Connect with us

Бусад

Г.МАНЛАЙЖАВ: МАНАЙ УЛСАД ЦАЦРАГ ИДЭВХТ АШИГТ МАЛТМАЛЫН 192.2 МЯНГАН ТОНН НӨӨЦ БИЙ

Нийтэлсэн

-

Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжавтай цөмийн салбарын талаар ярилцлаа.

-Манай улс Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай болон Цөмийн зэвсгийг хориглох гэрээнд нэгдэн орсон. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Манай улс Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай (Treaty on the non-Proliferation of the Nuclear Weapons) гэрээнд 1969 онд нэгдэн орсон. Цөмийн зэвсгийг хориглох тухай (Treaty on the Prohibition of Nuclear Weapon) гэрээг 2021 онд соёрхон баталсан. Олон улсын гэрээгээр Монгол Улс нь цөмийн материалыг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагаандаа цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааг гаргасан. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэж ороогүй улс орнуудад цөмийн материалыг дамжуулахгүй байх зэрэг үүрэг хүлээдэг. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд нэгдсэн улс орны хувьд цөмийн зэвсэг болон аливаа цөмийн тэсрэх төхөөрөмж боловсруулах, турших, үйлдвэрлэх, эзэмших, хадгалах, дамжуулах, хүлээн авах зорилгоор ашиглахгүй байх зэрэг хэд хэдэн үүргийг хүлээж биелүүлж ирсэн. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд цөмийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл болох цөмийн түлшний циклд хамаарах судалгаа шинжилгээний үйл ажиллагааны тухай мэдээлэл, тэдгээр үйл ажиллагаа явагдаж байгаа байршлын тухай ерөнхий мэдээлэл, ураны хайгуул, олборлолт, боловсруулах үйлдвэрийн жилийн урьдчилан тооцсон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүчин чадал, ашиглалтын байдал, байршил, экспорт импортын тухай тусгай мэдүүлгийг Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-т тухай бүр нь хүргүүлж хамтран ажиллаж байна.

-Монгол Улс цөмийн энергийн талаар ямар бодлого баримталж байна вэ?

-УИХ-аас 2009 онд баталсан “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ бодлого нь цацраг идэвхт ашигт малтмалын нөөц баялгаа гүнзгийрүүлэн судлах, түүнийг энхийн зорилгоор олборлогч, боловсруулагч, экспортлогч тэргүүлэгч орны нэг болох, улмаар цөмийн энергийг эдийн засаг, нийгмийн салбарт өргөн хүрээнд ашиглах, хүний эрүүл мэндэд аюулгүй, экологийн хувьд цэвэр, байгаль орчинд ээлтэй технологиор цөмийн эрчим хүч үйлдвэрлэх зэрэг зорилтыг дэвшүүлсэн байдаг. Бодлогыг хэрэгжүүлэхдээ улс орныхоо стратегийн ач холбогдлыг нэмэгдүүлэх, нөлөө бүхий улсуудын стратегийн сонирхлыг Монголд буй болгох бодлого баримталж байна.  Бид энэ бодлогын зорилтыг удирдлага болгон эдгээр зарчмуудыг баримтлан ажиллаж байна.

-Цөмийн технолгийн салбарт ямар ямар улс орон, байгууллагуудтай хамтран ажиллаж байна вэ?

-Манай улсын хувьд ОХУ, БНФУ, БНСУ, БНХАУ, Япон, БНЭУ, АНУ, БНЧУ, Канад зэрэг улс орнуудтай цөмийн энергийн салбарт идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлдэг. Үүнд цөмийн технологийн туршлага судлах, эрдэм шинжилгээ, судалгааны багт хамтран ажиллах, оюутан залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг урт болон дунд хугацааны сургалтад хамруулах зэрэг хүний нөөцөд чиглэсэн үйл ажиллагаанууд орохоос гадна цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар хамтын ажиллагаанууд багтаж байна. Эдгээр улс орнуудаас гадна олон улсын байгууллагуудтай нягт уялдаатай ажилладаг. Тухайлбал, Олон улсын атомын энергийн агентлаг бол цөмийн салбарын асуудлыг эрхэлдэг олон улсын хамгийн том байгууллага, 175 гишүүн оронтой. Энэ байгууллагад манай улс элсэн ороод 50 гаруй жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсад үндэсний хэмжээний 90 гаруй төслийг хэрэгжүүлэн эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, мал эмнэлэг, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчны судалгаа, шинжилгээ, боловсрол, соёл шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбаруудад 16.4 сая еврогийн хөрөнгө оруулалтыг авсан байна. Мөн Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ), Ази, Номхон Далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээр (АНДБХАХ), Азийн цөмийн хамтын ажиллагааны форум (АЦХАФ), Европын холбоо зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай боловсон хүчнийг чадавхжуулах, шинэ мэдлэг, туршлагыг солилцох, технологи нэвтрүүлэхэд үр дүнтэй хамтран ажилладаг.

 -Дэлхий нийтээр байгальд ээлтэй технологи, үйлдвэрлэл хөгжүүлэх талаар сүүлийн жилүүдэд анхаарах болсон. Тэгвэл цөмийн технологи ашигласан үйлдвэрлэл байгаль орчинд хор хөнөөлгүй, аюул тарихгүй, зардал бага байж чадаж байгаа юу?

-Цөмийн технологийг ерөнхийд нь цөмийн эрчим хүчний ба эрчим хүчний бус технологи гэж хоёр ангилдаг. Манайх одоог хүртэл цөмийн эрчим хүчний бус технологийг эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, геологи уул уурхай, аж үйлдвэр, хүрээлэн буй орчин, судалгаа шинжилгээний салбарт нэлээд өргөн ашиглаж байна. Эрүүл мэндийн салбарт гэхэд уушигны рентген зураг авахаас эхлээд хорт хавдрын оношилгоо, эмчилгээнд цөмийн технологийг орлох өөр арга техник шинээр гараагүй байна. Геологи, уул уурхайн салбарт гэхэд зайнаас тандан судлахаас эхлээд хүдэр болон үйлдвэрийн бүтээгдэхүүний найрлагыг цөмийн аргаар хурдан шуурхай бөгөөд өндөр нарийвчлалтай тодорхойлдог. Цөмийн технологи ашигласан үйлдвэрлэл байгаль орчинд хор хөнөөл, аюул тарих тухай ойлголт их харьцангуй юм. Аюулгүй ажиллагааны дүрэм журам, стандартаа чанд мөрдлөг болгон ашиглах л асуудал. Харин ч янз бүрийн үйлдвэрлэлээс гарах хог хаягдлыг цацрагаар шарах замаар ариутгах, дахин боловсруулахад цөмийн технологийг өргөн хэрэглэдэг. Цацрагаар шарж материалын шинж чанарыг сайжруулах, ялангуяа хүнсний зүйлийг шарж бактерийг устган хадгалах хугацааг уртасгах технологийг олон улс оронд өргөн хэрэглэж байна.

АНУ Азийн олон улсаас хүнсний ногоо, жимс импортлодог бөгөөд заавал цацрагаар шарсан байхыг шаарддаг байна. Энэ жишээгээр манайх эко махаа экспортлохын хамт хүнсний ногоогоо цацрагаар шарах технологи нэвтрүүлбэл жилд ганц удаа ургац хурааж авдаг учраас хүнсний хангамж, аюулгүй байдлаа сайжруулахад ихээхэн үр өгөөжтэй байх юм. Цөмийн технологийг ашиглахад мэргэжлийн ажилтан, хүн ам, хүрээлэн буй орчинд аюул учруулахаас сэргийлсэн эрх зүйн зохицуулалт, тухайлбал цацрагийн үүсгүүрийг ашиглахад зөвшөөрөл авах, тээвэрлэх, хадгалах гэх мэт бүхий л үйл ажиллагааг тодорхой дүрэм журмуудаар зохицуулдаг. Энэхүү дүрэм журам, стандартыг ОУАЭАийн зөвлөмж, шаардлагуудад нийцүүлэн боловсруулж, Засгийн газар, Цөмийн энергийн комисс, Стандарт хэмжил зүйн газар зэрэг эрх бүхий байгууллага баталж нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг болсон. Цөмийн эрчим хүчний технологийг ашиглах асуудалд олон нийт хамгийн болгоомжилдог боловч цөмийн эрчим хүчийг ногоон эх үүсвэрт тооцох болсон. Судлаачид цөмийн станцын аюулгүй байдалд онцгойлон анхаарч дэвшилтэт технологийг хөгжүүлсний үр дүнд аюулгүй байдал нь эрс дээшилсэн. Харин цөмийн станцыг ашигласнаар үүсдэг урт настай цацраг идэвхт изотопууд агуулсан “ашигласан түлш”- ийг дахин боловсруулах, насыг нь богиносгох судалгаа шинжилгээний ажил хараахан шийдлээ олоогүй байгаа нь үнэн. Гэхдээ үүнтэй холбоотой нэг зүйлийг нэмж хэлэхэд, цөмийн станцыг ажиллуулсан тухайн улс “ашигласан түлш”-нийхээ  асуудлыг, өөрөөр хэлбэл хадгалах асуудлыг өөрөө шийдэх зарчмыг дэлхий нийтээр баримталдаг юм. Тийм учраас Монгол Улс уран экспортлоод юмуу цөмийн станц ажиллуулаад “ашигласан түлш”-тэй болсныг далимдуулан бусад улсууд манай нутаг дэвсгэрт “цөмийн хаягдлаа булах” асуудал гарах үндэс байхгүй.

-Манай улсад цөмийн технологийн хэрэглээ аль аль салбарт хэрхэн нэвтэрч, хөгжиж байна. Ямар салбарт илүү их хэрэглээ байдаг юм бол. Эндээс гарах хог хаягдлын аюулгүй байдлыг яаж хангадаг вэ?

-Монгол Улсын хувьд 1934 онд улсын нэгдүгээр төв эмнэлэг рентген аппарат ашиглаж эхэлж, 1956 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийг байгуулсан үеэс цөмийн физик, технологийн судалгааг эх орондоо хөгжүүлж байна. Цөмийн технологийг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, судалгаа шинжилгээ, уул уурхай, геологи хайгуул, аюулгүй үзлэг, хяналт шалгалт гэх мэт олон салбарт хэрэглэж байгаагаас эрүүл мэнд, судалгаа шинжилгээний байгууллагад илүү ихээр нэвтрүүлж байна. Эдгээрээс гарч буй цацраг идэвхт хаягдлыг “Цацрагийн аюулгүйн норм”, “Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм”, “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм” гэх мэт хууль дүрмийн дагуу ЦЭК-ын Ажлын албаны Изотоп конторт түр буюу бүр хадгалж аюулгүй байдлыг ханган ажилладаг.

-Цөмийн технолгийн салбарт ажиллах боловсон хүчин хэрхэн бэлтгэж байна вэ?

-Цөмийн технологийн салбарт зөвхөн цөмийн физикч биш физик, хими, инженер техникийн төдийгүй хууль эрх зүй зэрэг нийгэм-хүмүүнлэгийн ухааны олон салбарын мэргэжилтнүүд ажиллах шаардлагатай байдаг. Салбарын хүний нөөцийг бакалавр, магистр, докторын боловсролын зэрэг олгох сургалтаар дотоод, гадаадад бэлтгэдэг. Цөмийн инженер технологийн нарийн мэргэжлийн хүний нөөцийг дотоодод МУИС, ШУТИС-д бэлтгэхээс гадна олон талт болон хоёр талт хамтын ажиллагааны шугамаар ОХУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг цөмийн технологи өндөр хөгжсөн улс орнуудад, ихэвчлэн эдгээр улсуудын Засгийн газрын тэтгэлгээр сургаж бэлтгэж байна. Мөн төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулдаг. Тухайлбал ОУАЭА, Ази, Номхон Далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Азийн цөмийн хамтын ажиллагааны форумын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд тодорхой сэдвүүдээр зохиогддог сургалт, семинар, ажлын уулзалт, зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хуралд мэргэжилтнүүдээ оролцуулж, шинэ техник технологийн талаар мэдлэг эзэмших, мэдээлэл олж авах хэлбэрээр мэргэшүүлэн чадавхжуулах өргөн боломж байдаг нь магадгүй манай салбарын том давуу тал байх.

-Манай улс ураны нөөц ихтэй орны нэг. Иймд эрчим хүчний салбарт бага, дунд чадлын реактор ашиглах боломж хэр байгаа юм бол. Энэ технологийн аюулгүй байдлын баталгаа ямар байдаг вэ?

-Манай орны эрчим хүчний бүтцийг харвал 90 хувийг нүүрс, 7.9 хувийг нар болон салхин эх үүсвэр, 1.2 хувийг усан цахилгаан станц хангасан байна. Ногоон эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх цаашлаад эрчим хүчний хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд цөмийн эрчим хүчний чиглэлээр судалгаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ салбарт төрөөс үзүүлэх дэмжлэгийг өндөр түвшинд сайжруулах нэн шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 30 гаруй оронд 441 цөмийн реактор ажиллаж, нийт эрчим хүчний 10 орчим хувийг ЦЭХ-ээр үйлдвэрлэж байна. Дэлхийн улс орнуудын чиг хандлага бага дунд чадлын цөмийн реакторийг хөгжүүлэхэд чиглэж буй нь аюулгүй ажиллагааны системийн найдвартай байдал, өндөр технологи, барьж байгуулах зардал харьцангуй бага болон ашиглалтад оруулах хугацаа богино зэргээс хамааралтай байх. Бага дунд чадлын цөмийн реакторын хөргөлтийн систем нь цөмийн реактор дотор байрласан нь реакторын ослын нэг шалтгаан болох хөргөлтийн системийн доголдол үүсэх эрсдэлийг бууруулж чадсан. Мөн хөргөлтийн систем нь насос/ шахуурга шаардахгүй учир ослын нөхцөл үүссэн ч гэсэн цөмийн түлшний голомт хайлахгүй, цацраг идэвхт бодис гадаад орчинд алдагдах нөхцөл үүсэхгүй юм.

-Цацраг идэвхт ашигт малтмалын тархалтын талаар дэлгэрүүлж өгнө үү. Тухайн газар нутагт хяналт шалгалт хийдэг үү?

-Манай орны нутаг дэвсгэрт 1945 оноос цацраг идэвхт ашигт малтмалын геологийн судалгааг үе шаттайгаар хийж ирсэн. 100 орчим илрэл, 13 ордыг нээн илрүүлж нөөц, баялгийг нь тогтоосон байна. Одоогоор манай улсын дөрвөн аймгийн 10 сумын нутагт нийт 132.7 мянган гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тав, ашиглалтын найман тусгай зөвшөөрлийг долоон аж ахуйн нэгж эзэмшиж байна. Харин цацраг идэвхт ашигт малтмалын ордын батлагдсан нөөцийн нийт хэмжээ 192.2 мянган тонн байна. Эдгээрээс Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Зөөвч-Овоо ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил ахицтай явж байна. Хяналт шалгалтын хувьд мэргэжлийн байгууллагууд, холбогдох төрийн байгууллагууд үйл ажиллагаанд нь байнга шалгалт хийдэг. Мөн цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын асуудлыг Засгийн газраас анхаарч холбогдох хяналт шалгалтын болон мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг удаа дараа байгуулж, хяналт шалгалтыг зохион байгуулж, дүнг олон нийтэд танилцуулж ирлээ. Энэ жил Олон улсын атомын энергийн агентлагаас мэргэжлийн зөвлөх баг Монгол Улсад ирж манай улсын цацраг идэвхт ашигт малтмалын эрх зүйн орчин, дүрэм журам, байгаль орчин, аюулгүй байдал зэрэгтэй танилцаж зөвлөмж гаргасан. Зөвлөх багийн эцсийн тайланг есдүгээр сарын дундуур албан ёсоор хүлээн авна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент7 цаг өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм7 цаг өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм8 цаг өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм8 цаг өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм8 цаг өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм10 цаг өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг10 цаг өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм10 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм10 цаг өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм11 цаг өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр11 цаг өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим