Нийгэм
Ор сураггүй алга болсон хүүгийн цогцсыг гэрийнх нь ойролцоогоос олжээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн өрхийн эмнэлгийн хажуугийн тоглоомын талбайд тоглож байгаад ор сураггүй алга болсон 6 настай Б.Амгаланбаяр хүү гэрийнхээ ойролцоох траншейны нүхэнд унаж нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарлаа.
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү, “Эрэн хайх баг ор сураггүй алга болсон хүүгийн цогцсыг өчигдөр 16 цагийн үед гэрийнх нь ойролцоо траншейны нүхнээс олсон. Урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй гэх дүгнэлт гарсан. Хүүгийн цогцсыг Шүүх шинжилгээний хэлтэст хүргэсэн бөгөөд задлан шинжилгээний хариугаар эцсийн дүн гарна” гэв.
Хүүхдийг өнгөрсөн баасан гараг буюу 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамтарсан багийн 50 гаруй алба хаагчид мөн иргэдийн тѳлѳѳлѳл эрлийг эхний ээлжинд аймгийн төвийг самнан, өчигдрөөс Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хурлаар хүүг хайх ажиллагаанд аймгийн тусгай алба мэргэжлийн ангиудыг хамруулан хүч нэмж 100 гаруй алба хаагчдыг оролцуулсан юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.