Энтертайнмент
Яруу найрагч М.Амархүү “Болор цом”-ын эзэн боллоо

Эзэн Чингис хааны 860 жилийн ойд зориулан зохион байгуулсан Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом 40” наадам Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” буюу өчигдөр Соёлын төв өргөөнд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Тус наадмын хоёрдугаар шатанд өчигдөр 40 яруу найрагч өрсөлдсөнөөс МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Амархүү түрүүлж, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Д.Галсансүх, О.Цэнд-Аюуш нар удаах байрт шалгарлаа. Мөн тусгай байранд “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, яруу найрагч Ц.Гончиг нар орлоо.
“Ургийн мод” хэмээх тоон хэлхээс
Есөн үед гурван зуун жил ургасан энэ ургийн мод
Ертөнцийн хатан хэвлийд өнө удаан цэцэглэсэн юм
Алтан нар, мөнгөн сар, хүрэл мичдийг чамд л харуулах гэж
Анхилхан мөчрөн биеийг чинь нахиалуулж ирсэн юм
Таван зуун арван хоёр мөчиртэй энэ аварга модны орой одоо
Таашгүй өндөрт тэнгэрийн цэцэрлэгт цэцэглэж байдаг юм
Өндөр өвөг эмэг чинь болох хоёр зуун тавин зургаан зэсэн мөчир
Өдгөө диваажингийн төгөлд мөнх навчсаа салхилуулж байдаг юм
Гарьд начингийн өвөг шувууд салаа бүр дээр нь суугаад
Гал улаахан жимснүүдийг нь цацруулан тоншиж байдаг юм
Холбоо өвөг эмэг чинь болох зуун хорин найман гуулин мөчир
Хойд насны ойд ангаахайн үүрийг бүүвэйлж байдаг юм
Хангарьдын өвөг луун шувууд далавчаараа сэвээд
Хан боргоцойг нь унагалгүй эрхлүүлж байдаг юм
Хулан өвөг эмэг чинь болох жаран дөрвөн оюу мөчир
Хурмаст тэнгэрийн хаалгыг сахин энх навчсаа будруулж байдаг юм
Арслан заануудын өвөг сүнсэн биетнүүд нааш цааш холхин
Агаар гэрэлтсэн биесээрээ шөргөөж байдаг юм
Элэн өвөг эмэг чинь болох гучин хоёр номин мөчир
Эдүгээ Шамбалын цэцэрлэгт сувдан бороонд гэрэлтэж байдаг юм
Үлэг гүрвэлүүдийн өвөг хийн биетнүүд урагш хойш гүйлдэн
Үнэр түгээсэн биесээрээ шүргэж байдаг юм
Элэнц хуланц өвөг эмэг чинь болох хорин дөрвөн танан мөчир
Энхжин Шамбалын хүрээлэнд галбирваасан модонд салаалаад
Хувилгаан орчлонд үлдээсэн дөрвөн салаа мөчрөө
Хугарч унахыг нь чагнаж зуун жилээр хүлээнэ
Ээж аав чинь гэх хоёр мөчрийг салаалуулсан
Эмээ өвөө чинь гэх дөрвөн салаа буурал мөчрүүд
Үр ач нь гэх залуу ногоон мөчир чамайг улам улам
Үзэсгэлэнтэйеэ ургахад чинь уярч баясаж жаргаад
Үлдсэн нас нь уртсаж цэнгэлийн манлайг эдэлнэ ээ
Энэ таван зуун арван хоёр мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Энх орчлонд чамайг л төрүүлэх гэж эсэн мэнд амь зуухдаа
Эртний болор бороонд хэдэн удаа мөр нь нороо бол
Ээмэг зүүлт, малгайн залаанаас нь хэчнээн дусал ус дусаа бол
Тэр хоёр зуун тавин зургаан мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Тэргэл хорвоод чамайг л мэндлүүлэх гэж энх тунх аж төрөхдөө
Тэсгим хүйтэн жаварт хэдэн удаа хацраа хайруулж даараа бол
Тэрбум тэрбум цасан ширхгийн хэчнээн нь толгойг бууралтуулж лавсаа бол
Мөнөөх л зуун хорин найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Мөнгөн ертөнцөд чамайг л эрхлүүлэх гэж хавар намаргүй нүүж суухдаа Модон тэрэгнийх нь дугуй хэдэн удаа эргэж, хэчнээн өвс налуулаа бол
Морин шоргоолж шүргэж хэчнээн олныг түйвээгээ бол
Өнөөх л жаран дөрвөн мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Өргөн замбуулинд чамайг л тарвалзуулах гэж өвөл, зунгүй өвөлжиж, зусахдаа
Өвөр хоорондоо хэдэн удаа шивнэлдэж, хэчнээн зул чимхээ бол
Өчнөөн арслан чимээг нь чагнаж авдрынхаа нүүрэнд хулмайгаа бол
Гучин хоёр, арван зургаа, найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь
Гурван зуун жилийн өдөр шөнөөс өнөөдөр чамайг л авчрах гэж
Гуниг баярын орчлонд зүрхнүүд нь хэдэн удаа цохилж, хэчнээн жил гэрэлтээ бол
Гутал, оймсоо элээж, хэдэн удаа гүйж, хэчнээн жил алхаа бол доо
Элэнц, хуланц, элэн хулан өндөр өвөг эмгийн үргэлжлэл үр минь
Энэ тоонуудын нийлбэр бөөм чиний л цусаар гүйж байгаа
Энэ тоонуудын залгамж тавилан чиний л зүсээр гэрэлтэж байгаа…
2022.11.24 Улаанбаатар

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм4 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм4 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм4 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм4 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм4 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр4 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм3 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно