Спорт
20 ЖИЛ МЕДАЛИАС БУУГААГҮЙ БҮСГҮЙ

Монголын Бүх ард түмний спортын XV их наадмын чөлөөт бөхийн тэмцээн 3 хоногийн турш Баянгол дүүргийн спорт хорооны зааланд болж өчигдөр өндөрлөсөн билээ. Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу 76 кг-д “Хернинг-2009” ДАШТ, “Доха-2006” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий 3 мөнгө, 3 хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Бадрахын Одончимэг туршлага заан хүрэл медаль хүртсэн. Дасгалжуулагчийн албанд шилжээд 3 жил гаруй болж байгаа 41 настай Одноо насанд хүрэгчдийн УАШТ, МБАТС-ын наадмыг оролцуулаад 2001 оноос хойш (ганцхан 2005 онд өнжсөн) сүүлийн 20 жилийн хугацаанд медалиас буугаагүй супер амжилтыг үзүүлэв.
Түүний хувьд дотооддоо 11 удаа түрүүлэхдээ 5 өөр жинд аваргалсан байдаг. Олон жил дуншиж байж өнгөрсөн жил гавьяатын тэмдгээр энгэрээ цоолуулсан Б.Одончимэг 4 жилд нэг удаа болдог Спартакиадад 5 удаа дараалан медаль (3 алт+1 мөнгө+1 хүрэл) хүртсэн бөхийн төрлөөс цорын ганц тамирчин.
Түүний УАШТ, МБАТС-ын медалиуд:
2001 он – 62 кг-алт
🥈 2002 он – 72 кг-мөнгө
🥇 2003 он – 67 кг-алт
🥇 2004 он – 59 кг-алт
🥇 2006 он – 63 кг-алт
🥇 2007 он – 63 кг-алт
🥇 2009 он – 67 кг-алт
🥉 2010 он – 67 кг-хүрэл
🥉 2011 он – 72 кг-хүрэл
🥈 2012 он – 72 кг-мөнгө
🥇 2013 он – 72 кг-алт
🥇 2014 он – 67 кг-алт
🥉 2015 он – 67 кг-хүрэл
🥇 2016 он – 75 кг-алт
🥇 2017 он – 75 кг-алт
🥉 2018 он – 76 кг-хүрэл
🥈 2019 он – 72 кг-мөнгө
🥈 2020 он – 76 кг-мөнгө
🥉 2022 он – 76 к-хүрэл медаль тус тус хүртэж байжээ.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм4 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм4 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм4 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм4 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр4 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм3 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно