Дэлхий дахинд
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украины хохирлыг барагдуулах тухай тогтоол батлав
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар Оросоос Украинд дайн өдүүлж учруулсан хохирлыг барагдуулах тухай тогтоолыг олонхийн саналаар баталлаа. Канад, Гватемал, Нидерланд, Украин улсуудын санаачлагаар болсон хуралдаанаар баталсан тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн 94 улс дэмжсэн бол 14 улс эсэргүүцэж, 73 улс санал өгөхөөс түдгэлзжээ.
Тогтоолын төслийг Оросоос гаднаБагам, Белорусс, Зимбабве, Иран, Умард Солонгос, БНХАУ, Куба, Мали, Никарагуа, Сири, Төв Африкийн бүгд найрамдах улс, Эритрей, Эфиопи улсууд эсэргүүцсэн байна.
Түдгэлзсэн орнуудын тоонд Энэтхэг, Индонези, Арабын нэгдсэн эмират, Саудын Араб, Серби, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсууд орж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд “Учирсан хохирлыг бүртгэж тогтоох тйим бүлгийг гишүүн орнуудын төлөөлөл Украинтай хамтран байгуулж, энэ нь учруулсан гарз, хохирлын тухай баримт нотолгоо болно.ОХУ-ын зүгээс Украины нутаг дэвсгэрт болон түүний эсрэг үйлдсэн олон улсын хууль эрхзүйг зөрчсөн үйлдлийн үр дүнд үүссэн гарз хохирлын талаар мэдээлэл цуглуулах ажлыг зохицуулах ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж заажээ.
Москва уг баримт бичгийг батлахыг эсэргүүцэж, “хуулийн шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” бөгөөд “олон улсын эрх зүйн үүднээс хуульчлах боломжгүй зүйлийг хуульчлан батлах гэсэн өчүүхэн оролдлого” гэж мэдэгдсэн байна.
ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя “Өрнөдийн орнууд ОХУ-ын бие даасан сангуудыг царцааж түүнийг ашиглан Киевт нийлүүлсэн зэвсэг техникийнхээ үнэ өртгийг олж авахыг оролдож байна” хэлээд энэ үйлдлийг “илэрхий дээрэм” гэж нэрлэжээ.
Оросын байнгын төлөөлөгч бас ийм тогтоол батлах нь түүнийг анаачлагдад хор хөнөөл нь эргэж тусна гэж анхааруулсан байна. Түүнийхээр бол ийм шийдвэр нь дэлхий дахинд хурцадмал байдал, тогтворгүй байдал үүсгэнэ гэнэ.
Харин Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак өөрийн телеграмм сувагтаа “Орос улс өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө хохирол барагдуулах төдийгүй бүхий л хэлбэрээр төлөх л болно. Энэ бол одооноос НҮБ-ын хүсэл зоригийн дагуу явах болно” гэж бичсэн байна.