Энтертайнмент
Зураач А.Чадраабал “Олон улсын урлагийн шагнал” хүртжээ

Итали улсын Лече хотын “ИТАЛИ дахь ДЭЛХИЙН УРЛАГ” академи соёлын нийгэмлэгээс зохион байгуулдаг урлаг, шинжлэх ухаан, соёлын салбарын зураач, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдыг алдаршуулах ёслол өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. Энэ хүндэтгэлийн арга хэмжээн дээр Спартакийн Хаан “МЕНЕЛАО”-ийн нэрэмжит “ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН ШАГНАЛ”-ыг Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач, Азийн Уран Бүтээлчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь зөвлөлийн дарга, Олон Улсын Урлагийн шагналт, зураач Адъяабазарын Чадраабалд гардуулсан байна. Монгол Улсаас анх удаа зураач А.Чадраабалын “Infinity Source-Spiritual development-Evolution” цуврал уран бүтээлийг үнэлж, энэ өндөр нэр хүнд бүхий шагналыг олгосон бөгөөд улмаар дэлхийн урлагийн ертөнцөд танилцуулдаг аж.
Энэхүү шагналыг өмнө нь Холливудын од Ричард Бертон, София Лорен, Энтони Куинн, Лиза Миннелли, Шарлотт Рэмплинг, Марчелло Мастроянни, Глория Свонсон, Жеймс Мейсон, Ингрид Бергман, Жанна Моро, Ален Делон нар хүртэж байжээ.
Тус нийгэмлэг нь жил бүр олон улсын урлаг, соёл, шинжлэх ухааны бүх нийтийн Урлагийн боловсрол ба хүний эрхийн төлөө уран бүтээл судалгаа шинжилгээний бүтээл хийсэн хувь уран бүтээлч нарыг алдаршуулах зорилгоор дээрх шагналыг олгодог байна.
Зураач А.Чадраабал 2022 онд ЛУВРЫН МУЗЕЙН дэргэдэх Carrousel du LOUVRE үзэсгэлэнгийн танхимд дэлхийн 38 орны 130 зураач уран бүтээлчид, олон улсын 54 урлагийн галерей оролцсон “SALON INTERNATIONAL D’ART CONTEMPORAIN’’ олон улсын 30 дахь удаагийн экспо үзэсгэлэнд “ХӨХ МОРЬД’’ цуврал, Швейцарын Холбооны улсын Олон улсын “ARTBOX” урлагийн байгууллагаас зохион байгуулдаг урлагийн төсөл хөтөлбөрийн хамтарсан үзэсгэлэнд “ХУВЬСАЛ” цуврал уран бүтээлүүдээрээ оролцжээ.
“ДЭЛХИЙН УРЛАГ” олон улсын сэтгүүлийн 10-р сарын дугаарын хавтсыг Швейцар улсын Цюрих хотноо зохион байгуулагдсан Олон улсын үзэсгэлэнд оролцсон А.Чадраабалын “Хувьсал” /2022. Зотон тос. 200х250 см/ зургаар чимжээ.
Энэчлэн дэлхийн олон үзэсгэлэнд оролцож, Европын урлагийнхны анхаарлыг татсанаар 2022 оны шагналыг хүртэж, 2023 оны хүндэт гишүүн болсон байна.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм4 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм4 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм4 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм4 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм4 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм3 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно