Дэлхий дахинд
Украины хүнс тээвэрлэсэн 218 хөлгийн замыг Орос хааж зогсоолоо
Украины боомтуудаас үр тариа, хүнсний бүтээгдэхүүн ачсан хөлгүүдийг гаргах Турк, НҮБ, Оросын гурван талт хэлэлцээгээ Орос дангаараа зөрчиж манай хүнс тээвэрлэсэн 218 хөлгийн хөдөлгөөнийг хааж зогсоолоо гэж Украины Дэд бүтцийн яам мэдээлсэн байна. Тус яам Facebook –тээ нийтэлсэн хэвлэлийн мэдээлэлдээ эдний дотор Туркийг зорьсон 95 хөлөг, Украины боомтуудад орж ирэх 101 хөлөг, боомтуудаас гарахаа хүлээж байсан 22 хөлөг байна гэжээ. Харин Турк, НҮБ, Украины гурван талт гэрээний дагуу хэдийнээ Туркийн усан хилд ороод очсон хөлгүүд цаашаа замаа хөөх боломжтой юм байна. Гурван талт энэ хэлэлцээрийн хүрээнд байгуулсан зохицуулах төв ням гарагт зөвшилцөж байж 14 хөлгийн хөдөлгөөний төлөвлөгөөг ярилцаж тохиролцсон бол даваа гарагт 40 хөлгийг халдваргүйжүүлэлтийн шалгалтад оруулахаар болжээ.