Дэлхий дахинд
Зеленский: “Орос дэлхийг өлсгөлөнд учруулахаар дарамталж байна”
Орос улс сүүлийн долоо хоногийн туршид үр тариа тээвэрлэх хонгилыг хааж байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна. “Хэдийгээр түншүүдтэйгээ тохирч амласан ч гэлээ Орос долоо хоногоос долоо хоногт үр тариа гаргах хонгилыг хаасаар, одоо бүрэн зогсоолоо” гэж Зеленский ням гарагт ард түмэндээ хандсан илгээлтдээ дурджээ.
Энэ бүхнийг харахад Орос улс дэлхий дахиныг өлсгөлөнгөөр айлган дарамталж байна, хүнс ачсан хөлгүүд саатаад байна гэжээ. “Баруун Африкаас Зүүн Ази хүртэл асар их өргөн уудам орон зайд төрөл бүрийн хүмүүс, ард түмэн хүнс хоолоор гачигдаж, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд Орос цор ганц буруутан болж байна. Тухайлбал, Эфиоп, Йемен, Сомалид хүнс хоол дутагдаж аюулын хэмжээнд хүрэх гол шалтгаан нь Орос болж байна” гэж Украины тэргүүн Владимир Зеленский онцолсон байна.