Дэлхий дахинд
Гвинеи-Бисаугийн Ерөнхийлөгч Зеленскийд Путины илгээлтийг гардуулав
Гвинеи-Бисаугийн Ерөнхийлөгч Умару Сисоку Эмбало лхагва гарагт ОХУ-ын тэргүүн Владимир Путины “”Москва Киевийн хооронд яриа хэлэлцээр хийх” боломжийн тухай илгээлтийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд гардууллаа гэж мэдээлсэн байна. “Өчигдөр би Орост байж Ерөнхийлөгч Путинтай уулзахад тэр өөртэй чинь уулзаж ярилцан, энэ илгээлтийг гардуулж өгөхийг надаас хүссэн юм. Тэр ерөнхийлөгч Зеленскийтэй хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж надад хэлсэн” хэмээн Сисоку Эмбало хэлжээ. Хоёр ерөнхийлөгчийн хамтарсан хэвлэлийн бага хурлыг Украины тэргүүний Telegram сувагт нийтэлсэн байна. Гвинеи-Бисаугийн Ерөнхийлөгчийн хэлснээр бол тэрбээр өөрийгөө Орос, Украины харилцааг сайжруулахад тодорхой түлхэц болох үйл бүтээгч гэж үзэж байгаа юм байна. “Би Путинтай ярилцах үеэрээ ч, Ерөнхийлөгч Зленскийтэй уулзсаны дараах сэтгэгдэл адил хэвээр байсан. Хэрэв энэ сөргөлдөөнийг зохицуулж тогтворжуулахад Африк хүчин чармайлт гаргаж чадахаар байвал миний ирсэн зорилго учраас би үүнд бэлэн байна” гэж Умару Сисоку Эмбало онцолжээ. Сисоку Эмбало мягмар гарагт Москвад Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан юм. Тэрбээр Африкийн улс Украин дахь сөргөлдөөнийг аль болох хурдан зохицуулан тогтворжуулах сонирхолтой байгаагаа Путинд илэрхийлээд Москва Киевийн яриа хэлэлцээг эхлүүлэхийг дэмжиж үүнд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.