Эдийн засаг
Р.Отгонтулга: Хүмүүс надаас яаж сугалаанд хожих вэ гэж их асуудаг
“Монгол дахь Төслийн удирдлагын хүрээлэн” ТББ-аас “Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага” сэдэвт хурал, сургалтыг баасан, бямба гарагт зохион байгуулав.
Туушин зочид буудалд хоёр өдрийн турш үргэлжилсэн хурлын үеэр томоохон төсөл хэрэгжүүлэгчид туршлагаа хуваалцсан юм.
Төсөл гэдэг үг бидэнд танил болоод багагүй хугацаа өнгөрсөн. Төсөл хэрэгжүүллээ, төслийн хүрээнд, төслийн үр дүн гэх мэт үгсийг бид байнга сонсох болов. Гэвч төслийг амжилттай хэрэгжүүлэх арга зам, шат дамжлагын талаар төдийлөн сайн мэддэггүй. Энэ мэдлэгийг түгээх зорилгоор Монгол дахь Төслийн удирдлагын хүрээлэн” ТББ жил бүр төслийн удирдлагыг хөндсөн хурал зохион байгуулдаг. Тав дахь удаагийн хурал “Дэд бүтэц, уул уурхай”, “Банк, харилцаа холбоо”, “Төр-олон нийттэй харилцах” гэсэн гурван үндсэн сэдвийн хүрээнд болов.
Хөшигний цаана юу болж өнгөрснийг танилцуулав.
Монгол Улс нийтээрээ амжилттай хэрэгжүүлсэн төсөл юу вэ гэвэл НӨАТ-ын систем гэж амархан хариулж болно. Төрийн санаачилгаар хэрэгжүүлсэн энэ төслийг иргэд дэмжиж, баримтуудаа тухай бүрт нь идэвхтэй бүртгүүлснээр энэ систем богино хугацаанд хэрэглээнд нэвтрээд байна. Иймд НӨАТУС-ийн захирал асан Р.Отгонтулга НӨАТ-ын систем хэрхэн амжилтад хүрсэн буюу хөшигний цаана юу болж өнгөрснийг танилцуулав.
-Хиймэл оюун ухааныг харсан хүн байна уу? Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 27 их наяд төгрөг. Үүний 7 их наядыг НӨАТ-ын систем бүртгэж байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 8.8 сая төгрөг байна.
Гэвч та бүхний зах дээр хийсэн худалдааг бүртгэхгүй байна. Энэ систем зорилгодоо бүрэн хүрээгүй гэсэн үг юм. НӨАТ-ын талаар нийт хүн амын 85 хувь нь огт мэддэггүй байсан. Энэ систем нэвтрэхээс өмнө 6000 кассын машин, 14 мянган посс машин хэрэглээнд байсан юм. Пос машинтай НӨАТ-ын системийг холбохыг зорьсон ч банкууд зөвшөөрөөгүй. Иргэн картаараа худалдаа хийвэл баримт хэвлэлгүйгээр, тухайн худалдааны талаарх мэдээллийг НӨАТ-ын систем автоматаар бүртгэх байв.
Гэвч одоо кассын машины тоо 88 мянга болж өсжээ. Уг нь эхний хувилбарыг хэрэгжүүлсэн бол пос машины тоо өсөх байв. Банкууд энэ төслийг үл тоосон. Төрийн системд банкны системийг ашиглуулах хүсэлгүй байв. Иймээс одоог хүртэл бид захууд дээр баримт өгөхгүй байна.
Гэхдээ бид Петровисын шатахуун түгээх нэг станцын кассын машиныг хамгийн анх холбож, ажилдаа орсон. Наадах чинь бүтэхгүй, унана гэж шүүмжлэх, үл итгэх хүмүүс мэр сэр байсан. Төслийн багийнханд гурван сар цалин өгөөгүй. Гэсэн ч бид шантраагүй.
ТӨСЛИЙН ҮР ДҮНГҮҮД
- Татварын орлого өссөн. НӨАТ 2017 онд 989 тэрбум төгрөг болж өссөн. 2016 онд 512 тэрбум төгрөг байв.
- Их өгөгдөл үүсэж байна. Иргэн Р.Отгонтулга хэзээ, хаанаас ямар худалдан авалт хийдгийг мэдэх бүрэн боломжтой болсон. Алт шиг үнэтэй мэдээллүүд цуглаж байна. Тэндээс миний ходоодонд юу байгааг амархан харж болно. Улс энэ баялгийг буюу мэдээллийг зөв ашиглах ёстой. Эстонид мэдээллийг нээлттэй, хаалттай,төлбөртэй гэж гурав ангилдаг юм билээ. НӨАТ-ын мэдээлэл төлбөртэй байх нь зөв. Эстонийн хуулийг шууд хуулбарласан ч болно. Одоо манай улсад мөрдөж буй хуулиар энэ мэдээллийг зөвхөн статистикийн зорилгоор л ашиглаж болно.
- Татвараас бултах явдлыг бууруулсан. Аж ахуйн нэгжүүд иргэдийн төлсөн НӨАТ-ыг хурааж аваад улсад дамжуулан тушаахдаа би худалдаа хийгээгүй хэмээн мэдүүлээд мөнгө унагадаг байв.
- Авлигаас ангижруулсан.
- Иргэдийн төлдөг татвар буурсан. Энэ систем нэвтрэх хүртэл бид нийт орлогынхоо 20 хувийн татвар төлдөг байсан бол одоо 17 хувь болж буурсан.
- Далд эдийн засаг буурсан. Далд эдийн засаг 20 хувь болж буурвал Засгийн газрын орлого 5 их наяд төгрөгөөр өсөх тооцоо бий.
НӨАТ-ын урамшууллын системийн сул тал нь олон үйлдэлтэй, болхи хэвээр байна.
Эстонид мэдээллийг нээлттэй, хаалттай, төлбөртэй гэж гурав ангилдаг юм билээ. НӨАТ-ын мэдээлэл төлбөртэй байх нь зөв. Эстонийн хуулийг шууд хуулбарласан ч болно.
Төгсгөлд нь Р.Отгонтулга “Надтай уулзсан хүн бүр яаж сугалаанд хожих вэ гэж асуудаг. Одоо Монголд 88 мянган кассын машин ажиллаж байна. 908 мянган хүн ибаримт.мн-д идэвхтэй бүртгэлтэй. 1.2 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлсэн энэ төслийг Солонгосын компани 20 сая америк доллараар хийхээр гэрээ зурах гэж байсан. Гэсэн ч монголчууд өөрсдөө бүтээлээ” гэсэн юм.
Сар бүр зохион байгуулдаг тохирлын үр дүнд сугалаанд хожсон хүний тоо 119 мянгад хүрчээ. Тэдэнд нийт 5.1 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.
Энэ онд буцаан олголтод 77 тэрбум төгрөг зарцуулах юм. Энэ нь баримтаа бүртгүүлсэн иргэдийн гавьяа юм. Магадлалын онолоор 1000 баримт тутмаас нэг нь хонжвортой. Үүний тулд сугалааны тохирол болохоос өмнө баримтаа л амжиж бүртгүүлэх ёстой гэв.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.