Энтертайнмент
САРОШ ЗАЙВАЛЛА: ХУУЛИЙГ ЗӨВХӨН ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ АШИГЛАХ ЁСТОЙ

Английн нэрт хуульч Сарош Зайваллагийн “Нэр төрийн баталгаа” номын нээлт Санхүү эдийн засгийн их сургуулийн лекцийн танхимд боллоо. Номын нээлтэд зохиогч С.Зайвалла өөрийн биеэр оролцож, сонирхолтой лекцийг хүргэсэн юм. Ноён Сарош Зайвалла нь улс орнуудын Засгийн газартай холбоотой хэрэг маргааныг өмгөөлж, заргаа авдгаараа алдартай нэгэн бөгөөд энэ номдоо шүүх дээр тохиолдсон ялсан болон ялагдсан тухай адал явдлууд, тэр дотроо Монголын нэгэн хэргийг хэрхэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан тухайгаа бичсэн байна. Тодруулбал тэрбээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал П.Цагааны урилгаар Монголд ирж, Эрдэнэт үйлдвэрийн Казакстаны Балхашмысаас авах авлагыг /20 сая ам.доллар/ барагдуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, БНХАУ-д Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар болон СЭЗИС-ийн багш нар, хуулийн ангийн оюутнууд хуульчид урилгаар оролцлоо. Сургуулийн номын санд С.Зайваллагийн “Нэр төрийн баталгаа”, П.Цагааны “Хууль зүйн латин-англи-орос-монгол толь” номоо хандивлав. Түүнчлэн “Нэр төрийн баталгаа” номыг Интер ном, Аз хур номын дэлгүүрээс худалдаж авч болох бөгөөд esan.mn цахим номын сангаас уншиж болох аж.
Энэхүү номын нээлтэд оролцсон БНХАУ-д Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар уг номыг Монгол хэлнээ орчуулсан бөгөөд тэрбээр энэ тухайгаа “Цаг хугацаа, мэдлэг шавхсан орчуулга болсон” гэдгийг үг хэлэхдээ онцолсон юм.
Ингээд уг номын зохиолч С.Зайваллагийн илтгэлээс онцлох ишлэлүүдийг хүргэе.
-Би анх 1996 онд Монгол улсад ирсэн. Өнөөдөр та бүхний өмнө ингээд зогсож байгаа маань нэр төрийн хэрэг билээ.
-Хүн дотооддоо хамгийн ариун шударга байх ёстой.
-Мэргэжилдээ үнэнч, шударга байгаарай гэдгийг энд ирсэн нийт оюутнууддаа хандаж хэлье.
-Хуулийг зөвхөн шударга ёсны төлөө ашиглах ёстой.
-Асуудалд том зургаар нь хандах хэрэгтэй.
-Энэ их ярвагтай хэргүүд дээр ажиллах энэ их эрч хүчийг шударга байдал минь надад өгдөг. Тиймээс шударга байдалд итгэж чадвал та хөл дээрээ бат зогсоно.
-Зоригтой хүн азтай байдаг.
-Мэдлэг боловрол дээр нэмэх нь хүнтэй харилцах харилцаа маш чухал.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
