Энтертайнмент
КАРА ДЕЛЕВИНЬ ЭРГЭН ИРЛЭЭ
Нисэх онгоцны буудал дээр мансуурсан байдалтай ирсэн супермодель Кара Делевинь дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан билээ. Түүнийг ойр дотнынхон нь нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдахыг ятгаж, цөхрөнгөө барж байгаа тухай мэдээлэл цацагдаад удаагүй байгаа ч тэрээр Парисын загварын долоо хоногт хүрэлцэн ирж олныг гайхшруулжээ.
30 настай загвар өмсөгч бүсгүй “Karl Lagerfeld” брэндтэй хамтран “Cara Loves Karl” цуглуулгыг гаргасан. Энэхүү ажлынхаа хүрээнд загварын долоо хоногт хүрэлцэн ирсэн тэрээр гуя хүртэлх урттай өндөр өсгийт болон пиджакан загвартай даашинзтай хүрэлцэн ирсэн байна.
Хүчирхэг дүр төрхийг бүрдүүлсэн түүний биеийн байдал сайнгүй байгаа хэмээн олон нийт дүгнэж байсан. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн тайлбар өгөөгүй түүнийг эмчилгээнд хамрагдаж эхэлсэн тухай зарим эх сурвалжууд дурдаж эхэлжээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.