Дэлхий дахинд
Путин Макрон хоёр Запорожийн атомын цахилгаан станцын асуудлаар утсаар ярив
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьж украины Запорожийн атомын цахилгаан станцын эргэн тойрны нөхцөл байдлын талаар санал солилцлоо гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ.
Оросын тэргүүн цахилгаан станцын аюулгүй байдлыг хангах талаар мэргэжилтнүүдийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлээд украины цэргийнхэн энэ бүс рүү байнга буудаж байгаа учраас киевийн засгийн газарт дарамт үзүүлэх шаардлагатай гэжээ.
“Цахилгаан станцын байгууламжууд руу, ялангуяа сүйрлийн аюул дагуулж мэдэх цацраг идэвхит бодисын агуулах руу украины зүгээс байнга дайрч байгаад оросын талаас анхаарч байна” гэж мэдээлэлд дурдсан байна.
Хоёр орны ерөнхийлөгч Запорожийн атомын цахилгаан станцын эргэн тойрны асуудлаар Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн оролцоотойгоор улстөржилгүй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлцгээсэн байна.
Путин бас Украины тал Донбассын иргэний байгууламжууд руу өрнөдийн зэвсгийн тусламжтай зориуд буудаж энгийн ард иргэдийг хэлмэгдүүлж байгаа гэдгийг Макроны анхааралд хандуулжээ.
Хүнсний хувьд хоёр тэргүүн Хар далайн боомтоор үр тариаг юун түрүү хөгжиж байгаа орнууд руу илгээх хэрэгтэй байгааг ярилцсан байна. Путин энэ үеэр оросын хөдөө аж ахуйн бүтээгдхүүн, бордоог Африк, Ойрхи Дорнод, Латин Америкийн орнуудад нийлүүлэхэд Еврокомисс садаа болохгүй байх ёстой гэж тэмдэглэсэн байна.
Хоёр орны тэргүүн энэ бүх тулгамдсан асуудлуудаарх яриа хэлэлцээг янз бүрийн түвшинд, ялангуяа сайд нарын хэмжээнд үргэлжлүүлэх нь зүйтэй гэж санал тохирчээ.
Украины Днепр мөрний зүүн эрэг дэх Зобпорожийн атомын цахигаан станцыг оросын цэргүүд өнгөрөгч гуравдугаар эзлээд өнөө болтол хяналтдаа байлгаж байгаа юм.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг МАГАТЭ-ийн ерөнхий захирал Рафаэл Гросси тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт тус цахилгаан станцад ажиллаж энэ тухайгаа тайлан илтгэл бэлтгэсэн юм. Тус илтгэлд цахилгаан станцын орчимд буудалцаан болсоор байгааг тэмдэглээд энэ нь ноцтой үр дагаварт хүргэж магадгүй гэсэн байна.