Дэлхий дахинд
БНСУ-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд ногдуулах шийтгэлийг чангатгав
Өмнөд Солонгосын Авлигатай тэмцэх болон Иргэний эрхийн асуудал эрхэлсэн комисс, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон төрийн албан хаагчдад оноох шийтгэлийг чангатгасан тухайгаа Мягмар гарагт мэдээллээ. Төрийн албан хаагчийн цусан дахь спиртийн агууламжийн хэмжээнээс хамаарч арга хэмжээ авахаар журамд тусгасныг тус Комиссын дарга Ёнхап мэдээллийн агентлагт ярьсан байна.
Тодруулбал, төрийн албан хаагчийн цусан дахь спиртийн агууламжийн хэмжээ 0.2 хувиас дээш гарсан тохиолдолд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлдөг болж байна. Харин цусан дахь спиртийн агууламжийн хэмжээ 0.08 хувиас доошгүй байх нөхцөлд жолоо барьсан этгээдийг ажлаас нь түр түдгэлзүүлж, албан тушаал бууруулна гэж дээрх комиссын мэдээлэлд дурьджээ. БНСУ-ын засгийн газар төр олон нийтийн 75 байгууллагын дотоод журамд хяналт шалгалт хийсний эцэст ийнхүү, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон хүмүүст ногдуулах шийтгэлийг чангатгахаар шийдвэрлэсэн байна. Шинээр мөрдөгдөж эхэлж байгаа энэ заалт, анх удаа зөрчил гаргасан жолоочид мөн адил үйлчлэх юм байна.