Дэлхий дахинд
Хүнсийг зэвсэг болгон ашиглаж байна гэж Британийн ерөнхий сайд Оросыг буруутгав
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Балид болох Их-20-ийн уулзалтын өмнөхөн дэлхийн улс орнуудыг хүнсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, нөөцөө суллахыг уриалаад Оросыг “Хүнсийг зэвсэг болгон ашиглаж байна” гэж буруутгасан байна.
Сунак Telegraph сонинд нийтэлсэн өгүүлэлдээ “Украинд болж байгаа дайн нь дэлхий дахины улс орнуудын тулгарч болох асуудлыг улам гүнзгийрүүлж байна” гэжээ. Их-20-ийн орнуудын гуравны хоёрт нь өнөөдөр инфляци долоон хувиас илүү гараад байна гэж онцлон тэмдэглэсэн байна.
Британийн Ерөнхий сайдынхаар бол “энэ өвлийг давахад хаана илүү шаардлагатай байна тийшээ дэмжлэг үзүүлэхээ эн тэргүүнээ үргэлжлүүлэх шаардлагатай” гэнэ.
Үүнтэй холбогдуулан украины ард түмэнд туслахын зэрэгцээ “дэлхийн хамгийн эмзэг хэсгүүдийг өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ” авах хэрэгтэй гэсэн байна.
“Хоёрдугаарт бид Оросын зүгээс хүнсийг зэвсэг болгон хэрэглэж байгаа аймшигт үйлдлийг таслан зогсоох ёстой. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн дэвшүүлсэн Хар тэнгисээр үр тариа нийлүүлэхийг үргэлжлүүлэх гэсэн уриалгыг дэмжиж байна. Энэ нь аль болох их хүнс үйлдвэрлэж нөөцөө чөлөөлөх замаар хүнсний тусламж, нийлүүлэлтийг өсгөх гол арга” гэж Сунак бичсэн байна.
Мөн “эрчим хүч үйлдвэрлэгч, Орос шиг орноос хараат байдлаас аль болох хурдан гарах” шаардлагатай гэжээ.
Их-20-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 15-16-нд Бали аралд болно. Энэ уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохгүй, харин Гадаад хэргийн нь сайд Сергей Лавров оролцох юм.
“Их 20”-ийн уулзалтын үеэр Оросын төлөөлөгчид Турк улстай байгалийн хийн талаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, үр тариа, бордоо нийлүүлэх ажил зохион байгуулах зэрэг хүнс, эрчим хүчний нөөцийн хангамжийн талаар хэд хэдэн тодорхой санаачилга дэвшүүлэхээр төлөвлөж байна гэж ГХЯ мэдээлжээ.
Их-20-ийн орнууд нь дэлхий дахины Дотоодын нийт бүтээгдхүүний 85 орчим хувийг үйлдвэрлэж олон улсын худалдааны 75 хувийг хийдэг, дэлхийн хүн амын гуравны хоёр оршин суудаг олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдэл юм.
Өнгөрөгч долдугаар сарын 22-нд Оросын оролцоотойгоор украины үр тариаг Хар тэнгисээр тээвэрлэн гаргах олон талт хэлэлцээрт Орос, Турк, Украин, НҮБ-ын төлөөлөгчид гарын үсэг зурсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын эхээр Өрнөдийн орнууд украины үр тариаг нэн шаардлагатай байгаа Африкийн орнуудад биш харин ихэнхийг өөрийн эх орноодоо зөөж байна гэж буруутгаж байсан юм.
Энэ хэлэлцээрийн үйлчлэх хугацаа ирэх арванхоёрдугаар сарын 19-нд дуусна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр22 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр21 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Улс төр22 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр22 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо