Энтертайнмент
КАНЬЕ УЭСТИЙН АЛМАЗТАЙ ШИГТГЭЭТЭЙ УГЛААШ
Өөрийн гадаад хувцаслалтаараа танигдсан реппэр, загвар зохион бүтээгч Канье Уэст хүн бүхний сайн мэдэх гутлуудаа гялалзсан углаашаар сольжээ.
Лондонд болсон “Burberry” брэндийн загварын шоунд хүрэлцэн ирэхдээ салаатай, гялалзсан углааштай ирсэн нь олны анхаарлыг татжээ. Уг гутал болон оймсны загварыг Канье Уэст өөрөө гаргасан гэнэ.
“Burberry” брэндийн энэхүү загварын шоуны үеэр зочид хэдэн хором чимээгүй болж хатан хаан II Элизабетэд хүндэтгэл үзүүлжээ. Мөн тус шоуны үеэр Канье Уэст өмнөх найз бүсгүй Ирина Шейктэйгээ уулзсан бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд түүний D&G брэндтэй хамтран гаргасан загваруудаа танилцуулсан юм.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.