Бусад
Ц.Мөнхнасан: Архангайг Хөвсгөлтэй холбох авто замын ажлыг эрчимжүүлнэ

Архангай аймаг улсдаа мал сүргийн тоогоор дээгүүрт бичигддэг. Энэ жил тус аймагт өвөлжилт ямар байгаа болон 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай ярилцаж, тодрууллаа.
ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХНАСАН:
-Архангай аймгийн хувьд өнгөрсөн 2018 он үр бүтээл өндөр, бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа. Өнгөрсөн онд улсын төсөвт 6.7 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстойгоос найман тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 1.3 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн. Ер нь сүүлийн гурван жилийн хугацаанд байнга төлөвлөгөөгөө давуулан биелүүлж ирсэн.
Архайнгай аймгийн бүтээн байгуулалтаас танилцуулъя. Бид “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвөө ашиглалтад оруулснаар аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах нэгдсэн нэг төв бий болсоноос гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх гарцыг бий болгоод байна. Мөн Ноосны үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
Архангай аймаг өнгөрсөн онд эрүүл мэндийн салбартаа гурван шинэ технологи нэвтрүүлсэн. Эмэгтэйчүүд болон дурангийн хагалгааг орон нутагтаа хийх бүрэн боломжтой болсон байгаа. Ингэснээр гурав дахь шатлалын эмнэлэг буюу Улаанбаатар хот руу явах хөдөлгөөн эрс багассан. Мөн Гемодиализийн үйлчилгээ болон элэгний вирусын шинжилгээг бүрэн хийж байна.
“Багшийн хөгжил хөтөлбөр”, “Ирээдүй 1+1” хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 20-25 хувь нь өөрсдийн сонирхлоороо хичээлээс гадуур дугуйлан, секцүүдэд хамрагдаж, аймаг, улсын уралдаан, тэмцээнүүдэд амжилт үзүүлэн, сурлагын чанар илт нэмэгдэж байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж үзүүлэлт нэмэгдэж, улсын хэмжээнд 13-р байрт жагслаа.
Энэ жил хүн ам болон малын тоо толгой өссөн үзүүлэлттэй гарсан. Нийт малын тоо толгойгоор улсад гуравдугаарт, үхэр, адуу, хонин сүргийн тоогоороо улсад тэргүүлж байна.
Өвөлжилтийн тухайд нийт нутгийн 70 орчим хувь цасгүй бараан, малын хорогдол одоогоор гараагүй. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг энэ жил сайн хангасан. Харин хаваржилт хүндэрч болзошгүй байгаа учраас бэлтгэл ажилд анхаарал тавин ажиллаж байна. Ялангуяа өнгөрсөн зун сум бүрт өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхээр 10, 10 га газарт тариалах ногоон тэжээлийн үр өгсөн. Тэр хэмжээгээр Архангай аймгийн сум бүр ногоон тэжээлийн нөөц бий болгож, нийт 700 орчим тонн ногоон тэжээлийг нөөцлөөд байна.
Энэ онд Архангай аймаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 46 ажил, орон нутгийн хөгжлийн сангаас таван тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалт буюу иргэдийн нийгмийн асуудал болох сургууль цэцэрлэг, соёлын төвүүдийн барилга шинэчлэлт, их засварын ажлууд хийхээр тусгаад байна.
Хэвтээ тэнхлэгийн авто зам болох Өгий нуураас Батцэнгэл сумаар дайрч, Их тамир сумаар дамжин Хөвсгөл аймагтай холбогдох авто замын ажлыг энэ жил бид үргэлжлэхээр болсон нь сайн хэрэг юм.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм6 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм5 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм6 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм6 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм6 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм6 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм5 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ