Дэлхий дахинд
Хар тэнгис дэх гацаа газрын тосны үнийг хөөрөгдөх эрсдэл үүсгэлээ

Газрын тосны худалдааны чухал замд үүсч буй гацааг яаралтай шийдвэрлэхгүй бол дэлхийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж, эрчим хүчний зах зээлийн эмзэг цаг үед үнэ хөөрөгдөх аюул нүүрлэлээ. Нефть тээвэрлэгч хөлгүүд Хар тэнгист бөөгнөрсөөр хоёр өдрийн дотор 10-аас 16 болж нэмэгдсэн гэж өчигдөр /2022.12.08/ мэдээлэв. Тээврийн хөлөг онгоцууд Хар тэнгисийн өмнөд хэсгээс Босфорын хоолойг гатлан Мармарын тэнгис рүү орохоор хүлээгдэж байгаа аж. Энэ талаар Истанбулд төвтэй Трибека тээврийн агентлаг мэдээлэв. Дахиад есөн танкер Мармарын тэнгисээс урагшаа Дарданеллийн хоолойгоор Газар дундын тэнгис рүү гарахаар хүлээж байв.
Эдгээр гацаа нь Туркийн хянадаг усан замд үүссэн бөгөөд Анкарагаас мэдээлэхдээ, Европ руу нефть нийлүүлэх урсгалд нөлөөлж байгааг анхааруулжээ. Улмаар АНУ, Их Британийн албаныхан уг асуудлыг шийдвэрлэхээр Туркийн талтай хэлэлцэж эхэлсэн байна.
Оросын газрын тосны импортод барууныхан үнийн дээд хязгаар тогтоосон нь Даваа гаригаас хэрэгжиж эхэлсэнтэй уг үйл явдал холбоотой аж. Үнийн хязгаарлалт нь нийлүүлэлтийг багасгаж, олон улсын эдийн засгийг хямраалгүйгээр ОХУ-ын орлогыг хумих оролдлого юм.
Гэвч Туркийн албаныхан хөлөг онгоцуудыг Хар тэнгис, Газар дундын тэнгисийг холбосон хоолойгоор дамжин өнгөрөхөөс өмнө шинэ хориг арга хэмжээний дагуу төлбөрөө төлөх даатгалтай гэдгээ нотлохыг шаардаж эхэлжээ. Баррель нь 60 ам.доллар ба түүнээс бага үнээр зарагдаагүй тохиолдолд Оросын газрын тос тээвэрлэж буй хөлөг онгоцны эзэд Европын үйлчилгээ үзүүлэгчдийн даатгал болон бусад үйлчилгээнд хамрагдахыг хориглосон.
Хязгаарлалтын хүрээнд Туркийн тэнгисийн эрх баригчид даатгалд хамрагдаагүй хөлөг онгоц осолдох, газрын тос асгарч болзошгүйд санаа зовж, транзит тээвэрт нь хамрагдах нэмэлт баталгаа гаргаж өгөхгүй бол Туркийн усан хилээр хөлөг онгоцыг нэвтрүүлэхээс татгалзаж байна. Гэтэл далайгаар тээвэрлэж буй барааны 90 хувьд нь даатгал хийдэг “P&I” олон улсын групп Туркийн бодлогыг дагаж мөрдөх боломжгүй гэж мэдэгджээ.
Одоогоор олон улсын нийлүүлэлт тасалдаагүй, нефтийн үнийг хараахан хөөрөгдөж эхлээгүй байгаа ч гацааг хурдан шийдвэрлэх шаардлагатай гэдгийг “Rystad Energy” компанийн газрын тосны зах зээлийн шинжээч Хорхщ Леон анхааруулсан байна. Гацаа үүсч эхэлсэн уг маршрут нь олон улсын худалдаа тэр дундаа нефтийн тээврийн гол зам юм. ОХУ, Казахстан, Азербайжан зэрэг олон улс дэлхийн зах зээлд нефтиэ худалдахын тулд Туркийн хоолойг ашигладаг.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Улс төр14 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм13 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Улс төр15 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм13 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм17 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм17 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Нийгэм13 цаг өмнө
Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ