүсэлт тавьсны дагуу ажлын хэсэг байгуулаад Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ахлуулсан мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн даргаар ахлуулсан нэлээн том ажлын хэсгийг тухайн орон нутагт нь ажиллуулсан. Хуулийн хүрээнд байх ёстой бичиг баримт бол байдаг гэхдээ ганц нэг худаг шинээр гаргаад ашиглах ёсгүй, худаг ашиглачихсан ч юм уу тийм нэг техникийн зөрчлүүд бол байсан. Тэр зөрчлүүдийг арилгуулах талаар холбогдох арга хэмжээнүүдийг авсан байгаа. Дээрээс нь тухайн манай ард иргэдэд ч гэсэн та нар тэмцлийн хэлбэрийг сонгохдоо их хуулийн хүрээнд байхгүй бол өөрсдөө хохирох вий. Өөрсдөө хууль мэдэхгүйгээс болж  өр төлбөрт орох ийм нөхцөл байдалд орчих вий гэдэг тийм зөвлөмжийг өгөөд ирсэн ийм л байдалтай байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тухайн байгууллага, газар дээр одоо ажиллаад ямар дүгнэлтүүд гаргах вэ тэд нарыг бид нар харж байна. Төрийн гурван өндөрлөгт ард иргэдийн төлөөлөл өргөх бичиг барьсан зүйл бий.

ймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт ер нь энэ жилийн байдлаар ямар хэмжээнд явж байна, хөрөнгө оруулалтын асуудлууд ямархуу байгаа түүнтэй холбогдуулан бүтээн байгуулалтын ажлууд аль шатандаа явж байгаа вэ?

-Мэдээж 2020 оны орон нутгийн сонгуульд оролцохдоо тодорхой мөрийн хөтөлбөртэй орчихсон байгаа. Мөрийн хөтөлбөрийн биелэлтийг одоогоор хувь хэмжээгээр нь тогтооход арай эрт байна. Төлөвлөснөөрөө бол ер нь бэлтгэл ажил нэлээн хангагдаж анхан, шууд шийдвэрлэх боломжтой тэр ажлууд хийгдэж байгаа гэж ойлгож болно. Хөрөнгө оруулалтын хувьд бид нар их хурлын гишүүдтэйгээ илүү их одоо ойр дотно ажиллах ийм шаардлага байдаг. Манай аймгийн хувьд их хурлын гишүүдтэй бид нарын харилцан ойлголц их сайн, өндөр түвшинд байдаг. Яагаад гэхээр бид нар бүгд нэг л аймаг орон нутгийн нэг л ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хангах хөгжлийнх нь асуудал дээр ажиллах нэг ойлголттой байх ийм л утга учиртай. Тэгж байж аливаа хөгжил дэвшил, ажил урагшилна тийм болохоор бид нар бол их хурлын гишүүдтэйгээ ойлголцож өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтууд харьцангуй нэмэгдэж байгаа. Төсвийн хэмнэлтийн жил гээд энэ онд сая төсвийн тодотголоор бид нар эргээд буурсан. Дараа дараагийн жилүүдэд нөхөгдөөд ороод явах байх аа гэж бодож байна. Бид нар 30-40 тэрбум төгрөг жилдээ аймгийн орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Тэгээд энийг аль болохоор хамгийн оновчтой, хамгийн нэн түрүүнд шаардлагатай гэсэн төслүүдээ л санхүүжүүлэхэд хэрэглэдэг. Энэ жилийн хувьд манай аймгийн төв боловсролын салбарт үндсэндээ гурван сургууль, хоёр цэцэрлэг, хоёр гурван дотуур байр, спорт заалтны хөрөнгө оруулалт хийгдэж байна. Мянган хүний суудалтай усан бассейн бүхий том спорт цогцолбор аймгийн төвд баригдаж байна. Нэгдсэн эмнэлгийн долоон давхар барилга дуусах шатруугаа орж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барилга баригдаад дуусаж байна цэвэрлэх байгууламж аймгийн төв шинэ цэвэрлэх байгууламжыг азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаас шийдлээ гэх мэтчилэн арай томоохон төслүүдээс дурдаад байвал бас хэд хэдэн төслүүд хийгдэж байгаа.

ймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин, ажлын байрыг дэмжих иргэдийг ажил ашиг орлоготой болгох тал дээр одоо бас ямархуу ажлууд хийж байгаа вэ?

-Ажилгүйдлийн түвшин тогтвортой байгаа. Үүнийг олон хүчин зүйлээр үнэлдэг юм байна л даа. Яг одоо манай Дундговь аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар дээр одоо ажлын байр эрилхийлсэн хүмүүсийн тоо 500-700 хооронд л байдаг. Тэр улсууддаа бид нар сүүлийн үед энэ ногоон ажлын байр буюу мод тарьж ургуулах, тэрийг арчилж хамгаалах тал дээр хүмүүс авч ажиллуулж байна. Дээрээс нь барилга байгууламжууд шинээр баригдаж байгаатай холбоотой ажлуудад авч байна. Зам талбай засварлах тохижуулахдаа бас хүмүүсээ авч байна гэх мэтчилэн улсуудыг ажлын байр, түр ажлын байруудаар хангах зүйлс хийгдэж байгаа. Хоёр  жилийн коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалаад бизнес эрхлэгчид өөрөө өөрсдийн бизнес өргөжих шинэ ажлын байр бий болгох тал дээр жоохон хүнд байлаа шүү дээ. Өөрсдөө бараг хуучин ажлын байраа яаж хадгалах вэ гээд одоо хэр нь хэвийн горимдоо бас орж чадахгүй л байгаа юм. Тэгээд энэ мэтийн зүйлээс болоод ажлын байрны дутагдал, ажлын байраар хангах талд жоохон тийм учир дутагдалтай явж байгаа гэж хэлэхэд болохоор байгаа юм. Дээрээс нь хэрэгцээтэй байгаа ажлын байран дээр очдог хүн их ховор, ялангуяа энэ барилга хөрөнгө оруулалтууд байна. За дэд бүтцийн салбарын ба нийгмийн салбарт ажиллах ажил одоо зар мэдээллүүд яваад байдаг, энэ дээр нь цалин хангамжийг голох нийгмийнх нь асуудал дээр илүү шаардлага тавих гэх мэтчилэнгээр очдог хүмүүс бас жоохон ховор байна. Өнгөрсөн жил бизнес эрхлэгчдийн дэмжих жил болгон зарлаж, өрхийн орлого яаж нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр илүү ач холбогдол өгөх зорилготой хэд хэдэн арга хэмжээнүүд хийсэн. Эхнээсээ ер нь өрхийн хувьд ч тэр, хөдөлмөр эрхэлнэ гэсэн сэтгэлгээтэй хүмүүсийн тоо ч жоохон нэмэгдсэн болов уу гэж ингэж боддог. Тэр ч утгаараа бид Дундговь аймагт үйлдвэрлэе гэж нэлээн томоохон төвийг зах зээл, бэлчээрийн удирдлага, төсөлтэй хамтран бий болгосон. Энэ дээр Дундговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж өрхийн үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүнийг бид нар ямар нэгэн шимтгэлгүйгээр шууд зах зээлд борлуулдаг ийм төвийг бий болгосон. Тодорхой үр дүн өгч байгаа.

-Ярилсан танд баярлалаа

 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр14 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент16 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр16 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм16 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм17 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм17 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд18 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм18 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм19 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм19 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим