Дэлхий дахинд
Индонезийн Балид Их-20-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ
“Их хорь”-ийн тэргүүнүүдийн хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт Индонезийн Бали арлын амралт аяллын Нуса-Дуа дүүрэгт эхэллээ. Дээд хэмжээний чуулга уулзалтаар дэлхий дахины хүнс, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх юм.
Чуулга уулзалт эхлэхийн өмнө Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо уулзалтад оролцож байгаа улс орнуудын тэргүүн, төлөөлөгчидтэй нэг бүрчлэн уулзсан байна.
Эхний өдрийн чуулган дэлхийн хүнс, эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч, экспортлогчийн нэг Орост ихээхэн анхаарал хандуулж байна. Чуулганы өмнө болсон хэвлэлийн бага хурал дээр Европын зөвлөлийн дарга Шарль Мишель ОХУ-ыг Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлж дэлхий дахинаа хүнсний хямрал үүсгэж байна гэж буруутгасан байна. Дэлхий дахинаа нүүрлээд байгаа хүнсний хямралыг шийдэх хамгийн шидэг арга нь Украины сөргөлдөөнийг зогсоох явдал гэж тэр мэдэгджээ.
“Их-20”-ийн мягмар гаргийн хоёр дахь чуулган хаалттай дэглэмээр болж байна. Энэ чуулганаар дэлхий дахины эрүүл мэндийн тогтолцооны асуудлаар хуралдаж байгаа бол лхагва гарагт гурав дахь хуралдаанаар тоон техологийн асуудлаар ярьсан байна.
Хэдийгээр дүүргийн хөдөлгөөнийг бүхэлд нь хааж зөвхөн тусгай зөвшөөрөлтэй машинууд зорчиж байсан ч дээд хэмжээний чуулга уулзалтын эхний өдрийн хуралдаанд ирэх улс орнуудын тэргүүнүүдийн цуваа Нуса-Дуа дүүргийн нарийн гудамжаар ирэхдээ түгжрэлд орсны улмаас бараг хагас цаг хожимдож эхэлсэн гэж байна. Хамгийнсүүлдгэхэд л АНУ-ынЕрөнхийлөгчЖоБайденирэхэдИндонезийнерөнхийлөгччуулгауулзалтболохбарилгынүүднээтосчуулзжээ.