Дэлхий дахинд
ГЕРМАН НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН БАЙНГЫН ГИШҮҮН БОЛОХОД БЭЛЭН ГЭВ
Герман улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болохыг хүсч байна гэж ХБНГУ-ын канцлер Олаф Шольц Нью-Йоркт болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд үг хэлэхдээ мэдэгдээд үүнийг нь дэмжихийг чуулганд оролцогсдоос хүссэн байна.
“Герман улс олон жилийн туршид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл, өргөтгөхийн төлөө үг хэлсээр ирсэн. Юуны өмнө энэ бүрэлдхүүнд дэлхийн өмнөд бүсийн орнуудыг оруулах хэрэгтэй байна. Герман улс байнгын гишүүний байдлаар өөртөө хариуцлага хүлээхэд бэлэн байна, үүний тулд эхлээд 2027-2028 онд байнгын бус гишүүн байя. НҮБ-ын зарчмыг хүндэтгээд энд оролцож, хамтран ажиллахын төлөө манай орныг нэр дэвшихэд дэмжихийг хүсье” гэж Олаф Шольц хэлсэн байна.
Шольц НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд анх удаагаа оролцож байгаа юм. Германы төлөөлөгчийн бүрэлдхүүнд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербок оржээ.
Өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээр Хятад, Орос, Их Британи, АНУ, Франц улсууд ажилладаг юм.