Энтертайнмент
Леонардо ДиКаприогийн ээлжит болзоо
Холливудын сайхан залуусын нэг Леонардо ДиКаприо саяхан найз бүсгүйгээсээ салсан тухай мэдээлэл цацагдаад удаагүй байгаа. Үүнээс үүдэн түүнийг 25-с доош насны эмэгтэйчүүдтэй болздоггүй гэх шуум тархаж эхэлсэн. Харин энэ удаад түүнийг супермодель Жижи Хадидтай учир ургуулж эхэлсэн гэх яриа гарч эхэлжээ.
Энэ жил 27 нас хүрч байгаа Жижи Хадид болон 47 настай ДиКаприо нар ойр ойрхон уулзаж эхэлсэн гэнэ. Ойрын эх сурвалжуудын дурдснаар ДиКаприо загвар өмсөгч бүсгүйд анхаарлаа хандуулж, нэг ёсны эргүүлж эхэлсэн гэжээ.
Жижи Хадидын хувьд өмнө нь дуучин Заян Маликтай гэр бүл зохиож байсан нэгэн. Хосууд дундаасаа нэг охинтой. Охиноо өөрөө өсгөдөг Жижи Хадид одоогоор Леонардо ДиКаприотой романтик харилцаа үүсгэх бодолгүй байгаа учир энгийн найзууд хэвээр үлдэх сонголтыг хийсэн аж.
ДиКаприо өмнө нь 25-с дээш насны бүсгүйчүүдтэй болзож байгаагүй нэгэн. Харин Жижи Хадидын араас ийн хөөцөлдөх болсон нь олон нийтийн анхаарлыг ихээр татаад байгаа аж.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.