Энтертайнмент
О.Ариунзулийн шинэ дүр төрх
Монголдоо цөөхөнд тооцогдох олон улсын моделиудын нэг загвар өмсөгч О.Ариунзул Сингапур дахь “Harper’s Bazaar” сэтгүүлийн сурталчилгааны зураг авалтад оролцжээ.
Тэрбээр тансаг зэрэглэлийн “Louis Vuitton” брэндийн дөрөв дэх удаагаа гаргаж буй өндөр зэрэглэлийн “Spirit” үнэт эдлэлийн цуглуулгын нүүр царай болжээ.
Домогт амьтдын хүч чадлыг шингээн, анхдагч сэтгэлгээ, шинийг санаачлагч, эрч хүч, өндөрлөгт гарах хүслийг өдөөх энэхүү цуглуулга нь цагаан, шар алт, алмас, бадмаараг, анар, либерти, маргад, индранил зэрэг эрдэнийн чулуунуудаас бүрдсэн байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.