Нийгэм
Объектын гал түймрийн аюулаас 791 хүний амь насыг авран хамгааллаа

2018 оны эхний 10 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 3040 удаа гарч, 14.8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 58 хүн нас барж, 39 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1380 гэр орон сууц шатсан байна.
Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 791 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 34.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 3.15 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40.9 хувиар өссөн байна.
Нийслэл хотод нийт 1970 удаагийн гал түймэр гарч, 3.9 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1070 удаагийн гал түймэр гарч, 10.9 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.
Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар:
Энэ хугацаанд 16939 байгууллага, аж ахуйн нэгж, 102263 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 81974 зөрчил дутагдал илрүүлэн, 34861 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 4801 заавал биелүүлэх албан шаардлага, 5686 мэдэгдэл, 252 танилцуулга, 778 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 81 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 161.7 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 2305 удаа, дадлага 1630 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2485 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.
Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:
- Ил задгай гал, асгасан үнс нурмаас 840 гал буюу 27.6 хувь,
- Пийшин, зуух, яндангийн цонолтоос 621 гал буюу 20.04 хувь,
- Цахилгаанаас 583 гал буюу 19.1 хувь,
- Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 301 гал буюу 9.9 хувь,
- Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 186 гал буюу 6.19 хувь,
- Бусад шалтгаанаас 181 гал буюу 5.9 хувь,
- Шалтгаан тогтоогдоогүй 173 гал буюу 5.6 хувь,
- Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 65 гал буюу 2.1 хувь
- Гагнуур, паялник, бамбараас 28 гал буюу 0.9 хувь
- Архидан согтуурснаас 18 гал буюу 0.6 хувь,
- Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 14 гал буюу 0.46 хувь
- Санаатай үйлдлээр 14 гал буюу 0.46 хувь,
- Байгалийн үзэгдлээс 6 гал буюу 0.19 хувь,
- Тэсрэлт дэлбэрэлт ослоос 4 гал буюу 0.13 хувь,
- Технологийн горим зөрчсөнөөс 4 гал буюу 0.13 хувь,
- Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.06 хувийг эзэлж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм16 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм17 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм17 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр16 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр18 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм17 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм17 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо