Энтертайнмент
Хүүхдийн уншлага, хүүхдийн зохиолчдыг дэмжих чиглэлээр азийн сантай хамтран ажиллахаар боллоо
Азийн сангаас бага насны хүүхдэд ном унших аргачлалыг ашиглан хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, үлгэрээр дамжуулан хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх, хүмүүжил төлөвшил олгох зорилгоор “Хамтдаа уншицгаая” төслийн аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд уг төслөөр монгол хэл дээрх бага насны хүүхдэд зориулсан чанартай номын хүртээмжийг бий болгох (үүнд шинээр ном бүтээх, англи хэл дээрх номыг орчуулах), эцэг эх, асран хамгаалагчид 0-5 насны хүүхдэдээ тогтмол ном уншиж өгөхийн ач холбогдлыг сурталчлан таниулах, ном уншиж өгдөг дадал хэвшилтэй болгох, хүүхдийн номын уншлагын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн номын сангууд дээр “Үлгэрийн цаг” аян хэрэгжих юм.
Тус аяны хүрээнд “Үлгэрийн цаг” хүүхдийн Монгол номын зургийн үзэсгэлэн 2022 оны 10 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байгаа бөгөөд Монголын хүүхдийн номын хэвлэлийн газрууд, хувь зохиолчид, зураачдын бүтээлүүдийг олон нийтэд хүргэх , орчин үеийн болон хуучны ховор дурсгалтай бүтээлүүд нэг цэгт төвлөрч байна.
“Үлгэрийн цаг” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд зориулсан уншлагын олон талт арга хэмжээ, гэр бүлээрээ хамрагдаж болох сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.Цаашид хүүхдийн зохиолч, уран бүтээлчдийг дэмжих, олон нийтэд сурталчлан таниулах, хүүхэд багачуудыг ном, үлгэрээр дамжуулж хүмүүжлийн эерэг нөлөө төлөвшүүлэх, хүүхдийн номын төрлийг олшруулах, сан хөмрөгийн баяжилт хийх, хүүхдийн ном бүтээх зах зээлийн судалгаа зэрэг олон ажлууд дээр талууд хамтран ажиллахаар тохиролцлоо.
“Өдөр бүр 15 минут”- Эцэг, эхчүүдээ, та бүхэн өдөр бүр 15 минутыг зарцуулан хүүхдэдээ үлгэр уншиж өгөн хүүхдийнхээ ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.