Энтертайнмент
Төв аймагт түүх, соёлын дурсгалт газрын тооллого үргэлжилж байна
Улс орон даяар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын ажлыг эхлүүлээд байгаа. Энэ ажлын хүрээнд төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах түүх, соёлын дурсгалт газруудын тооллогын ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 6 сумын 186 түүх, соёлын дурсгалыг газар дээр очиж нөхцөл байдалтай нь танилцаж тоолжээ.
Төв аймгийн хэмжээнд нийт 27 сумын нутаг дэвсгэрт 468 түүх, соёлын үл хөдлөх дурсгалын 5665 дурсгалт газар байдаг. Тооллогын хүрээд Эрдэнэ сумын нутагт орших “Сарьдгийн хийдийн туурь”, “Гүнжийн сүм”, Мөнгөнморьт сумын нутагт орших “Тэнүүний хүрээний туурь” зэрэг томоохон газруудад хүрч ажилласан байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.