Энтертайнмент
Төрийн шагналт, зураач Ц.Амгалангийн “Тэмүүлэл” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ
Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Монголын Уран зургийн галерейд Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалангийн бие даасан “Тэмүүлэл” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн 2022 оны 11 дүгээр сарын 9-12-ны өдрийг дуустал үзэгчдийн хүртээл болох юм.
Уран барималч Ц.Амгалан нь “Улаанбаатарын гудамжинд”, “Анхны алхам”, “Бүжигчин эмэгтэй” гэх мэт олон арван баримал хийсэн нь Монголын дүрслэх урлаг дахь жижиг хэлбэрийн баримал хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Ц.Амгалан нь олон улсын баримлын симпозиумуудад амжилттай оролцож, Монголын монгол хүний бүтээсэн урлагийн бүтээл, Монголын өв, соёл, түүхийн нэгээхэн хэсгийг мөнхлөн үлдээж иржээ. Түүний олон улсад урласан томоохон бүтээлүүдээс дурдвал “Тэмээн зэрэглээ” (БНХАУ Бээжин хот Баримлын парк) “Талын уянга” (БНХАУ, Чан Чун хот), “Найман шарга” (БНХАУ Шинхен хот баримлын парк) “Зэрэглээн дундах адуу” (АНУ Нэшуа хот),“Онгод” (АНУ Бруклайн хот), “Тэмүүлэл” (Итали Улс Үдин хот), “Чингисийн эр хоёр загал” (Канад Улсын Ред Дийр хот), “Заг” (Австрали Улс, Сидней хот) зэрэг улс орнуудад өөрийн уран баримлаа бүтээсэн байдаг.
Эх сурвалж: Соёлын яам
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.